Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулга өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд амиа алдсан билээ. Түүнийг амиа алдсан шалтгааныг бусдад зодуулснаас болж хүнд гэмтэл авснаас болсон гэж ар гэрийнхэн үзэж, мэдээлж байсан. Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхний хардаж байснаас эсрэг дүгнэлт гарчээ.
Тодруулбал, байлдаг Б.гАлтантулга нь “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэхдээ яг өвчний улмаас гэдэг талаарх мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм. Тиймээс ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг эсэргүүцэж, Батлан хамгаалах яамны гадаа суулт зарлаад байна.
Талийгаачийн ах Б.Эрдэнэбат энэ талаар “Шүүх эмнэлгийн шинжилгээний эхний дүгнэлт гаднаа ил шарх, сорвигүй, гаднын хөлөөгүй гэж гарсан. Харин хоёр дахь дүгнэлт нь “Өвчний улмаас ачаалал дааж чадалгүй амиа алдсан” гэж гарсан. Бид энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Батлан хамгаалах яам тэднийг хүлээн авч уулзаагүй тул талийгаачийн ар гэрийнхэн дараагийн шатны шүүх байгууллагад хандахаар болжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийг бусдад зодуулж, хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзэж байгаа аж.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)