09.00
- Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн Засгийн газрын III байрны 401 тоотод болно.
10.00
- Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Мөрдөн байцаах албаны /шинэ/ байранд эхэлнэ.
- УИХ-ын чуулган хуралдана
10.30
- Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монголын Хүнсчдийн Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Холбоо барих утас: 70160086
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёр дахь шатны арга хэмжээний нээлт болно. Холбоо барих утас: 8001-9000
12.00
- Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг хүлээн авах нээлтийн ёслол болно. Холбоо барих утас: 99931551