Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд хятадууд хатуу дэглэм тогтоогоод байгаа билээ. Үүнийг эсэргүүцсэн Уйгарт цагийн байдал тогтворгүй байгаа юм. БНХАУ-аас 2014 оноос хойш 13 мянга орчим эсэргүү этгээдийг баривчилсан гэж тус улсын Засгийн газраас мэдэгдлээ.
Баруун бүс нутагт терроризмтой тэмцэх талаарх тайланд дурдсанаар, “Терроризмтой тэмцэх хийгээд хүний үндсэн эрхийг хамгаалах” НҮБ-ын зарчмыг БНХАУ мөрддөг. Үүний зэрэгцээ хэт давруу үзэлд автсан Уйгуруудад боловсрол эзэмшихийг санал болгож байгаа гэж тэмдэглэжээ.
“Өнгөрсөн онд Бээжин Шиньжян дахь бөөнөөр баривчлах ажиллагаагаа нэмэгдүүлсэн” гэж АНУ-ын хүний эрхийн жил тутмын тайланд мэдээлснээс хэд хоногийн дараа БНХАУ дээрх мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.
Уйгуруудад үзэл суртлын боловсролыг албадан олгож, хууль бусаар баривчлан саатуулдаг асуудлыг олон улсын нийгэмлэгүүд эсэргүүцэн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. “Баривчлан саатуулах төвүүдэд нэг сая Уйгур байдаг” гэж НҮБ-аас мэдээллэсэн бол БНХАУ-ын эрх баригчид уг газрыг “мэргэжлийн сургалтын төв” хэмээн нэрлэдэг байна.
Сэтгэгдэл (1)