Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-1-23
0
ЖИРГЭХ

Уран бүтээлчид, сонирхогчдын дунд зохион байгуулдаг “Дува” богино хэмжээний кино наадмын ээлжит уралдаан удахгүй эхлэх гэж байна. Уг наадмыг Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс зохион явуулдаг юм. Тус наадам нь кино уран бүтээлчдийн шинэ үеийг бэлтгэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэж ярих урлагийнхны үнэлгээ өндөр байдаг юм билээ. Ингээд тус наадмын ерөнхий шүүгч, Кино урлагийн дээд сургуулийн багш СГЗ, МУАЖ найруулагч Г.Жигжидсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Нийгмийн сайн сайхны төлөө гэгдэх “Дува” богино хэмжээний бүтээлийн талаарх таны сэтгэгдлийг эхлээд сонсох нь зөв болов уу?

-Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг гэгээтэй харагдаж эхэллээ. Чадвартай залуу үе ч гарч ирж байна. Гадаад, дотоодын кино урлагийн сургуульд сурсан, янз бүрийн техник, арга барилтай залуу уран бүтээлчид төрж байна. Энэ нь ч дэлхийн кино урлагийнхантай хөл нийлүүлэн алхахад чухал алхам. Үүнийг л олзуурхаж хараад байгаа юм.  Уг наадам нь авьяасын ундарга залуучуудад өөрийгөө нээн гарч ирэхэд нь дэм болж байна гэж хардаг. Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилийнхээс чансаа нь дээшилж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн бусад улсуудад ч мөн 10 хүртэлх минутын богино хэмжээний бүтээлийн уралдаан болдог юм билээ. Өнгөрсөн жилийн “Дува” наадмын шилдэг бүтээлийг харьцуулж үзсэн юм. БНХАУ, Тайван зэрэг орнуудтай харьцуулахад манай улсын залуу уран бүтээлчдийн бүтээл дутах юмгүй харагдсан.  

-Цаашид кино урлагийн уран бүтээлчид олон улсад гарч өрсөлдөхөд шаардлагатай зүйл юу байна гэж та харж байна?

-Сэтгэлгээний л өөрчлөлт чухал. Монголын кино урлаг мөнгөгүй болохоор гацчихаад байна гэж ярьдаг юм. Гэтэл мөнгөндөө биш шүү дээ. Асуудал сэтгэлгээнд л бий. Мөн Монголын кино урлагийг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Кино урлагийн тухай хуультай болъё гээд 20 орчим жил ярилаа. Өнөөг хүртэл байхгүй л байна. Би 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж анх байгуулагдахад Кино циркийн бодлогыг хариуцсан хэлтэст ажиллаж байсан юм. Энэ үед гадаадын орнуудын хууль ийм байдаг гэж харуулж, кино урлагийн тухай хуультай болох төсөл хүртэл гаргаж байлаа. Киноны тухай хуультай болох замыг гаргасан гэх үү дээ. Гэтэл яагаад биелээгүй гэхээр тухайн үед Хууль зүйн яам, Сангийн яамнаас дэмжээгүй. Сангийн яамнаас киноны тухай хууль гарахаар сүүлдээ театрын тухай хууль, хөгжмийн тухай хууль гэж гарч ирэх юм уу гэж хэлж байсан. Уг нь киноны тухай хууль гэдэг нь бодлого тодорхойлох л зүйл шүү дээ. Харин ёүүлийн үед нааштай зүйл сонсогдож байна.  Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч киноны тухай хуулийн талаар сонирхож асуусан юм. Энэ үеэр зарим ярилцсан зүйлүүд ч бий.  

-Тэгвэл кино урлагийнхан удахгүй төрөөс бодлого, дэмжлэгтэй болох сайхан мэдээ ойртож л байгаа юм байна?

- Тийм шүү.

-Өнгөрсөн жилийн хувьд ямар бүтээл шилдгээр шалгарч байв?

-Өнгөрсөн жилийн хувьд “Амьдрал сайхан” бүтээл шалгарсан. Загасчны гэр бүлийн тухай байсан. Амьдралын сайхан гэр бүлээ хайрлахаас эхэлдэг гэсэн санааг гаргаж өгсөн нь шүүгчдэд их таалагдсан. Мөн 1, 2, 3, 4, 5 гэж гудамжинд, ажил дээрээ ч тоолоод байдаг хүний тухай бүтээл байна. Хүн стресст орохдоо бухимдлаа яаж тайлах вэ гэхээр бүх зүйлийг мартаад удаан гэгч нь чанга тоолоход таны сэтгэл санаа гайгүй болдог гэж мэргэжлийнхэн ч хэлж байгаа юм л даа. Уг санаагаар бүтээл хийж, амьдруулж чадсан байсан.  Ер нь уран бүтээлчдийн ур ухаан бүтээлээ амилуулж чадсан эсэхээс л харагдана шүү дээ.

- Ер нь ямар бүтээлийг сайн бүтээл гэж хэлэх вэ?  

-Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа. Тиймээс тухайн бүтээлчийн тусгалаас л шалтгаална.

-Уг наадмаас төрсөн шилдэг бүтээлүүдийг бүрэн хэмжээний кино болгох санаа бий юу?

-Нэг цаг орчмын бүтээлийг кино, 10 орчим минутын киног кино биш гэж үзэж болохгүй. Богино хэмжээний кинонд бүрэн хэмжээний киноноос илүү санаа шингэсэн байдаг. Богино байх тусмаа л уран бүтээлчдээс чадвар шаарддаг юм. Тухайлбал, өгүүллэг байлаа гэхэд хамгийн богино өгүүллэг л хүний авьяасыг гаргаж ирж байгаа юм шүү дээ. Үүнийг уран бүтээлчдийн сэтгэхүй, цар хүрээг гаргаж ирдэг том үзүүлэлт гэж хардаг. Уг наадмыг олзуурхдагийн шалтгаан нь энэ юм. Мөн энэ жилээс “Дува” богино хэмжээний бүтээлийг хоёр сард нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    8 цаг 6 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    8 цаг 9 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    8 цаг 34 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    9 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    9 цаг 47 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    9 цаг 56 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    10 цаг 8 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    10 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    10 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    11 цаг 8 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    11 цаг 25 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    12 цаг 4 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    12 цаг 55 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    12 цаг 56 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    13 цаг 26 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    13 цаг 27 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 32 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    13 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК