Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хуульчдын форум-2018”-аас гаргасан зөвлөмж

2019-3-14
0
ЖИРГЭХ


Хуульчид БИД Монгол Улсын тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо чухалчилж;
Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс гэдэгт итгэж;
Шударга ёсыг сахиулан хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид БИД үнэнч шударга, улс төрөөс ангид, хараат бус, хариуцлагатай байж, мэргэжлийн хандах үүргээ гүнээ ухамсарлаж;
Хуульчдад үзүүлсэн иргэд, төр, засгийн итгэлийг нэр төртэй хадгалж, хөгжүүлэх;
Хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг иргэд, хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, иргэний нийгэмд хүргэх;
Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих;
Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг, өндөр мэдлэг, ур чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, чанаржуулах зорилгоор Хуульчдын үндэсний форум нэрийн дор хуран чуулж нийгэм, тогтвортой хөгжил, хууль зүйн салбарын тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж ЗӨВЛӨМЖ гаргах нь цаг үеийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага мөн гэж үзлээ.


ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018 нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор есөн багц асуудлын хүрээнд нийгэм хийгээд хууль зүйн салбарын тулгамдсан асуудал, Хуульчдын холбооны хороод, төрийн бус болон олон улсын зарим байгууллагын хийсэн судалгаа, гадаад улсын сайн туршлагыг хэлэлцэж, төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх эрх мэдлийн, салбарын мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, хуульчдад хандсан зөвлөмжийг гаргав.
“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”-ын хүрээнд хэлэлцсэн асуудал тус бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг Төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх засаглал, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлэхээр шийдвэрлэв.


ЕРӨНХИЙ ХЭСЭГ
НЭГ. Үндсэн хууль болон хууль зүйн бодлогын тогтвортой байдал нь улсын тогтвортой хөгжлийн үндэс мөн гэх уриалга дор нэн тулгамдаж буй асуудлын хүрээнд:
1.1. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийг иргэний үндсэн эрхийг хамгаалдаг, гагцхүү мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, эрдэмтдээс бүрдүүлэх, улс төржилтөөс ангид, Үндсэн хуулийн шүүх болгон бэхжүүлэх;
1.2. Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтад байлгах;
1.3. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд улс төрийн намын ашиг сонирхлын баримжаа, нөлөөллөөр ханддаг хандлагыг халж намын бодлого, хөтөлбөрийг зөвхөн улс төрийн арга хэрэгсэл төдий хэмжээнд төлөвшүүлэх;
1.4. Төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан Монголын Хуульчдын холбоог бие даасан, хараат бус, шударга ёсны зарчмыг хангах бүх хуульчдын нэгдсэн өөрөө удирдах ёсны байгууллага хэлбэрээр нь давхардал, хийдэлгүйгээр, хуучин тогтолцоонд эргэж буцалгүйгээр дэвшилттэйгээр төлөвшүүлэх;
1.5. Хүний эрх, эрх чөлөөг хөндөх хууль тогтоомжийг тухай бүр судлан үзэж, дүгнэлт гаргаж, энэ тухай хууль санаачлагч, тогтоогч нар болон эрх зүйн актын төсөл боловсруулсан, баталсан байгууллага, албан тушаалтанд тухай бүр хүргүүлж, нөлөөллийн ажил хийх замаар хуульчдын оролцоог нэмэгдүүлэх;
1.6. Ардчилсан, шударга нийгмийн үндэс болох хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгоор түүний төлөв байдал, ахиц дэвшлийг бодитой, хараат бусаар үнэлэх, тодорхойлох хэмжүүр болох “Хууль дээдлэх ёсны үндэсний индекс”-ийг боловсруулан гаргах, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж хэвших.


ХОЁР. Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс:
2.1. Шүүхийн захиргааны бие даасан загварыг улам бэхжүүлэх;
2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг зохистой бүрдүүлэх, хариуцлагажуулах, хараат бус болгох;
2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлд төвлөрсөн шүүхийн захиргааны эрх мэдлийг задалж хуваарилах;
2.4. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах;
2.5. Шүүгчийг сонгох, томилох, огцруулах, чөлөөлөх, шилжүүлэх үндэслэл, журмыг боловсронгуй болгох;
2.6. Шүүгчид нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөвтэй эсэхийг илүү нарийвчлан судалсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг болох;
2.7. Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагад нийцүүлж үр нөлөөтэй болгох.


ГУРАВ. Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа:
3.1. Хилийн чанадад буй Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрхийг хүртээмжтэй, чанартай болгох асуудлыг Төр, засгаас анхааралдаа авч боловсронгуй тогтолцоог судлан бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
3.3. Хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг шийдвэрлэх зохистой механизмыг бий болгон хөгжүүлэх;
3.4. Хил дамнасан хууль зүйн туслалцааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, өрнүүлэх.


ДӨРӨВ. Хуульчийн ёс зүй ба хариуцлага:
4.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гомдол, маргааныг шийдвэрлэхэд нэг мөр хэрэглэх, шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох;
4.2. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хараат бус байдлыг хүний нөөц, санхүүгийн зэрэг хүчин зүйлээр улам бэхжүүлж, боловсронгуй болгох;
4.3. Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хороог хуульчдад зөвлөх, туслах чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах замаар хуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох. Улмаар төрийн албан хаагч бусад мэргэжлийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, туршлага солилцох ажлыг Хуульчдын холбоо манлайлан гүйцэтгэх.


ТАВ. Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал:
5.1. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн эмзэг асуудал болох байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулах;
5.2. Уул уурхайн хариуцлагыг дээшлүүлэх, уурхайн хаалтын эрх зүйн орчинг бүрдүүлэн хөгжүүлэх;
5.3. Бэлчээр, тариалангийн асуудлын хүрээнд алсыг харсан бодлого хэрэгжүүлэх;
5.4. Уул уурхай, байгаль орчны хууль тогтоомжийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
5.5. Хариуцлагатай уул уурхай, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Иргэний нийгмийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх.


ЗУРГАА. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал:
6.1. Эрүүгийн хуулийг дагаж гарах дүрэм, журмыг яаралтай батлах, Эрүүгийн хууль тогтоомжийн зарим нэмэлт, өөрчлөлтийг шинэчлэлийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, батлах;
6.2. Шинэ эрх зүйн орчинд ажиллах сэтгэлгээ, хандлага бүхий, чадавхтай хуульчид, хууль сахиулагчдыг бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөр, гарын авлага, хуулийн тайлбар боловсруулах, чанартай сургалт зохион байгуулах;
6.3. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор шинэ техник, технологийг нэвтрүүлэх, төсөв санхүүжилтийг шийдэх.


ДОЛОО. Хүний эрх ба цахим ертөнц:
7.1. Цахим эринд мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд улсын болон иргэний хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчинг төлөвшүүлэх, шүүхийн хяналтад байх тогтолцоог бүрдүүлэх;
7.2. Цахим гэмт хэргээс сэргийлэх, тэмцэх талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох;
7.3. Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, зохих зохицуулалтыг хийх;
7.4. Интернэтийн зохистой хэрэглээг бий болгох урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
НАЙМ. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил:
8.1. Нийт хуульчдад хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн мэдлэг, чадварыг төлөвшүүлэх, мэргэшүүлэх;
8.2. Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх.


ЕС. Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт:
9.1. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын давхардлыг арилгах;
9.2. Хууль зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн үндсэн шалгуур болох мэргэжлийн стандартыг шинэчлэх, магадлан итгэмжлэлийг хийх сайн арга, туршлагыг судлан нутагшуулах.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    7 цаг 2 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    7 цаг 6 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    7 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 42 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК