Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Толинд туссан тусгал

2019-1-23
0
ЖИРГЭХ

Өдрөөс өдөрт нүдний тань өмнө өсч өндийж буй үр хүүхдээ та хараад юу хүсч, мөрөөддөг вэ. Осол аваарт өртөж гэмтэлгүй, өвчин тусч зовж шаналалгүй, эрүүл өсч, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох нэгэн эд эс нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч залбирдаг байх. Хүсэл мөрөөдөл бүхэнд хязгаар үгүй. Хамгийн гайхалтай нь материаллаг бүхэн өнгө, мөнгөөр хэмжигддэг бол үр хүүхдээ осол аваараас хамгаалж, өвчин зовлонгоос ангид байлгаж, эрүүл иргэн болгож өсгөхөд заавал мөнгө төлөх шаардлагагүй юм. Магадгүй та яагаад мөнгө төлөхгүй гэж асуух байх. Хариулт нь маш энгийн.

Арлын Япон Улс олон сая хүн амтай ч Өмнөговь аймгийн дайтай газар нутаг дээрээ ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж амьдарсаар ирсэн. Түм түжигнэж, бум бужигнасан эл улсын иргэд хариуцлагын тогтолцоог олон зууны тэртээгээс шүтэж ирснийхээ ачаар өнөөгийн хөгжлийнхөө гарцыг нээсэн гэж үздэг. Тиймдээ ч хүүхдээ дөнгөж төрсөн цагаас нь эцэг, эх нь зөв үлгэр дуурайлал үзүүлж, харин цэцэрлэг сургуульд орох үеэс нь төр засгаас хүмүүжилд нь дээд зэргээр анхаарал хандуулдаг байна.

Хамгийн наад зах нь гэхэд авто замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, зам тавьж өгсөнд талархал илэрхийлж жолоочид талархлаа мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэхийг багаас нь заадаг аж. Хүүхдүүд ч үүнийг ягштал биелүүлдэг. Жолооч нарын хувьд тэдний эл хүндлэлийг хүлээхийн тулд хууль, дүрэм гэхгүйгээр сайн дураараа зам тавьж өгдөг байна.

Хүмүүжлийн энэ арга нь Японд уламжлал болж тогтсон бөгөөд иргэдийн өдөр тутмын хэвшмэл үйлдэл болжээ. Энэ бол зөв харилцаа. Харилцаа харилцаандаа зөв хандлага, зөв ухамсар, зөв хүмүүжил юм. Тэд эл зөв хүмүүжлийнхээ ачаар хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хамгаалахад томоохон хөрөнгө оруулалт хийдэг байна. Энд Япон иргэдийг магтаж, тахин шүтэх гэсэнгүй. Харин тэднээс суралцаж чадвал бид ч гэсэн зам тээврийн ослоос үр хүүхдээ хамгийн бага зардлаар буюу ухамсар, ёс зүй төлөвшүүлэх замаар хамгаалах боломжтой гэдгийг бага атугай харуулахыг зорьсон юм.

Учир юу гэвэл, өнгөрсөн есдүгээр сарын яг өдийд л байх шар хантааз өмсөж, “Зогс” гэсэн тэмдэг барьсан хоёр хүн замын хоёр талд зогсоод “тонголзож" байгаатай таарсан юм.

Өмссөн хантааз, барьсан тэмдгээс нь “school police” гэдгийг мэдсэн ч хэн нэгэнд талархаж, мэхийн ёсолж байгааг хараад хэсэгтээ гайхаж зогсов. Хүүхдүүдэд зам тавьж өгөхийг гуйж, өнөөх хоёр маань жолооч бүрийн өмнө мэхийн ёсолно. Зам тавьж өгөхөөр нь дахиад л мэхийн ёсолно. Тэр хавьд байсан хүмүүс, бас жолооч нар над шиг соёлын шоконд орчихсон хэсэгтээ харж зогсоо харагдсан. Ийм нэгэн содон явдалтай таарч учрыг тодруулахад “Номт наран” бүрэн дунд сургуулийн япон сурагч хүүгийн аав, ээж юмсанж. Япончуудын “school police” хийсэн есдүгээр сарын тэр нэгэн өдөр гадаа жавар хургаж, жиндүү байсан ч тэд үүрэгт ажлаа идэвхийлэн хийж байгаа харагдсан. Харамсалтай нь, жолооч нар хүүхдүүдэд зам тавьж егөхдөө тэр бүр таатай хандахгүй байгааг хараад сэтгэл гонсойсон юм. Энэ явдлаас хойш цөөнгүй өдөр өнгөрлөө. Энэ хугацаанд “school police” хийх ээж, аавуудыг харах бүрийд л өнөөх япончууд санаанд орж ирдэг болов. Учир нь “school police’’-ийн үүрэг ямар чухал болох, бас жолооч нар бусдын үр хүүхдэд ямар сэтгэлээр ханддагийг тэр үед олж харсан болохоор тэр шүү дээ.

Ингээд тэдний эрэлд гарлаа. Ерөнхий боловсролын “Номт наран” сургуулийн захирал Номинтой холбогдож, тэдэнтэй уулзах хүсэлтэй илэрхийлэхэд “Бага хүүхэд маань ханиад хүрч, бие нь тааруухан байгаа учир одоохондоо уулзах боломжгүй байна. Уучлаарай” гэж гэрийн эзэн Оота уучлал эрэв. Цөөнгүй хоног хүлээсний эцэст Япон Улсын иргэн Оота, Моэ нартай уулзсан юм.

Одоогоос гурван жилийн өмнө Оотай гэргий Моэ болон хоёр хүүхдээ дагуулан Монголд иржээ. Тухайн үедээ ч, өнөөдөр ч гэсэн Монголд хэр удаан хугацаагаар амьдрахаа төлөвлөөгүй тэд Монголд бизнес эрхлэх таатай орчин боломжийн хэрэнд бүрдсэн гэж үзэн буурь сэлгэсэн нь энэ. Монголд ирсэн гурван жилийн хугацаанд утаанаас эхлээд дасан зохицох олон асуудалтай нүүр тулгарсан байна. Олон асуудлынх нь нэг нь мэдээж авто замын хөдөлгөөн.

Оота “Эр зориг, авхаалж самбаатай хүн л Монголд жолоо барина” гэж хэлсэн. Нэг талаас нь харвал, манай жолооч нараар бахархаж буй мэт боловч нөгөө талаасаа хууль, дүрэм дагаж мөрддөггүй бидний үнэн төрхийг хөгжилтэй агаад гашуунаар дүрслэн харуулсан нь энэ. Оота болон Моэ нар үр хүүхдээ хайрлаж, хүндэлдэг шигээ монголчуудад ч гэсэн гүн хүндэтгэлтэй ханддаг. Харамсалтай нь, монголчууд монголчуудыгаа гэсэн сэтгэл жаахан дутмаг юм уу даа гэж ажигласнаа нуусангүй.

Учир нь “school police” хийх үеэр жолооч нар хүүхдүүдэд зам тавьж өгөхөөс цааргалж цагаан шугам давж зогсох, зарим нь бүр хүүхдүүд зам гарч дуустал сигналаа дарсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тэрбээр “Хүн бүр ажилдаа хоцрохгүйг хичээж яардаг. Гэхдээ ажилдаа яарлаа гээд явган зорчигчийг хүндлэх ёсгүй гэсэн үг биш шүү дээ. “Хэрвээ миний хүүхэд зам хөндлөн гарах гэж байсан бол би зам тавьж өгөх байсан уу” гэдэг асуултыг хүн бүр өөртөө тавиасай” гэсэн юм.

БУСДЫГ ХҮНДЭЛБЭЛ ТЭД Ч ГЭСЭН ТАНЫГ ХҮНДЭЛНЭ

Гэрийн эзэн Оота менежментийн чиглэлээр дээд сургууль төгссөн бол эхнэр Моэ гоо сайханч мэргэжилтэй. Тэд худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж буй гаднын улсын иргэдийн нэгэн адил Монголд амьдарч байна. Гэргий Моэгийн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй. Уг нь хүүхэд нялх байна гээд “school police’’-ийн ажлаас бултах боломж түүнд байсан уу гэвэл байсан. Гэвч тэрээр хариуцлагаас зугтахыг хүсээгүй. Тиймдээ ч нөхөр Оотагийн хамт зам дээр үүрэг гүйцэтгэсэн нь энэ аж. Тэднийг хүүхдэд зам тавьж өгөхийг гуйж мэхийн ёслоход гэрлэн дохио хүлээж байсан жолооч нар эхэндээ ихэд гайхсан байна. Харин төд удалгүй дараа дараагийн жолооч нар зам тавьж, найрсгаар мэндчилж эхэлжээ.

Бүр Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөн зохицуулангаа зориудаар очиж сонирхож харцгаасан гэж байгаа. Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг эелдэг зангаар зам тавьж өгөх нэгэн байхад сигналаа дарж, уурлах нэгэн ч таарчээ. Энэ талаар Моэ “Зам тавьж өгсөн жолооч нарт талархлаа илэрхийлж мэхийн ёслоход зарим жолооч нар ойлгоогүй байх. Цөөнгүй хүмүүс гараараа даллаж хариу үйлдэл үзүүлсэн. Бодвол ойлгосон болоод л тэгсэн болов уу.

Гэхдээ надад бусад хүн юу гэж бодохоос илүү хүүхдүүдийг замаар аюулгүй нэвтрүүлэх нь чухал байсан. Дээр нь гадаа их хүйтэн байсан учир хүүхдүүд даарч, бас халтирч унах вий гэдгээс их айсан. Дээр нь цөөнгүй жолооч зам тавьж өгөхөөс татгалзаж, шууд явсан. Тэр үед хүүхэд мөргөх вий гэж айгаад их сандарсан. Уг нь жаахан хүүхэд зам хөндлөн гарч байна шүү дээ. Өөрийнх нь хүүхдээс ялгаагүй байлтай. Та тэднийг хүндэлбэл ирээдүйд таныг болон таны гэр бүлийг хүндэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Дээр хэлсэнчлэн Япон Улсад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь ой тойнд нь шингэтэл заадаг учир дүрэм зөрчдөг жолооч барагтай байдаггүй гэнэ. Уг нь манай улсад дэлхийн жишгээр замын хөдөлгөөний дүрмийг цэцэрлэгт байхаас нь заадаг ч эцэг, эхийн буруутай үйлдлээс болж хүүхдүүд амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нь бий. Энэ талаар тэрбээр “Би Япон Улсыг магтах гээгүй шүү. Японд тухайн хүүхдийн суурь хүмүүжил гэрийн хүмүүжлээс үүдэлтэй гэж үздэг. Эцэг, эх нь хүүхдэдээ яаж үлгэрлэхээс шалтгаалж дагаж дуурайдаг гэж үздэг учир хүн бүр үүнд болгоомжтой хандахыг хичээдэг. Тиймдээ ч замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг. Та битгий гомдоорой. Гэхдээ хүүхдээ дагуулаад улаан гэрлээр гардаг, бүр замын голоор алхаж яваа олон эцэг, эхийг Монголд харсан.

Тэдний өмнөөс их айсан. Аав, ээж маань замын голоор гүйдэг юм чинь би ч гэсэн гүйж болно гэж хүүхэд бодно. Хүүхэд л бол хүүхэд. Тэд эрсдэлийг биеэрээ мэдэрч байж л болохгүй зүйл гэдгийг ойлгодог. Тиймээс эцэг, эхчүүд бид үүнээс хамгаалах ёстой. Гэтэл хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө буруу үлгэрлэхээр хүүхэд зөв хүмүүжил олж авч чадахгүйд хүрнэ. Том болоод хүүхэдтэй боллоо гэхэд магадгүй тэдэндээ буруу үлгэрлэхийг үгүйсгэхгүй.

Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь биднээс хамааралтай учир цэцэрлэг, сургуульдаа сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Ингэж байж л тэднийг зам тээврийн ослоос хамгаална. Дагаад аливаа дүрэм, журмыг дагаж мөрддөг хариуцлагатай хүн болж төлөвшихөд нь нөлөөлнө” гэсэн юм.

ТАЛАРХАЛ БА ЁС ЗҮЙ

Моэгийн нөхөр Оота “Япончууд уучлалт гуйж, талархал илэрхийлэхдээ заавал мэхийн ёсолдог. Тэглээ гээд монголчуудыг мэхийн ёслох ёстой гэж хэлээгүй шүү. Хамгийн гол нь өөрийн тань хийсэн үйлдэл бусад хүнд хэрхэн тусч байна вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Уг нь мэхийх нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ буруу зүйл хийчихээд уучлалт гуйж, мэхийж зогсох нь хариуцлага талаасаа “ичгэвтэр” хэрэг. Тиймээс буруу зүйл хийж, бусдын өмнө толгой гудайхгүй байхыг япончууд хичээдэг. Харин талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож, мэхийн ёслохдоо бид бүгдээрээ дуртай. Тиймдээ ч аливаа зүйлийг зөв хийхийг, бусдын хүндэтгэлийг хүлээсэн зөв амьдрахыг хичээдэг юм.

Ер нь эерэг хандлага, зөв үлгэр дуурайлал, соёлтой занд эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Үүний тулд иргэн бүр ёс зүйтэй байж, бусдыг хүндлэх хэрэгтэй. Тэгж байж л эерэг нийгмийг бүтээнэ. Японд зам тавьж өгсөн жолоочид талархлаа заавал илэрхийлдэг. Учир нь жолооч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буйгаа өөрийн ухамсартай үйлдлээрээ нотлон харуулснаар бидний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалж буй хэрэг. Тиймээс тэд талархал хүлээх бүрэн эрхтэй” гэсэн юм.

Тийм ээ, Оота болон түүний гэргий Моэгийн хэлсэн бүхэн үнэн. Бид өөрсдийн хүүхдийг л хүн гэж тоож харахаас биш бусдын хүүхэд өвдөж, шаналах вий, гэмтэж бэртэх вий гэдэгт барагтай бол сэтгэл зовнидоггүй. Тэгсэн атлаа хүүхдийн эрх, чөлөө, тэднийг хүчирхийллээс ангид байлгах тухай ярьж, хэлэлцдэг. Тэгвэл та талархал хүлээх эрхтэй юү. Энэ асуултад хариулт эрэхээс урьтаж, авто замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч, жолооч нарын үйлдлийг нэг ажиглаарай.

Ялангуяа замын ид ачаалалтай үед жолооч нар гэрлэн дохио хүлээж зогсохдоо бухимдаж, гэрэл солигдов, үгүй юү хазаа нэмдэг. Гэтэл яг энэ мөчид осолд орж гэмтсэн хүүхдүүд цөөнгүй байдаг юм байна. Түүнчлэн ногоон гэрлээр, гарцаар гарч байхад нь хүртэл мөргөж, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдол их гардаг гэсэн.

Эндээс үзвэл, хэтэрхий адгуу зан, хариуцлагагүй үйлдлээсээ болж жолооч нар явган зорчигчийг хохироогоод барахгүй өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулдаг нь харамсалтай. Тиймээс л монголчууд бид адгуу зан, хариуцлагагүй үйлдлээ хойш тавьж бусдыг хүндэлж, ганцхан хормыг зарцуулснаар бусдын болон өөрийнхөө ирээдүйг эрсдэлд оруулахгүй байх боломжтойг ухамсарлах хэрэгтэй юм.

Хэдхэн жилийн өмнө болсон нэгэн харамсалтай жишээ дурдахад Зурагтын хуучин эцсийн зам дагуу зургаан настай нэгэн хүү баруун гараа өргөж зогсож байв. Хальт харвал такси хүлээж зогсоо гэж ойлгохоор. Гэтэл хүүхэд баруун гараа өргөж зогсох нь өөрийн биеэ өндөр болгож харагдуулах гэсэн оролдлого бөгөөд өгүүлэмж нь “Би зам хөндлөн гарах гэсэн юм. Надад зам тавьж өгнө үү” гэсэн гуйлт аж. Гэтэл замын хажууд зогсох хүүгийн эл санааг жолооч ойлгоогүйгээр барахгүй хүүг дайрч, дээгүүр нь гарсан байдаг.

Жолооч гэмт үйлдлээ нуун дарахын тулд хүүг 300 метрийн цаахантай байрлах гудамжинд хаяжээ. Хамгийн харамсалтай дээрх гэмт хэргийг олон иргэн харсан хэр нь нэгэн ч машины дугаарыг хараагүй гэх. Эмнэлгийн тусламж хожимдож авснаас болж зургаахан настай бяцхан хүү бүх амьдралаа тэргэнцэр дээр хадаатай өнгөрүүлэх хатуу тавилантай нүүр тулсан юм. Бодит байдал дээр ийм л байна. Монголчууд бид эртнээс дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтаа эрх дураараа амьдарч ирсэн.

Цаг үе өөрчлөгдөж, биднийг нийгэмшихийг сануулж буй хэдий ч өнөөх л хэнэггүй зангаа гээж чадахгүй байна. Тиймээс л жолооч та явган зорчигчдод нэг удаа ч болов зам тавьж егөөрэй. Хариуд нь талархлын үг сонсч, инээмсэглэсэн харцыг олж харах болно. Магадгүй тантай хамт зорчиж яваа үр хүүхэд, хань ижилдээ зөв үлгэр дуурайлал болох ч юм билүү. Магадгүй таны өчүүхэн гэж бодсон бодлогогүй үйлдэл үр хүүхдийн тань ирээдүйг өөрчлөх ч юм билүү, хэн мэдлээ.

Хэрвээ бид үүнийг ухамсарлаж чадвал хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх замаар эрүүл иргэнийг төлөвшүүлэх анхны алхам юм шүү дээ. Тиймдээ ч нийтлэлийнхээ эхэнд бид үр хүүхдээ осол аваараас хамгаалж, өвчин зовлон тусгахгүйгээр эрүүл монгол хүн болгож өсгөхөд заавал мөнгө төлөх шаардлагагүй гэж хэлсний шалтгаан үүнд оршиж буй юм. Бусдын эрхийг хүндэлсэн иргэн танд талархал илэрхийлье.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ХҮРЭЛЭЭ (103.26.195.100)
    Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.20.162)
    Тухайн ард түмний үндэсний уламжлалт философи гэж байдаг. Жишээ нь, хятадын Күнзийн сургааль нь ахас дээдсээ хүндлэх, захирах-захирагдах ёсыг чанд дагаж мөрдөх, ёс суртахууны хэм хэмжээнүүдийг биелүүлэх г.м. хуулинд бичих боломжгүй маш чухал зохицуулалтыг хүүхэд ухаан орох цагаас нь тархинд нь суулгаж өгдөг. Японд жишээ нь, хүүхдийг багаас нь хавь ойрын хүмүүст саад хийж болохгүй гэж хатуу сургадаг учраас олон сая хүн ам нь шигүү нягт орчинд эв эетэй амьдраад хөгжөөд байна! Гэтэл монголчууд яаж байна? Алхам тутамд бие биендээ саад болно, лифтэнд, гудамжинд, гэртээ!!! Ах зах гэж огт мэдэхээ больж!!! Эцэг шигээ ахмад хүнийг залуус үеийн юм шиг харааж зүхнэ, зодох гэж дайрна! Ёстой л 2 хөлтэй адгуус болжээ!!! Үүний шалтгаан, засах арга замыг социологчид судалж төр засагт санал оруулах хэрэгтэй байна!! Төр засаг нь өөрөө моралийн ялзралын үлгэр дууриал үзүүлээд байхад иргэд яаж өөдтэй байх билээ? Энэ мөн нэг шалтгаан нь!! Гэх мэтээр асуудал их байна даа, та минь!!!???
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • тийм шүүү (202.21.124.20)
    Зам хөнлөн гарахдаа гэгрлээр гардаггүй. тэгсэн хэрнээ хүүхдээ яирээд явдаг хүмүүс аймаар олон байна. Хүүхдээ бодох хэрэгтэй манайхаан
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    1 цаг 44 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    1 цаг 50 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    2 цаг 15 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    2 цаг 29 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    4 цаг 1 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 6 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    4 цаг 10 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    4 цаг 34 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    5 цаг 15 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 56 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    6 цаг 15 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    6 цаг 55 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    7 цаг 7 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    7 цаг 27 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    7 цаг 36 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    7 цаг 44 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    8 цаг 12 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    8 цаг 17 мин
  • Байнгын хороод хуралдана
    8 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    8 цаг 46 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК