Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнхтуяа: Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг нь архитай шууд холбоотой

2019-1-31
0
ЖИРГЭХ

СЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны доктарант С.Мөнхтуяатай ярилцлаа. 

 

-Архи согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн үед огцом ихэссэн гэж яригдах юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хөгжиж буй орнуудад архины хэрэглээ их байна. Архинаас үүдэн жилд 3.3 сая хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 5.9 хувийг эзэлж байгаа юм. Монголчууд архинаас шалтгаалсан нас баралтыг нуугаад хэлдэггүй. Сайн хүн байсан юм, унтаад л гэнэт ийм зүйл болчихлоо зэргээр хэлдэг. Гэтэл архи согтууруулах ундаа их хэрэглэвэл амь насаа алдах юм байна, өвчин үүсгэдэг юм байна гэдгийг огт ойлгодоггүй. Хэдий чинээ согтууруулах ундааны зүйлийг эрт амсана төдий чинээ л архинд донтох эмгэг эрт үүсдэг. Иргэдийн дунд "18, 19-хөн настай юм чинь юу гэж архинд донтох эмгэгт өртөх вэ дээ" гэж ярьдаг. Гэтэл энэ нь өрөөсгөл ойлголт. Харин ч өвчнийг нь улам хүндрүүлдэг.

Мөн Улсын хэмжээнд насанд хүрсэн хүмүүсийн 51.2 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хэтрүүлэн хэрэглээнээс л архины донтолт үүсдэг.

-Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр хүний биед яаж нөлөөлөх вэ?

-Архи согтууруулах ундаа хэрэглэснээс нэг минут орчмын дараа сөрөг нөлөө нь илэрч эхэлнэ. Тухайлбал, маш богино хугацаанд уураг тархинд нөлөөлнө. Мөн удаан хугацааны нөлөө үзүүлдэг. Гэхдээ удаан хугацааных гээд 30, 40 жил хэрэглээд хор нөлөө үзүүлдэг юм шиг боддог. Тийм биш. Ер нь өндөр настай хүмүүс болон эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн, өвчин хуучтай, олон дахин хагалгаанд орсон, даралт ихтэй хүмүүс ганц удаагийн хэрэглээнээс л аюултай байдал үүсч болно. Цаашлаад хэт их хэрэглээтэй хүмүүсийн сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Энэ нь хамааралтай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, архинд донтох эмгэг гэж нэрлэдэг. Архинаас шалтгаалсан 60 төрлийн өвчин байдаг. Сүүлийн үеийн архинд донтох эмгэгтэй хүмүүсийн байдал улам хүндэрч байгаа. Хордлогод орох, амь насаа алдах, сэтгэцийн өвчинтэй болох асуудал их байна. Энэ нь хий юм харах, сонсох байдлаар илэрдэг. Архинаас хамааралтай сэтгэцийн өөрчлөлт нь ихэвчлэн архиа зогсоосны дараа оройн цагаар илэрдэг. Мөн ихэвчлэн хүүрнэх байдлаар /хэн нэгэнтэй архи ууж байгаа талаар, баяр ёслолын талаар/ явагддаг.

-Эрчүүд эмэгтэйчүүдээс бага насладагийг тогтоосон судалгаа байдаг шүү дээ. Үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Судалгаагаар эрүүд эмэгтэйчүүдээс 9.8 насаар бага насалдаг нь тогтоогдсон. Энэ нь архины асуудалтай л холбоотой. Учир нь архины найрлагад хүнд хэрэгцээтэй уураг, витамин, эрдэс давс байдаггүй. Харин илчлэг их агуулагддаг. Энэ нь хүний биед өөхөн хүчлийг нэмэгдүүлдэг бөгөөд бусад өгөгдлүүдтэй нэгдээд ирэхээр зүрхний булчин, элэг өөхлүүлэх зэрэг илүүдэл өөхнүүд хуримтлагддаг. Тухайлбал, хүний зүрх дөрвөн тасалгаатай булчингаас тогтсон  байх бөгөөд цусаа шахах хэрэгцээтэй нүүрс хүчлийн хийг гаргах, түгээх их бага эргэлтийн эрхтэн. Гэтэл зүрхний булчинг өөхжүүлснээс үүдэн хэвийн ажиллах чадвар нь алдагдаж, эд эс нь сунаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл зүрхтэй хүнээс хоёр дахин суначихдаг. Ийм ачаалалтай хүмүүс архи уувал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн Монголчуудын буруу ойлголт нь баяр ёслол, аливаа зүйлийг архи согтууруулах ундаа сэргээдэг гэх ойлголттой. Гэтэл эсрэгээрээ баяр ёслол нь уйтгар гуниг болон хувирдаг шүү дээ.

-Хүн аливаа асуудлыг даван туулахын тулд архи согтууруулах ундааны зүйл уух нь олонтой. Учир нь архи согтууруулах ундаа хэрэглэснээр тайвширдаг гэдэг. Үнэхээр тайвшруулдаг бодис агуулагддаг юм уу?

-Архи согтууруулах ундааны зүйл, мансууруулах болон сэтгэц мэдрэлийн бодисууд өөр өөрийн үйлчлэлтэй. Архи нь хүний сэтгэл санааг тайван болгох биш дарангуйлах, саатуулах, унтуулагчийн нөлөөтэй. Тиймээс хүмүүс найр цэнгээнд архи согтууруулах ундаа хэрэглэчихээд нэг мэдэхэд тухайн үед болсон процесс болон хяналтыг алдагдуулдаг.

-Архи согтууруулах ундааны хэрэглээ залуужиж байна гэж их яригдаж байна. СЭМҮТ-д архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд хордлогод орсон, эмгэгтэй болсон залуучууд хэр ирж байна?

-Өнгөрсөн оны байдлаар 1200 хүн амбулторийн тусламж үйлчилгээг авсан байдаг. Үүний 99 хувийг архины асуудалтай хүмүүс эзэлдэг. Хэр бага насандаа амсана төдий чинээ архинд донтох эмгэг үүсч болно. Гэхдээ залуучуудын хувьд архины хэрэглээ буурч байгаа.

-Өнгөрсөн онд архины хамааралтай 1000 гаруй тусламж үйлчилгээ үзүүлсэн гэлээ. Эдгээр хүмүүсийг насны хувьд авч үзвэл?

-Архины эмгэгт орсон ихэнх хувийг 30-45 насныхан эзэлж байна. Өөрөөр хэлбэл,  ажил хөдөлмөр эд эрхлэх насан дээрээ эмгэгт өртөж байгаа нь харамсалтай байна. Архинд донтох эмгэг өөрөө хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг. Архины хордлого, шарталтаас үүдэн насан туршийн хөдөлмөр эрхлэх чадамжгүй болтол өөрчлөлт өгөх тохиолдол байдаг учраас татгалзахыг уриалж байна.

-Өнгөрсөн онд сар шинийн баярын дараа архи согтууруулах ундаанд хордсон, өвчин нь сэдэрсэн хүн хэр ирж байв?

-Баяр ёслолоор заавал архи согтууруулах ундаа хэрэглэх ёстой юм шиг буруу зуршил нь энэ зүйлд хүргэж байна л даа. Цагаан сараар ч гэдэг юм уу баяр ёслолын дараагаас архины асуудалтай холбоотойгоор хордлогод орсон, донтох эмгэг нь сэдэрсэн, шарталтад орсон хүмүүс энгийн үеэс их ирдэг. 2017, 2018 оныг харьцуулаад үзэхэд зөвхөн цагаан сарын яаралтай тусламж, үйлчилгээ архины хордлогоор дуудсан дуудлагын тоо 17 хувиар нэмэгдсэн. Мөн СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн тоо баярын дараа эрс нэмэгддэг юм.

Ч.Энхнамир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.194.176.116)
    Энэ нийтлэлийг олон дахин , ойлгомжтойгоор дахин дахин сурталчлах хэрэгтэй, манайх шиг 1 хүнд 10 литр архи оногддог хөгжил дорой улс бараг байхгүй дээ
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    6 цаг 54 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    6 цаг 57 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    7 цаг 21 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    8 цаг 35 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    8 цаг 35 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    8 цаг 44 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    8 цаг 56 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    9 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    9 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    9 цаг 56 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    10 цаг 13 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    10 цаг 52 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    11 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    11 цаг 44 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    12 цаг 14 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    12 цаг 15 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 20 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    12 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК