Нийслэлийн Захирагчийн ажлын алба өчигдөр хуралдаж, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаарх асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, согтууруулах ундаа худалдаалах чиглэлээр 56 аж ахуйн нэгжээс хүсэлт ирснээс 11 газрыг стандартын шаардлага ханаагүй тул буцаажээ. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 55 аж ахуйн нэгжээс согтууруулах ундаа худадаалах хүсэлт ирснээс 10 газрын хүсэлтийг буцааж, хоёр аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материалыг түр түдгэлзүүлжээ.
Түүнчлэн 88 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, үйл ажиллагааны чиглэл болон байршлаа өөрчилж буй найман аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.