Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний хоёрдугаар сард 4.3 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 367.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 212.1 (5.2 хувь) мянган тонноор өсөж, зорчигчид 53.6 (12.7 хувь) мянгаар буурсан байна. Харин тээсэн ачаа 2019 оны хоёрдугаар сард өмнөх сараас 342.3 (14.7 хувь) мянган тонн, зорчигчид 46.9 (22.6 хувь) мянган хүнээр буурчээ.
Сэтгэгдэл (1)