зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Хоёр хуулийн мафи АТГ гэсэн шүдээ булаацалдаж байна

2019-4-07
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шатны шүүгч, ерөнхий прокурор түүний орлогчдыг томилж, чөлөөлдөг. Шүүх, прокурорын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх.

ЭШЛЭЛ 2.

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын байгууллагын удирдлагыг хуульчилчихлаа. Энэ зөвлөлд УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн ганцаараа хэнтэй ч хуваалцахгүйгээр хийнэ гэж заачихаад байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг нэмчихээр хуулиа зөрчиж байгаа юм. Нэг хүнд хязгааргүй эрх мэдлийг өгөх нь хэтийддээ ялзрал, дампуурлыг бий болгоно. Өнгөрсөн үеийн энэ түүхийг дахиж турших гээд байх хэрэг байхгүй.

ЭШЛЭЛ 3.

Миний бодож байгаагаар энэ парламент өөрөө хүчингүй болгох байх. Магадгүй Ерөнхийлөгч өөрөө хүчингүй болгох байх. Яагаад гэхээр шинээр томилох шүүгч, прокурорт өөрсдөд нь халтай хууль. Хаан мөнх биш. Тэр тусмаа сонгуулийн хаан. Сонгуулиар юу ч болоо билээ. Шинэ хүмүүс нь гарч ирээд юу хийх бол. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүхийн хүн гээд өөрчилж болно. Ийм боломжийг Үндсэн хууль зөвшөөрөхгүй. Үүнтэй маргаад байх юм байхгүй.

ЭШЛЭЛ 4.

Ромын эзэнт гүрний Цезирь гэдэг нь хаан биш цэргийн жанжин байсан. Дайн зарлах, энх тайван тогтоох эрх нь Сенатад байсан. Эзэнт гүрэн нь 300 муж буюу сурвалжит захирагч нараас бүрддэг байсан. Үндсэндээ хамтын шийдвэр гаргадаг, язгууртны засаг байсан юм. Дайн зарлах, зогсоох гэхээр цаг хугацаа алддаг байсан болохоор тэр эрхийг нь цэргийнхээ жанжинд олгосон байдаг. Гэтэл тэрийг нь цэргийн жанжин нь яаж ашигласан гэхээр эрх мэдэлдээ удаан байхын тулд дайныг зогсоох сонирхолгүй болсон. Дайны байдалтай үед бүх эрх мэдэл өөрт нь төвлөрөх учраас шүү дээ. Хууль гэдэг ямар утга учиртай нөлөө үзүүлдэг нь энэ.

ЭШЛЭЛ 5.

Хуулийн мафилаг шинжтэй хэсэг бүлэг сүлжээ үүссэн асуудал бий юу гэвэл бий. Сая бий болчихсон юм биш. Үүнийг шийдэхийн тулд хуулийн байгууллагын оройд байгаа хүмүүс нь холбоотой сэжүүр, таамаг гарсан. Гэтэл нөгөө хүмүүс нь өргөдлөө өгөхгүй гээд суугаад байхаар хуулийн бус Үндсэн хуулийн бус аргаар огцруулах шийдэлд хүрлээ. Уг нь Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл нь байгаа учраас дангаараа шийдэх боломжтой байсан. УИХ-аас дэмжлэг хүссэн бол нэг удаагийн үйлчлэлтэй шийдвэр гаргаж болох байсан шүү дээ. Гэвч Үндсэн хуулиа зөрчсөн урхагтай шийдвэр гаргачихлаа.

ЭШЛЭЛ 6.

Үндсэн хуулийн нэг зарчим бий. Төр хэн нэгэнд давуу байдал, муу байдлыг үзэх хууль гаргах ёсгүй гэж. Гэтэл түүнийг нь зөрчлөө. Модны нэг мөчир өтөнд идүүлсэн байна гээд бүхэлд нь тайрч болохгүй.

ЭШЛЭЛ 7.

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчтэйгөө явж байна. Хамгийн дээд тал нь 74 хувь байсан бол сүүлийнх нь 50 хувиар сонгогдлоо. Болж бүтэхгүй, болохоо байчихсан аавын хүүхдүүд сонгогдож байсан гэж бодохооргүй байгаа биз. Гэтэл бүгдээрээ буухдаа хамгийн адгийн шаар болж байна. Өмнөх дөрвөн хүн бүгдээрээ ийм байдлаар буусан. Н.Энхбаяр буухдаа “Авлигын загалмайлсан эцэг” нэртэй байлаа шүү дээ. Ерөнхийлөгч болсон нь заавал улирах гээд байдаг. Ингэхдээ дандаа намтайгаа зөрчилддөг. Хоосон бэлгэ тэмдгийн чанартай хүн байхыг хүсдэггүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат үүний учрыг олохгүй явсаар буусан.

ЭШЛЭЛ 8.

Н.Багабанди Ерөнхийлөгчийн хувьд үүнийг нэлээд Үндсэн хуулийн бус аргаар өөртөө төвлөрүүлсэн. Шууд Ерөнхий сайдыг мэддэг болъё гэсэн. Хууль зүйн хувьд их үүрэг гүйцэтгэсэн нь Н.Энхбаяр. Энэ хүн өөрөө АТГ-ыг байгуулсан. Хуулийг нь батлуулсан. Хуульчид хэлдэг юм, хэрэг шийдвэрлэх явцад Н.Энхбаяр Ерөнхийлөгч нөлөөлдөггүй байсан гэж. Монгол жижигхэн шүү дээ. Гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг бүгдэд нь асуудал бий.

ЭШЛЭЛ 9.

Миний мэдэхийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиас гадуур 10-аад өндөр албан тушаалтны томилгоонд оролцох эрхийг нь өгчихсөн. Хаандаа таалагдах, эсвэл сүрддэг ч юм уу эрх мэдлийг ингэж төвлөрүүлсэн. Энэ бүгдийг төвлөрүүлсэн оргил үед нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон. Жинхнээсээ бэлэн хоол өгсөн. Ширээнд нь залаад, титмийг нь залаад, сэлмийг нь гарт нь өгсөн. Парламент гэдэг муу юмаа засаад явж ирсэн. МАНАН гэж ярьж байгаа ч 76 хүнийг чадахүй. Ямар нэгэн байдлаар өөрийгөө илааршуулж явдаг.

ЭШЛЭЛ 10.

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчих учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг, парламенттай нь татан оролцууллаа. Парламентын гишүүд өөрсдөө дүгнэлт хийх ёстой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоохоос илүү өндөр эрх мэдэл гэж байхгүй. Гэтэл өөрсдийнхөө дээр Үндсэн хуулийн бус аргаар гурван хүнийг гаргаад тавьчихлаа. Парламент Ерөнхийлөгчийг хянаж байх ёстой. Ц.Элбэгдорж боож үхлээ л дээ. Байн байн гадаадаас ирээд л юм ярина. Одоо дуугай болж, шийтгэлээ хүлээх ёстой.

ЭШЛЭЛ 11.

Санаж байгаа бол би Ц.Элбэгдоржийг 2014 онд Цэцэд өгч байсан. Шалтгаан нь парламент нь Ерөнхийлөгчтөө хяналт тавьж байх ёстой. Жил болгон тайланг нь хэлэлцэх, хууль бус шийдвэрийг нь хянах ёстой зэргээр. Анх удаа тайлангаа тавьсан биз дээ. Гэтэл нэг ч хүн асуулт асуугаагүй. Ө.Энхтүвшин гишүүн л асуусан. Сая Ерөнхийлөгч Х.Баттулга тайлангаа тавьсан. Тамгын газрын дарга нь тавьсан. Нөгөө шүүмжлээд байсан хүмүүс нь асуулт асуусангүй. Таг дуугүй. Барьцаалагдсан юм уу, “төмсөгдүүлсэн” үү.

ЭШЛЭЛ 12.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял ногдуулсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн тодорхой гэж ойлгосон. Эрүүдэн шүүх нь өөрөө гэмт хэрэг. Үүнийг хаацайлаад байх шаардлагагүй. Гэхдээ эрүүдэн шүүхийг өмнө нь байгаагүй, ямар аймар юм гэж яриад байгаа бол уучлаарай.

ЭШЛЭЛ 13.

2016 онд хуульд өөрчлөлт оруулах өргөн бариад баталж байсан. Тэнд хүнийг эрүүдэн шүүсэн, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, нэг үгээр гэмт хэрэг илрүүлэх явцдаа гэмт хэрэг хийсэн бол тухайн хүнийг цагаатгах хуулийн төсөл өргөн барьж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчгүйгээр, эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн бол цагаатгах хуулийг төслийг өргөн барьж байсан юм. Одоо юу яриад байгаа юм. Нэрийг нь хэлээд яах вэ. Тэгж яриад байгаа гишүүдийг гайхаж байна. Ер нь цагдан хорьдог байдал хэрээс хэтэрчихсэн байсан юм. Өмнөх хуулиар хүнийг хорьж мөрддөг байсан. Харин хангалттай үндэслэл нотлох баримтгүйгээр хорихгүй байх зохицуулалтыг шинэ хуульд хийсэн. Таамгаар цагдан хорихүй гэсэн үг. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажлыг хийж болохгүй гэсэн зохицуулалтыг оруулахад эрүүдэн шүүснийг гайхаж яриад байгаа хүмүүс эсэргүүцэж байлаа шүү дээ. Цагдан хорих байранд ямар нэгэн арга тактикаар хийх ёстой гэх зэргээр.

ЭШЛЭЛ 14.

Байнгын хорооны хаалттай хуралдаанд намайг дуудаад “Чи хэрэг мөрдөж үзээгүй байж хуулийн байгууллагынхаа саналыг сонсдоггүй юм. Үүнийг боль” гэж байсан. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Тодорхой асуудалд залхаан цээрлүүлдэг юм бий. Миний хувьд ер нь дүлий цэрэг байсан. Гэтэл дуудаж авчраад намынхнаар нь дарамтуулж байгаа юм.

ЭШЛЭЛ 15.

2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хууль үйлчилж эхэлсэн. Эрүүдэн шүүсэн тухай асуудал 2015 оны сүүл, 2016 оны эхээр явсан гэж яриад байгаа. Шинэ хуулийг өргөн барихаас өмнө байгаа биз. Шинэ хуулиар болохүй болоод ирэхээр нөгөө хүмүүс өөрсдөө гэмт хэрэгтэн болно. Хэн ч тэгэхийг хүсэхгүй. Тэгэнгүүтээ татсан байж магадгүй.

ЭШЛЭЛ 16.

Л.Гансүхийн, Н.Энхбаярын, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гурван хүн гээд бүгдийг нь Төв аймагт цагдан хорьсон. Энэ яадаг газар вэ. Яагаад заавал тийшээ явуулаад байна вэ. Энэ нь өөрөө эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. Үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа шүү дээ. Хуулийг нэг хүнд зориулж гаргаддаггүй. Үзэгдэл, системтэй нь тэмцэж байгаа асуудал. Одоогийн 461 дүгээр анги өмнөхөөсөө өөр болсон. Хүн болгоныг тусдаа өрөөнд байлгадаг. Ахуйн нөхцөлийн хувьд өмнөхөөсөө дээрдсэн. Өмнө нь “Ганц худаг” гэж байхад тийшээ орсон хүнд бөөргүй, биегүй болчихдог байсан. Эрүүдэн шүүдэг, бүр хэрэг худалдаж авдаг байсан. Жишээ нь, нэг хулгай хийсэн ч таван жил, арван хулгай хийсэн ч таван жил байсан. Тэгэхээр арван хулгай хийсэн гээд ял авчихдаг юм. Шинэ хуулиар үйлдэл тус бүрт нь ял өгдөг болгосон. Энэ байдал нь багассан.

ЭШЛЭЛ 17.

АТГ-ыг анх байгуулж байхад Үндсэн хуулийн судлаачид шүүмжилж байсан. УИХ дэргэдээ мөрдөн шалгах байгууллагатай байж болохгүй гэж. Авлига даамжирсан бол хариуцлагыг нь Засгийн газар, Ерөнхий сайдтай ярих ёстой. Зарчмын хувьд АТГ УИХ биш Засгийн газрын харьяанд байх ёстой. Авлигатай тэмцэх асуудалд хариуцлага ярихаар бие бие рүүгээ түлхдэг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй.

ЭШЛЭЛ 18. 

“Шүдгүй арслан”-гуудын шүд нь АТГ юм шиг байгаа юм. Төрийн ордноор дүүрэн шүдгүй хүмүүс. Шүд нь хаана байна гэхээр АТГ. Энэ газрыг авч байж шүд нь ургах юм шиг. “Шударга бус”-ын хоёр хонгил шүдээ булаацалдаж байна. Нэг нь тийм ариухан бурхан, нөгөөх нь чөтгөр гэж бодохүй байна. Хоёр хуулийн мафи шүдээ булаацалдаж байгаа юм.

ЭШЛЭЛ 19.

Хонгил гэдэг чинь сүүлд үүссэн. Харин хуулийн мафи гэдгийг 2013 оноос маш их бичиж ирсэн. Тухайн үед хүмүүс айдаг, дуугүй байдаг байсан. Эзэнтэй, нутаг ус сүлжилдсэн, нам үл харгалзаж парламентад кноп дардаг бүлэг байсан.

ЭШЛЭЛ 20.

ЖДҮ бол МАН-ын эмзэг цэг. Хэрвээ зарим гишүүний хэлж байгаа шиг 30, 40 холбогдсон бол сүйрэл. ЖДҮ эрхэлж байгаа зээлийг өөрсдөө авчихсан. Бид баахан ЖДҮ эрхлэгчдийг сонгосон ч юм шиг. Албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол 2-8 жил хорих ялтай. Тэнсэх байхгүй. Заавал өөрийн биеэр эдэлнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь гэхэд 2030 хүртэл дуусахгүй. Үүнийг Бага хурал дээрээ ярьсан. Гэтэл тав өдөр нь дуудаад нэг дэх өдөр нь ажлаа өг гэсэн. Уг нь би хуулиа л ярьсан юм. Айлын гэрт ороод аяга авчихсан бол буцааж тавьсан ч гэмт хэрэг. Албан тушаалтан, ардын хүүхэд хоёр адилхан.э.

ЭШЛЭЛ 21.

Бүртгэлийн хуулийн гол зорилго нь нууц, хаалттай байсан асуудлыг ил болгосон. ТЭДС дээр гэхэд 18 компани байгуулчихаад нэг л хүн зээл яваад байна шүү дээ. Үүнийг нь нээлттэй болгочихоо ард түмэн өөрсдөө АТГ-ын албан хаагч болсон.

ЭШЛЭЛ 22.

“Хуулийн этгээдийн бүртгэлийг яах гэж ил болгосон юм гэж хэлж байсан гишүүд” байгаа. “Та бүхний баталсан хуулийг хэрэгжүүлсэн” гэж хариулсан. Хариуд нь “Ийм юм байгааг мэдээгүй ээ” гэсэн.

ЭШЛЭЛ 23.

Нэр дэвших эсэхийг намын хамт олон шийддэг. Нэг хүн шийдэхгүй. Намуудыг бүхэлд нь олон нийтийнх болгох шаардлагатай. Хүн ал гэвэл гүйгээд очих, Үндсэн хууль зөрч гэвэл тэгдэг хүнээр хууль батлуулж болохгүй.

ЭШЛЭЛ 24.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр давхар дээлийг больчихмоор байгаа юм. Тэгэхгүй болохоор хяналтгүй Засгийн газар гарчихаад байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зөв. Одоо бол парламент хувааж томилгоог нь хийж байна. Сүүлдээ бүгдээрээ Засгийн газрын гишүүн болох жишээний. Хяналтгүй байна гэдэг нь дарангуйллыг бий болгож байна. Засгийн газрын гишүүд нь гэхэд УИХ-ынхаа дээр гарчихлаа шүү дээ.

image

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “25” дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • зочин (202.126.89.57)
    Монголын төрийг шүүх эрх энэ хужаад байхгүй. Хятадуудтай нийлж Монгол охидыг зарах гэж байсан хужаа
    2019 оны 07 сарын 06 | Хариулах
  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    ЭНЭ ЗАЛУУГИЙН САНААЧИЛЖ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛСАН ХУУЛИЙН БУЯНД 27САНГИЙН МӨНГИЙГ ИДЭГЧИД БАРИГДСАН ОДОО ЭНД ГИШҮҮДИЙН ТУСЛАХУУД ЭНЭ ЗАЛУУГ ХАРААЖ ДОРОМЖИЛЖ БИЧЭЭД СУУЖ БНА. ШУДАРГА УЛСАД БОЛ ЭНЭ ХҮҮГ САЙД БОЛГОХ БАЙСАН
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.24.88)
    Энхбаяр гэгч энэ нөхөр гаргаж байгаа байдал нь шууд арчаагүй хүний шинж чи зүгээр нэр олох,өс авах гэж байгаа бол ард түмэн чамайг дэмжихгүй харин шудрага 5 гишүүнтэй адил ард түмнийхээ төлөө тэмцээд гараад ирвэл өөр чиний бодол өөрийн халагдсан буруугаа бусад руу чихсэн өс санасан өөрийгөө бодсон арчаагүй амиа бодсон тэнэг хүн гэдгээ өдрөөс өдөрт нотлож байна даа дүү арга барилаа өөрчлөөд үз
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
    • схд өндөр настан
      Энхбаяр бол шудрага хуулиин мэдлэг саитаи саин хуульч.хуульзүин яамыг аваад явах чадвар энэ хүнд бии.20 н онд ман сонгуулд дэвшүүлэх хэрэгтэи.улсаа аваад явчих цөөн залуусиин нэг
      2019 оны 04 сарын 22
    • enhbayar dhudsrga chadvartai zaluu.iim l humuus heregtei baina daa
      2019 оны 04 сарын 22
    • чам шиг нохой ард түмний өмнөөс ярьдаггүй юм шүү лалараа
      2019 оны 04 сарын 22
  • ЗОЧИН (202.179.24.88)
    энэ нөхөр шудрага хүн биш зүгээр л өс санаж ийм юм ярьж байгаа юм учир нь ажлаасаа халагдчихаад их бухимдуу байгаа тул дэмийр ч байгаа юм хэрэв тийм шудрага хүн байсан юм бол ажиллаж байхдаа бүгдийг хэлээд цойлоод гараад ирэхгүй яасан юм
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.113.66)
    Үнэн үгийг айхгүй хэлжээ. Амжилт хүсэе.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • amjilt husye. ih oorchloltiig husen huleej baina.
      2019 оны 04 сарын 19
  • зочин (203.91.118.247)
    Чи МАН-ын хүчээр сайд хүртэл хийж үзлээ ш дээ, Одоо ажлаасаа халагдчихаад НАМ-руугаа "хуулийн мафи" гээд дайраад яахав дээ, Яасан арчаагүй амьтан бэ чи,,,
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • mundag zaluug bitgii buzarla. cham shig hooson tolgoi bish.
      2019 оны 04 сарын 15
  • Зочин (150.129.142.208)
    Миний бие лав Монголд ажиллаж байгаа 500 гаруй Шүүгч нараас НЭГ ч Шүүгчийг Шударга, ёс зүйтэй нэж харж чаддагүй Яагаад гэвэл Шүүгч нарыг удирдаж байгаа Лүндэндорж гэдэг Хүн Нямдорж гишүүүний хэлснээр Согтуугаар хүн дайрч алсан гэмт хэрэгтэн гэдгийг бүгд мэддэг хэрнээ юу ч хэлж чаддагүй тиймээс тэднээс шударга ёс, ёс зүй үнэртэх ч үгүй.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • jiremsen hun sogtuugaar dairch alsan buzar yanhan uvgun.
      2019 оны 04 сарын 12
  • Зочин (64.119.17.89)
    шинэ мафи хэрэгтэй байна элбэдорж баяр энхболд нарын мафи нүнжиггүй мафи байна дараагиийн мафийг дэмжээд үзсэн нь ддээр байхаа хѳѳ
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.161.38)
    нямдорж сайд тийм л шударга юм бол ждү-г гэмт хэрэг гэсэн дэд сайдыг яагаад огцруулав. хүрэлсүх ч гэсэн ждү-г хаацайлаад тойроод давхиад байгаа. одоо эрдэнэт гэдэг саалийн үнээгээ буцаагаад авлаа ард түмэнд ил харагдах үр дүн хэрэгтэй байна. худал шударга ёс гэж яриад ханцуйндаа наймаалцаад
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • oorsdoo jdugees yum avsan ni notlogdson shuu dee
      2019 оны 04 сарын 10
  • Зочин (202.126.89.75)
    Зөв
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • гомбо (66.181.161.109)
    Огцорсон сайд нар өшөөгөө авахад хэвлэл мэдээллийг талбар ашигладагаа болимоор юм. ингэхээр өө хөөрхий бид чинь ийм амьтнйг САЙД гэж толгой дээрээ залж байсан байна ш дээ гэж бодох юм байна ш дээ. Эргэж ноцоод байдаг энэ хүмүүс яаж сайд хийж байсан болж таарах вэ
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • iim yum yaridag hun ushuu avna gej yarihgui bodohgui. chadaltai zaluu tegej mangartakhgui.
      2019 оны 04 сарын 09
  • уруй (66.181.161.50)
    Энэ хун юуг буруу яриад зарим нэгэнд нь таалагдахгуй байгааг ойлгосонгуй.Худлаа поподдог,мэдлэг нимгэн,тэнэгэрхуу голдуу гарууд ингэж балайрдагийг хумуусэв мэдлэг болсон
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • сүх (202.21.109.62)
    юу болоод олон юм гэнэт яриад тодроод байгаа бацаан бэ? албан тушаалд улайрдаг новшнууд ажлаа өгөхөөрөө гасалдаг байхгүй юу
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (202.55.188.46)
    зөв
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.26.81)
    Энэ нөхөр яаж яваад дэд сайд болсын тэгээд ямарч хурдан буудагын ямарч олон эргэж буцсан юм ярьдагын хэнч сайд болгосын ойлгомжгүй юм
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.202)
    Ийм мундаг юм сэтгэдэг залуус улсад хэрэгтэй гэж боддог ч даанч ажиллуулахгүй татаж унагаад байх юм. бид ёр нь хаашаа яваал бна вэ? Ойлгохгүй юм .Энэ бол эмгэнэл шүү
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • jorlon ruu l yavj baina daa hulgaich salbagardorj dolir mie nariin jorlon ruu
      2019 оны 04 сарын 09
  • Huulich (59.153.114.225)
    Iim adgiin hoshnogoo hudaldsan shaaruudiig yaah yag. Nudeer uzej garaar barigdj bgaa zuiliig uguisgej nogoo tiish ni mushihdag yum l bol undsen huuli yridg iim shaarudiig ustgah hergte. Yagaad urid ni dugarch bgagu yum dugaraagui bna gedg chini gemt hereg huulich hunii huvid nol sanaata gemt hereg shu. Neeh l ih undsen huuli yridag peshkanuud ih bolchij oorchilj boldgu huuliu hunii yzguur erh ashigiin esreg bol huuli baitugai yumiig oorchilno. Neeh solij boldgu saijruulj boldgu hadnii manhaa meteer byrihaa bolij uz. Iimerhuu hog shaaraar damjuulj ard ni bha ulsuud toglolt hiij huuli yriuldgiin. Asuudal ni huulindaa bish yum togtolcoondoo ch bish hunii tolgoi ergulj oorsddoo ashigta bhiin tuld tiim amigu yum yridgiin. Enemu peshka medhiin deedeer medj bga herve medhgu bol ymar uhsen acaa hiij huulich gej hucdag dunhuu sdaa ve. Unendee hundee bdgiin hun ni asudalta bnu tegvel buudchih hun ni bhgu bol asuudal ni bhgu eniig chini bid notolciin 70 jil. Ene chini hamgiin shudarga yum
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (64.119.26.249)
    Ene chini heden jolion umno N.Enkhbayariig demjih Enkhbayariin holboo geechiig baiguulchihaad l tnz bueion um yriad yvdag nuhur shig ba . Daraa ni nuguuduhuu haycjihaad l MAN iig dagaj guigeed . Ali ashigtzi gej uzdenee dagadag tsunkh narigchdiin neg baih oo .
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Zochin (64.119.17.14)
    Ene neg zaluu orlogch said bhdaa Erdenetiin 49 huviig umuurssun manangiin huuli bus shiidveruudiig undeslelgui hangaalj hevleliin baga hural zarladag itsan huuheldei l bsan.Odoo bas l huuheldeigee hiihgui baij chadahgui l bh shiv
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.190)
    Энэ ёстой үнэнийг шударга хэлсэн байна
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.72.245.194)
    Энэ ч дээ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.122.80)
    Бат - Эрдэнэ , Энхбаяр хоёр намдаа гомдчихоод л гороогоод л энд тэнд юм яриад явах юм даа , намдаа гомдсон олон хүмүүсын карерь дуусан даа , Сайхансамбуу , Сүхбаатар , Шаравжамц , Мөнх - Очир , гээд овоо олон хүн цааш бий дээ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.140.136)
    Нилээн дээр төрийн бус байгуулгын хэлэлцүүлгийг явуулж байсан нилээд шударга,мэдлэгтэй,уншдаг,зоригтой ер нь ардчилсан нийгэмд нилээд зохицсон зауу шиг санагдсан .Нуух юу байхав Нямдоржоос төө илүү юм байна гэж бодсон шүү.Одоо энэ үеээ өнгөрөөсөн,амиа хоохоилсон Нямка,Лүндээ ,,,,, г,м хөншчүүд өвөөгийнхөө ажлыг хийж байраа тавьж өгсөн нь дээр дээ.Зарим үед ч нэмэр болохоосоо саад болох нь их болж дээ.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • Uuniig Enkhbayar uuruu bichsen bna
      2019 оны 04 сарын 08
  • Зочин (119.40.98.162)
    Энэ хүний шудрага яриаг биеээр сонсоны хувьд наад ишлэл дотор орох хамгийн чухлыг нь оруулаагүй байна. Энэ хүн орлогч сайд байхдаа эрдэнэтийн асуудлаар болсон шүүх хуралд засгийн газрын итгэмжилэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан байдаг. Гэтэл тэр хуралд битгий оч гэж Нямдорж сайд нь шахаж дарамталдаг тухай ярьсан шүү дээ. Энэ Нямдорж гэгч чухам ямар учиртай хүн бэ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Шударга үнэнг хэлдэг залуучуудаа МАН-н хуучин гэж нэрлэгддэг өвөө нар хамгаалах биш түлхэж өөрсдөө эрх мэдлээ эдлэх гэж улайрч байгаа нь ил болсон.МАН 1 хүний болон түүний даган баясгаж нарын нам болсон учир залуучууд нь шууд гарч шинэ нам байгуулах хэрэгтэй тэгэж байж МАН-н дарангуйлал устна.Хуучин өвөө агаа нар байгаа цагт улам дарангуйлал газар авч залуучууд хэнч биш болно доо.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.100)
    Одоо Нямдорж хэрэггүй дээ худлаа баахан сенсаци дэгдээгээд зөвлөхөөр байвал таарна
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Тэнэг Нямдоржыг огцруулж энэ залууг сайдаар тавьмаар юм байна.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • yag zuv
      2019 оны 04 сарын 08
    • юун зөвлөх, тэтгэвэртээ гарах хэрэгтэй. 65тай хүн шдээ
      2019 оны 04 сарын 08
  • тогтох (202.21.100.210)
    Авах санаа их байна аа авах гээхийн ухаанаар ажиллаад байвал төр цэвэрших боломжтой.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Яасан их өш хонзон бэ,,, Залуу хүн байж,, Үнэхээр хуульч юм бол өөр ажил хийгээд л яваач дээ, Намын нэрээр томорчоод одоо ,,, Ишиг эврээ ургахаар ээжийгээ мөргөнө""" гэдэг болоод байх юм даа, Муу хүн байна.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Хоосон толгой вэ чи юу мэднээ
      2019 оны 04 сарын 08
    • Zochin
      Yag unen.Yamar huulich iim hugiin yum yarih vedee.Chadvarguidee l iim yu yarij bna sh dee.Demjeed bgaanuud ni zugeer l huivaldagchid. Eareg bichsenuudiig ustgaad bgaa yum
      2019 оны 04 сарын 08
    • Энэ залуугийн түмэн зөв...
      2019 оны 04 сарын 08
    • Энэ залуугийн түмэн зөв...
      2019 оны 04 сарын 08
  • Зочин (122.201.24.16)
    Боон гомдол ?! МАН НАМ - даа мон ч их гомджээ , энэ ОНЖИГО долоогч ....
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.19.93)
    Санаа зев
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.161.98)
    Ийм л хүн хууль зүйн яамны сайд болоосой
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
    • Нэмке зөвшөөрөхгүй шдээ!!!!!!!!!!
      2019 оны 04 сарын 07
  • jagaa (202.72.240.4)
    Маш зөв ярьжээ. Ийм хүмүүсээ дээрээ гаргах хэрэгтэй. Амжилт хүсье
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    Энэ хүний шудрага яриаг биеээр сонсоны хувьд наад ишлэл дотор орох хамгийн чухлыг нь оруулаагүй байна. Энэ хүн орлогч сайд байхдаа эрдэнэтийн асуудлаар болсон шүүх хуралд засгийн газрын итгэмжилэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан байдаг. Гэтэл тэр хуралд битгий оч гэж Нямдорж сайд нь шахаж дарамталдаг тухай ярьсан шүү дээ. Энэ Нямдорж гэгч чухам ямар учиртай хүн бэ
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.17.240)
    Үнэн үнэн. ЗГазар арай их эрх мэдэлтэй болох гээд байна. Уг нь манайх чинь паралементийн засаглалтай орон. Гэтэл одоо УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага биш болох гээд байна. Ерөнхийлөгч, ЕСайд бүх эрх мэдлийг өөрсөддөө төвлөрүүлэх гээд байгаа юм шиг байх юм. Яг шударга ёс нь хэрэгжихгүй л бна. Салбар бүрт завхрал хэвээр. Харин улам даамжирч байна. Ийм байхад элдэв холбоо энэ тэр байгуулаад л ... ерөөс ойлгохоо байлаа.
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Болд (122.201.24.220)
    Энэ залуу маш зов ярьсан байна шуу ийм хумуусээ зайлуулаж байна даа
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.224)
    Энэ хүний яриаг цаасан дээр буулгах гэж сурвалжлагч мөн холиожээ!!! Түг таг гэсэн бөөн алдаа, зарим өгүүлбэр нь огт утгагүй!!!
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    13 цаг 35 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    13 цаг 36 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    14 цаг 20 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 11 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    15 цаг 47 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    15 цаг 57 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    17 цаг 11 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 24 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    17 цаг 31 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    18 цаг 22 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    19 цаг 2 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    19 цаг 10 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    19 цаг 43 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    19 цаг 54 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    20 цаг 32 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    21 цаг 0 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 10 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    21 цаг 20 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    21 цаг 38 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    21 цаг 53 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК