Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Жаст"-ын Ш.Батхүү, "ГОК"-ийн Ч.Ганзоригийн хөрөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийг чөлөөлөх үү

2019-4-05
0
ЖИРГЭХ


Эрдэнэт үйлдвэрийн “Стандарт” банканд төлөх өрийг шийдвэрлэсэн. Ингэхдээ зээлийн үндсэн хүүг төлөхгүй, харин үндсэн төлбөрийг нь төлөхөөр харилцан тохиролцохоор яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Ингэхдээ Зээлийн үндсэн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар бус, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан буруутай этгээд болох “Жаст”-ын Ш.Батхүү нараар төлөөлүүлнэ гэдэг яриа ч байна.

Тодруулбал, Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсны төлбөр болох 44.3 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн. Тэгвэл Засгийн газраас хамтран ажиллах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Хамгийн сүүлд “Стандарт” банкнаас өр төлбөрийн асуудлыг яаралтай шийдэх тухай тав хоногийн хугацаатай албан бичиг ирсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх асуудал үүснэ” гэдгийг үүгээр мэдэгдсэн байна. Энэ талаар банкны төлбөрийг хэрхэн төлөх, Монгол Улс, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар хэрхэн зохицуулах боломжтойг судлах, ажлын хэсгийн ахлагч Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлэхээр талууд ярилцаж байгаа гэж хэлээд албан ёсны мэдээлэл өгнө гэсэн боловч тодорхой тайлбар өгөөгүй юм.

Зарим эх сурвалжийн хэлснээр “Стандарт” банканд хүү төлөхгүйгээр зөвхөн зээлийн үндсэн төлбөрийг буруутай этгээдүүдээр төлүүлэх “тохиролцоонд” хүрэх магадлалтай байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш Засгийн газраас “Стандарт” банктай олон удаагийн яриа хэлэлцээр хийсний үр дүнд тус банкныхан өрөндөө 60 орчим сая ам.долларыг аваад асуудлыг нэг тийш нь шийдье гэдэг тохиролцоонд хүрсэн бололтой юм. Хэрвээ Засгийн газраас энэ өрийг төлбөл, хэргийн буруутан болох Ш.Батхүү нараар уг төлбөрийг нөхөн төлүүлнэ гэдэг яриа ч бас байна.

Одоогоор “Жаст”-ын Ш.Батхүүгийн нэр дээрх бүх эд хөрөнгө, банкан дахь дансыг битүүмжилсэн. Гэвч битүүмжилсэн хөрөнгө нь “Стандарт” банкаас авсан өрийн хаа ч хүрэхгүй гэдэг тооцоолол бийг эх сурвалж мөн өгүүлсэн. АТГ-аас мэдэгдснээр Ш.Батхүүгийн орон нутаг болон гадаадад нуусан хөрөнгийг олох, битүүмжлэх ажил үргэлжилж байна.

Сануулахад, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан хэргийг шалгаж, прокурорт шилжүүлээд байгаа юм. Эл хэрэгт Ш.Батхүүгээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, тус үйлдвэрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал нарын хүмүүс холбогдоод буй.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч. Ганзоригийн хувьд “Үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан хэрэгт буруугүй. Би гарын үсэг зураагүй” гэж мэдүүлсэн. Түүнийг 2018 оны сүүлчээр АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр цагдан хориод суулласан.

Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд эхлээд Ч.Ганзориг банкны гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн бол өнгөрөгч 2018 онд мэдүүлгээсээ буцаж, Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлсэн юм.

Ингэснээр хэргийг ганцаараа үүрч, бусдыгаа ялаас мултлах гэлээ гэсэн хардлагад мөн л өртөөд буй.

Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан өр төлбөрийг төлбөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй оруулах бололтой. Эндээс банкны барьцааны мөнгийг төлж, “Эрдэнэт”-ийн чөлөөлөх шийдвэр гаргалаа ч буруутай этгээдүүд төлбөрөө төлж таарна.

Ингэвэл зөвхөн “Жаст”-ын Ш.Батхүү төдийгүй цагтаа цалгиж явсан УИХ-ын экс гишүүн, “ГОК”-ын Ч.Ганзориг ч гэсэн халаасаа сэгсэрч мэдэх юм.

Г.Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (150.129.141.142)
    Тив дамжин гадаадын том компаниар зууч дуулж байж авсан том зээлд хуурамч гарын үсэг байж харагдаарай Монголчууд тэнэг биш шүү хуулийн хан шүүхийн шинжилгээнийхэн ноотой доо
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Нар (66.181.185.15)
    Батхүүгийн мөнгө Зүүн хүрээ хотхон болсон бхоо! Хотын менежер Батын дүү
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.123.159)
    Наад Ган зориг чинь 40 н сая доллор гаргахад юуч биш үүнээс ихийг идсэн хулгайч шүү. Мөнгөийг нь төлүүлээд 461 д жонхуу идүүл. Хулгайчууд бүгд сайхан хүлээж байна. Тавтай сайхан морил....
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • ШУДРАГА ИРГЭН (202.126.89.35)
    Яасан айхтар шунал вэ бурханы оронд очиж хэрэглэх юм байх даа Алтан авгай,Батхүү жастын ,Сугар төрийн өмчийн,Баяр нарын хөрөнгийг хураа яаралтай ард түмэн шаардах болноо
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.94.66)
    Ганзоригт ялын тогтоол уншихад л дор нь толно
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (79.168.101.113)
    Xorongig ni xuraaj tatbar tologchidin mongig tolvvlj xoxirolgvi bolgox xeregtei xarjil baiya
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.201)
    Бас Баяр, Сугар нарын хөрөнгийг хураах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Эрдэнэт (150.129.143.176)
    МАНГАРУУД ТАРХИ УГААЖ БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ СЭТГҮҮЛЧИДТЭЙ АРД ТҮМЭН МӨН ТЭГЭЖ Л ОЙЛГОНО. МАНГАРУУД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТҮР ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ТӨЛЖ АРГАЦААЛАА
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.117.66)
    Төлүүлэх ёстой баярбатхүү очирхүү ганзориг алтан нарын хөрөнгийг хураа
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • зүйтэй
      зүйтэй
      2019 оны 04 сарын 05
  • ганзориг (66.181.161.45)
    ганзориг үхэх ёстоы
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Мөнгө авсан ГАНЗОРИГ сугарч үлдэхгүй ээээ!!! Ингэж ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛ ЗАВШУУЛАХГҮЙ!!!!! Женкогийн шударга эсэхийг одоо л харьяа!!!!! Луйварчин Ганзориг ард түмний өмчийг завшихгүй, энэ ХУЛГАЙЧААР ХОХИРЛЫГ төлүүлж ЯЛЫГ НЪ ЭДЛҮҮЛ!!! (192.82.65.56)
    Мөнгө авсан ГАНЗОРИГ сугарч үлдэхгүй ээээ!!! Ингэж ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛ ЗАВШУУЛАХГҮЙ!!!!! Женкогийн шударга эсэхийг одоо л харьяа!!!!! Луйварчин Ганзориг ард түмний өмчийг завшихгүй, энэ ХУЛГАЙЧААР ХОХИРЛЫГ төлүүлж ЯЛЫГ НЪ ЭДЛҮҮЛ!!!
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (103.29.144.43)
    ERDENETED yuch vgvi irsen tsadaad butsaa bizdee
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • baagii (202.131.225.197)
    Ganzorig huivaldsan l baij taarna daa
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • ИХ-ын гишүүн Тэмүүлэнгийн эцэг Ганзориг гэж ЛУЙВАРЧИН ЯЛ ЗАВШИХ ЁСГҮЙ!
      ИХ-ын гишүүн Тэмүүлэнгийн эцэг Ганзориг гэж ЛУЙВАРЧИН ЯЛ ЗАВШИХ ЁСГҮЙ!
      2019 оны 04 сарын 05
  • Зочин (124.158.111.6)
    Энэ үнэн худал нь мэдэгдэхгүй идсэн уусан гээд байгаа нөхдүүд дээрээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаад шалгаад гэм буруутай үгүйг нь тогтоогоод нэг тийш нь болгох хэрэгтэй...
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.224)
    "Стандарт" банк авах ёстой төлбөрөө тэгэж хамаагүй хасахгүй л дээ!! Манай төр засаг ард түмэнд гоё харагдахын тулд худлаа хэлж чадах улс шүү!!! Үнэн хэрэгтээ бүх өрийг улсын төсвөөс төлчихөөд бидэнд болохоор маш багыг төлсөн гэж ярихаас сийхгүй шүү!!!
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • Үнэн шүү
      2019 оны 04 сарын 05
  • зочин (192.82.65.197)
    Дорлигжав бас төлөлцөх байхаа
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • ИХ-ын гишүүн Тэмүүлэнгийн эцэг Ганзориг гэж ЛУЙВАРЧИН ЯЛ ЗАВШИХ ЁСГҮЙ!
      ИХ-ын гишүүн Тэмүүлэнгийн эцэг Ганзориг гэж ЛУЙВАРЧИН ЯЛ ЗАВШИХ ЁСГҮЙ!! Мөнгө авсан ГАНЗОРИГ сугарч үлдэхгүй ээээ!!! Ингэж ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛ ЗАВШУУЛАХГҮЙ!!!!! Женкогийн шударга эсэхийг одоо л харьяа!!!!! Луйварчин Ганзориг ард түмний өмчийг завшихгүй, энэ ХУЛГАЙЧААР ХОХИРЛЫГ төлүүлж ЯЛЫГ НЪ ЭДЛҮҮЛ!!!
      2019 оны 04 сарын 05
  • Зочин (202.126.89.75)
    Архангайд гурил будаа их тараасан
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.75)
    говь саунаа орготгосон
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.75)
    Говь сауныг дуудлага худалдаагаар ЗАР . ГОК-ЫН ЗАХИРАЛ БОЛОХООСОО ОМНО 500 САЯ ТОГРОГ ЗЭЭЛЭХ ГЭЭД Л ЯВЖ БАЙСАН ХУН 500 САЯ $ - ТОЙ БОЛСОН ГЭДГИЙН
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.27.227)
    Er saad baisan bayar,batbold nar bas tulultsuh heregtei.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.44.220)
    49 хувийнхан ашиг гэж авсан олон сая долларыг бас гаргуулж авах эхэргтэй. Элбэгдоржоор тэгж тоглуулж болохгүй шүү. ер нь тэр даварсан этгээдийн идэж уусныг хурааж хумиж санхүүгийн талаар гарыг нь мухарлахгүй бол буруу болохгүй бүхнийг мөнгөөр зодож бүтээж байгаа сурагтай
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    18 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    18 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    18 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    18 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    19 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    19 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    22 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК