Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өлөн элгэн дээрээ лимонтой ус, өтгөн кофе уух нь ходоодыг гэмтээдэг

2019-1-31
0
ЖИРГЭХ

Улсын II төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Гэгээнбадрахтай хоолны хордлогын талаар ярилцлаа.

-Баяр ёслолын үеэр иргэд хоолны хордлогод их ордог. Та хоолны хордлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Маш олон зүйл нэгдэж байж хордлого гэсэн ойлголт гарч ирдэг учир цогц асуудал ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хувь хүний бие организм болон гаднын хүчин зүйлээс шалтгаалж хордлого үүсдэг. Хүний бие организм гэдгийг нэг үгээр тайлбарлавал, амны хөндийгөөр дамжиж орсон хоол ундыг боловсруулдаг том хэмжээтэй “үйлдвэр” хүний бие дотор ажилладаг гэж ойлгож болно. Үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхой шат дамжлага дамждаг шиг хоол боловсруулж, шимэгдүүлэхийн тулд тухайн хүний бие энэ үйл ажиллагаанд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний бие эрүүл байж хоол боловсруулах үйл ажиллагаа зөв зохистой явагддаг. Энэ нь алдагдахаар гэдэс дүүрэх, дотор муухайрах, огиулах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна хоол боловсруулахад оролцдог бүх эрхтэн системийг гэмтээдэг. Хүний бие организмд гаднаас орж ирсэн хоол ундыг задалж, энерги болгох цаашлаад шим тэжээлтэйг нь биед шингээн, мууг нь гадагшлуулж шимэгдүүлэх үйл ажиллагаа буюу дотоод шүүрэл явагддаг. Үүнд, шүлсний булчирхай, ходоодны хүчлүүд, ходоодны хананаас ялгардаг шүүрэл, нойр булчирхай, цөс болон гэдэсний шүүрэл гээд олон зүйл багтдаг. Эдгээр нь нэгдэж нэг цогц үйл ажиллагаа явуулсны үндсэн хоол боловсруулдаг. Дараагийн нэг хүчин зүйл нь хоол хүнсийг стандартын дагуу бэлтгэж, хадгалж, тээвэрлэн, стандартын дагуу худалдаж байгаа эсэхээс хамаарч хордлого өгөх шалтгаан болдог.

-Хордлого авсан тохиолдолд дотор муухайрах, огиулахаас өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Дотор муухайрах, огиулах, гэдэс дүүрэх, гүйлгэхээс гадна өтгөн хатах, цаашлаад өтгөн гадагшлахаа больдог. Дээр нь даралт ихсэх, толгой эргэх, арьс загатнах, арьсанд тууралт гарах, нүд улайж, загтнах зэргээр бүх эрхтэн системийн үйл ажиллагаа хямардаг.

-Хордлого боллоо гэхэд ширгээсэн ус, хоросол уух зэргээр гэрээр эмчилгээ хийдэг. Ийм эмчилгээ хийснээр хордлого бүрэн тайлагдах уу. Ямар тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үздэг юм бэ?

-Нэгдүгээрт, өөрийгөө хордсон эсэхээ мэдэх шаардлагатай. Дээрх шинж тэмдэг илэрвэл хордсон гэсэн үг шүү дээ. Хэрвээ эмнэлгийн тусламж авах боломжгүй бол ширгээсэн ус, хоросол зэргийг ууж болно. Гэхдээ энэ нь зөвхөн эхний шатанд авах арга хэмжээ гэдгийг санаарай. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Иргэдийн олонх нь дур мэдэж эмэн эмчилгээ хийснээс болж өвчнөө хүндрүүлдэг. Эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь өвчнөө хүндрүүлээд зогсохгүй антибиотикт тэсвэртэй нян бий болгодог. Тиймээс эм уухаас урьтаж, их хэмжээний ус эсвэл хоросол уугаад бөөлжих хэрэгтэй. Дараа нь клизм тавибал сайн. Хэрвээ их өвдөж байвал бүлээн жин тавих, иллэг хийвэл өвчин аяндаа намддаг. Ингээд ч шинж тэмдэг буурахгүй, өвдөлт ихэсвэл яаралтай түргэн тусламж дуудсан нь дээр. Хоол хүнсийг буруу хадгалснаас болж нян бактер үүсч, үүнээс гэдэсний халдварт өвчин үүсдэг учир халуурах, огих, суулгах шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл, нянгийн төрлөөс хамаарч маш хурдан хугацаанд ходоод шархалж, цоорох цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй учир аль болох эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

-Хордлогыг бүрэн эмчлээгүйгээс ужиг өвчин үүсэх үү?

-Үүсэлгүй яах вэ. Маргааш биш юм гэхэд хэдэн жилийн дараа сөрөг нөлөө илэрдэг. Манай эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн өвчтнүүдийн өгүүлэмжид “Би хэдэн жилийн өмнө хордлогод орсон. Үүнээс хойш хоол шингэхээ байж, гэдэс цэрдийдэг болсон” гэхчлэн зүйл бичигдсэн байдаг. Зөвхөн энэ гэлтгүй ямар нэгэн ужиг заавал үлддэг. Яагаад гэхээр, хордлогын үед хоол боловсруулахад оролцдог эрхтэний аль нэг нь заавал гэмтдэг. Тиймээс заавал бүрэн төгс эмчлүүлэх ёстой.

-Тэгэхээр тухайн үед хордсон хүнсний бүтээгдэхүүнээсээ дахин хордлого авах боломжтой гэсэн үг үү?

-Амархан хордоно. Айрагнаас хордсон бол уугаад л хордлого авна. Даршилсан бүтээгдэхүүнээс хордох нь сүүлийн үед ихэссэн. Өөр төрлийн даршилсан бүтээгдэхүүн байсан ч хордлого авдаг. Хүнсийг буруу хадгалснаас болж нян үүсч, улмаар хордлого өгдөг. Үүнийг хүн бүр мэддэг хэрнээ огт анхаардаггүй нь харамсалтай. Мөн худалдааны байгууллагуудад бизнесийн ёс зүй огт алга. Уг нь хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах горимоо баримталбал муудах эрсдэл буурна шүү дээ. Гэтэл бизнесийн ёс зүйгээ баримтлаагүйгээс болж иргэдийг хохироож байна. Тиймээс хяналт шалгалт хийх эрхтэй байгууллагууд хяналтаа чангатгах хэрэгтэй. Түүнчлэн эрүүл мэндээ хамгаалъя гэвэл аль болох шинэ бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн гэдэг нь эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан, генийн өөрчлөлтөд ороогүй бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм шүү.

-Даршилсан ногооноос өөр ямар хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах эрсдэлтэй вэ?

-Өндөг, майонез, хиам гээд бэлтгэснээс хойш богино хугацаанд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн хордлого амархан өгдөг. Даршилсан ногоо худалдаж авах бол аль үйлдвэрт үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа зэргийг сайн нягтлах шаардлагатай. Ялангуяа килограммаар худалддаг даршилсан ногоог болгоомжтой хэрэглэх нь зүйтэй болов уу.

-Хордлого авсан тохиолдолд эмчилгээний хоол хэрэглэхийг зөвлөдөг. Яг хэдий хэр хугацаанд энэ дэглэмийг баримтлах ёстой вэ?

-Хордсон үед хоолны дэглэмийг зайлшгүй баримтлах ёстой. Мэдээж хордлого авсан бүтээгдэхүүнийг хэсэгтээ хориглоно. Учир нь гэмтсэн эд эрхтэнийг хэвийн үйл ажиллагаанд оруулахын тулд тодорхой хугацаанд хязгаарладаг. Эмчлэгч эмч хэлээгүй эсвэл өвчтөн лавлаж асуугаагүйгээс болж хэдий хэр хугацаанд дэглэм баримтлахаа зарим хүн мэддэггүй. Тухайн өвчнөөс хамаарч хэд хоног дэглэм баримтлах нь өөр. Зарим тохиолдолд долоо, эсвэл нэг сарын хугацаанд ч дэглэм барих үе байна. Тиймээс эмчлэгч эмчээсээ заавал лавлаж асууж байгаарай.

-Хүнсний бүтээгдэхүүний 99 хувь нь генийн өөрчлөлтөд орсон энэ үед монгол малын мах, эх орны хөрсөнд ургасан гурил зэргийг л хэрэглэх нь аюулгүй гэж зарим хүн хэлдэг.

-Хэтэрхий нэг талыг баримтлах нь эргээд хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдах эрсдэл үүсдэг. Таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн гэж бий. Тэрийг ямар нэгэн аргаар баримтлах ёстой. Манай улс дотооддоо бараг бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл эрүүл байж чадна гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдээ Засгийн газраас бодлоготойгоор дэмжих хэрэгтэй. Зөвхөн гурил, сүү, махны асуудал биш шүү дээ. Нэг ижил үнийн тарифийг төрөөс тогтоохгүй бол дотоодын хүнсний бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байна. Ингэхээр амьдралын боломж тааруу хүмүүс худалдаж авч чаддаггүй. Генийн өөрчлөлтийн хувьд ихэвчлэн гаднын бүтээгдэхүүнд яригддаг. Жишээлбэл, иогуртыг гашлахаас сэргийлж дотор нь химийн бодис хийдэг. Гэтэл монгол тараг гурав хонов уу, үгүй юү гашилдаг биз дээ. Хадгалах хугацааг уртасгадаг химийн бодис нь хүний биед харшил өгч, улмаар хордлого өгдөг. Хиам ч ялгаагүй. Удаан хадагалах зориулалттай учир бас л химийн бодис агуулдаг. Уг нь махаараа хиам хийгээд идэж болно шүү дээ. Гэтэл мах, өөх, төмс идвэл таргална гэж буруу мэдээлэл тараадаг. Гэтэл Европийн өндөр хөгжилтэй орнууд хүний биед ашигтай маш олон витамин төмсөнд агуулдаг учраас хэрэглэдэг. Мөн өөх нь нүдний харааг нэмэгдүүлж, арьсны төлжилтийг сайжруулдаг. Хэдэн зуун мянган төгрөгөөр худалдаж авдаг гоо сайхны бүтээгдэхүүн, витаминууд чинь мах, төмс, өөхөнд байдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Хүн идэх ёстой юмаа идэх л ёстой. Хэдхэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь эргээд өвчин болдог. Учир нь бидний өвгөөс эхлээд хэрэглэж ирсэн хоол хүнсийг задалдаг ген бидний биед удамшчихсан байдаг. Үүнийнх нь тоог цөөрүүлээд гаднын улсад үйлдвэрлэсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхээр бидний бие хүлээж авдаггүй. Ингэхээр харшил өгөх цаашлаад хордлогод оруулах үндэс болдог. Тэгэхээр хүүхдэдээ идүүлэх ёстой юмыг нь багаас нь идүүлэх нь зөв.

-Сүүлийн үед хурдан тураах зөвлөгөө интернэтэд эрэлттэй болсон. Өдөр бүр алим эсвэл гурвалжин будаатай тараг идвэл турна. Мөн лимонтой ус уух нь биед сайн гэхчлэн олон зөвлөгөө бий. Ингэж хооллох нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Гурвалжин будаа, лимон зэрэг нь ислэг ихтэй хүнс. Ислэг ихтэй хоол хүнс өтгөнийг маш хурдан гадагшлуулдаг. Харин ислэг багатай хоол хүнс ходоодноос гадашлахгүй удахаар хурдан хугацаанд хорлогод оруулдаг. Тиймээс өтгөнөө өдөр бүр гаргах ёстой. Гэхдээ жам ёсоор нь, зөв зохистой гаргах ёстой. Гэтэл өтгөнөө хүчээр гаргахын тулд янз бүрийн эм уухаас эхлээд нэг төрлийн ислэг ихтэй хоол хүнс хэтрүүлж хэрэглэдэг. Өлөн элгэн дээрээ өтгөн кофе, лимонтой ус уухаар хоол боловсруулах эрхтэнг гэмтээдэг. Лимон нь тэр чигээрээ хүчил шүү дээ. Ходоод ч гэсэн хүчиллэг орчинтой. Хүчиллэг орчинд хүчил нэмэхээр ходоодны салстыг их хэмжээгээр түлдэг. Ингэхээр ходоодны шарх үүсгэж эрүүл мэндээ хохироодог. Кофег өлөн элгэн дээрээ уувал мөн л ходоодыг гэмтээдэг. Тиймээс өдөр болон үдээс хойш хэрэглэх нь зүйтэй. Бас нэг зүйл байна. Давсыг хэрэглээнээс хасвал турна гэдэг. Турах нь турна. Гэхдээ хүний биед хэрэгтэй эрдэс бодис давсанд агуулагддаг. Мэдээж их хэмжээтэй биш бага зэргийг хэрэглэх хэрэгтэй. Хэмжээ нь ихэдвэл судасны хатуурал үүсгэж, цусны даралт ихэсгэж, ходоодны салстыг гэмтээдэг. Гэхдээ давснаас илүүтэй лимон, кофе ходоодыг их хэмжээгээр гэмтээдэг.

-Тэгвэл өтгөн гадагшлуулдаг зохистой хоол хүнсийг зөвлөөч?

-Толгой шийр чанасан шөл уувал өтгөн гадагшлахаас гадна хүний биед дутагдсан эрдэс бодисыг нөхдөг.

-Гэхдээ хуршсан шөлнөөс хордлого амархан авдаг биз дээ?

-Найрлагад нь юу агуулагддагийг мэдэхгүй учир хэрэглэхгүй байх нь аргагүй. Уг нь үүн шиг сайн хоол хаа ч байхгүй. Арвайн гурил гэхэд гурвалжин будаа, алимтай ижилхэн ислэг ихтэй бүтээгдэхүүн. Хүүхдийн гэдэс дүүрэхээр хөгшчүүл шар тосыг арвайн гуриланд зуураад өгдөг биз дээ. Ингэхээр дүүрэнгэ арилчихдаг. Эрт үеэс уламжлагдаж ирсэн хоол хүнсний хэрэглээ бидний биед 100 хувь тохирно. Үүнийг хэрэглээд байхад эрүүл амьдарна. Түүнээс биш өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд харшил өгч, хордлогод орохоос өөр ашиггүй.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (213.127.82.161)
    ene 2-iig heregleed utgunuu sain garagdag
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • zochin (213.127.82.161)
    limon bolon kofe hinii bied mash sain shuu
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • zochin (213.127.82.161)
    Ene emch hun munuu yamar teneg yum yarina be? Bi 20 jil limontoi us uuj daraa n koffie uudag hodood gedes tsoo eruul yagaad buruu yum surtalchilaad bnaa
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Алтантуяа (103.26.192.122)
    Миний сайхан эмч, тандаа баярлалаа ажлын өндрөөс өндөр амжилт хүсэе
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • zochin (103.14.38.98)
    huueee limontoi us ulun elgendeeree uuval buees horig gasdagshluulna bued sain geed baidag ni hudlaa yum uu aliig ni barimtlah yum be
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Лимон хүчиллэг биш, харин ч эсрэгээрээ суурилаг юм шүү, ph neutral гэж тогтоосон .
      2019 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    6 цаг 55 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    6 цаг 57 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    7 цаг 22 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    8 цаг 35 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    8 цаг 36 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    8 цаг 45 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    8 цаг 56 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    9 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    9 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    9 цаг 57 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    10 цаг 13 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    10 цаг 53 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    11 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    11 цаг 45 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    12 цаг 14 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    12 цаг 15 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 21 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    12 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК