Улаанбаатар хотын хог хаягдлын бүтэц, хэмжээ тодорхойлолх судалгаа хийгдэж дуусчээ.
Тодруулбал, Азийн сантай хамтран НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр /UNEP/-өөс 2017-2021 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт” төслийн хүрээнд нийслэлийн ахуйн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг 2018 оны зургадугаар сараас эхлэн хийжээ. Энэ хүрээнд нийслэлд амьдардаг нэг иргэн, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын өдөрт үүсгэдэг хогны хэмжээ, бүтцийг шинэчлэн тодорхойлсон байна. Судалгаанаас гарсан дүнг эргэн танилцуулах болно.