Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнэтийн 49 хувь ба алтны "ТЭГ" татвараар амьсгалсан долоо хоног

2019-1-27
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоног улс төрийн талбарт ихээхэн дуулиан тарьсан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тодруулбал, орд тойрсон хэрүүлийн дахин нэг баримт дэлгэгдсэн бол алтны татвар тэглэгдсэн тухай баримт мэдээлэл дэлгэгдэв. Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж оролдсон баримтыг нэрээ нууцалсан эх сурвалжаас нэр бүхий гишүүдэд илгээсэн гэх.

Угтаа 2017 оны УИХ-ын намрын чуулганаар Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдлийнх болгох шийдвэр гарсан байдаг. Гэтэл төрийн мэдлийн өмчийг зарахаар Монголын орд газрын 80 хувийг эзэмшдэг Монголиан Корп Корпорейшн компанийн ТУЗ-аас шийдвэр гаргасан нь төр хүчгүй болсон төрийн дархлаа суларч, тогтворгүй болсныг бэлэхнээ гэрчиллээ. Түүнчлэн дээрх асуудал үнэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар батласнаар гал дээр тос нэмэх шиг болсон юм. Тэгвэл энэ долоо хоногийн дараагийн нэг дуулиан нь алтны татвар "тэг"-лэгдсэн явдал юм.

Тодруулбал, энэ сарын 1-нээр алтны 2.5 хувийн татвар хүчингүй болсон. Ингэснээр өмнөх хуулиараа таван хувийн татварын зохицуулалт үргэлжлэх ёстой байсан ч УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэж байж, татварын өөрчлөлтийг тогтоох байв. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахтай холбоотой нэр бүхий гишүүд чуулганыг бойкотолсон явдлаас болж дээрх асуудлыг хэлэлцэж чадаагүй юм. Ингэснээр алтны татвар тэглэгдэж, алтны компаниуд алт олборлосоны татвар төлөхгүй байх боломжтой болов. Чуулганыг хоёр сар шахам бойкотлогдсон энэ үеийг чадамгай ашигласан алтны компанийнхныг ингэж давруулах үндэслэл нь “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Т.Ганболд аж. Тэрбээр сүүлийн үед Ерөнхий сайдад найр тавьж тал зассаныхаа ачаар алтны татварыг тэглэхэд хүргэсэн гэх яриа бий. Ашигт малтмалын тухай хууль гацаанд ороод байгаа шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэх.

Ийнхүү алтнаас хэдэн төгрөгийн татвар авахаа мэдэхгүй төр засаг нь мэлэрч суух хооронд улс татвараа алдаж, алдагдал хүлээхэд хүрээд байна. Тэгвэл алтны 2.5 хувийн татварыг анх Ардчилсан намаас санаачилж, хэрэгжүүлж байлаа. Үүний шалтгаан нь тухайн жилд олборлосон алтны хэмжээ, тушаасан алтны хэмжээтэй зөрж буйд үндэслэн ийн шийдвэр гаргагсан байдаг. Угтаа бол баялгаа Монголдоо үлдээх гэж ийм шийдвэр гаргасан атал хууль бусаар хилээр нэвтэрдэг үйлдэл бараг зогсоогүй юм. Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор, профессор Л.Оюун болон бусад судлаачдын ярьсан нь ч бий. Ямартай ч О.Баасанхүү гишүүний хэлж буйгаар манай улс дараагийн УИХ-ын даргаа томилох хүртэл алтны компаниудаас татвараа авч чадахгүйд хүрлээ.

Ингэснээр татвараас бүрдүүлэх орлого тасалдах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Их хурлын гишүүд сандал ширээгээ булаацалдаж суухтай зэрэгцэн хууль хяналтын байгууллагаар ч чамлахааргүй сонин хачинтай байв. Тодруулбал, АТГ- аас сар бүр зохион байгуулдаг хурлын үеэр экс Ерөнхий сайдуудыг оргон зайлаагүй, эх орондоо бий гэж дурьдсан ч улсын хилийг хууль бусаар давах гэж байсныг огт дурьдсангүй. Түүнчлэн Хөгжлийн банкнаас эхлээд хэд хэдэн компанитай холбоотой хэрэг сөхөгдсөн юм. Эдгээрээс гадна хүнсний аюулгүй байдал алдагдсан болох нь гахайн мялзан өвчин орон нутгуудад гарснаас тодхон харагдав.

Асуудал ингээд дууссангүй. Долоохон хоногийн зайтай хоёр ч автобус шатсан нь нийтийн тээврийн салбарт улаан гэрэл ассаныг илтгэсэн юм. Гэвч хотын удирдлагуудаас эхлээд нийслэлийн Тээврийн газар цаашлаад хариуцагч автобус компаниуд мэдээллийг нуун дарагдуулахыг хүсэв. Ийнхүү дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг үгийг сануулсан долоо хоног болж өндөрлөлөө. Хэрэг явдал цааш хэрхэн өрнөхийг ирэх долоо хоногт харж сууя даа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    6 цаг 55 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    6 цаг 58 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    7 цаг 22 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    8 цаг 36 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    8 цаг 36 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    8 цаг 45 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    8 цаг 57 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    9 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    9 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    9 цаг 57 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    10 цаг 13 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    10 цаг 53 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    11 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    11 цаг 45 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    12 цаг 15 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    12 цаг 15 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 21 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    12 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК