Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул голоор нааддаг “Уулс Заамар”, “Улз гол”, “Мон дулаан” компанийн эрхийг цуцлана уу

2019-4-09
0
ЖИРГЭХ

“Mongolian Gold-2019” алтны салбарын гурав дахь удаагийн олон улсын VII хурал хэдхэн хоногийн өмнө болсон билээ. Уг хурлаар хариуцлагагүй уул уурхай болон нөхөн сэргээлтийн асуудлыг онцолсон байдаг.

Тухайлбал, нинжа нарын гар сүйдсэн Төв аймагт 9000 га газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалтаар тогтоосон юм. Төв аймгийн тус бүс нутагт ашиглалтын лицензтэй 300 гаруй компани байгаа бөгөөд эдгээрээс 50 гаруй алтны, 20 орчим нь бичил уурхайн компани юм байна.

Дээрх шалгалтаар бичиг баримтын зөрчилтэй, талбайн хэмжээ хэтэрсэн дөрвөн уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч хэд хэдэн компаниуд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Тэдний нэг бол “Уулс Заамар” компани гэдгийг “Мөнх ногоон хас” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Энхтайван хэлсэн.

Тэрбээр “Уулс Заамар” компани Туул голын ай сав буюу улсын онцгой хамгаалалтын бүсэд олборлолт хийдэг нь шалгалтаар тогтоогдсон ч үйл ажиллагаа явуулсаар байна. Ямар ч хараа хяналтгүйгээр байгаль орчныг сүйтгэж, олборлолт хийснээс болж булаг, шанд ширгэсэн учир малчдын эсэргүүцэлтэй тулгараад байна” гэсэн юм.

 

“Уулс заамар” ХХК-иас гадна улсын онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани Төв аймагт байдаг аж. Тухайлбал, дөрвөн иргэний аминд хүрсэн “Эко Алтан Заамар” компанийн ашиглалтын хоёр лиценз улсын онцгой хамгаалалттай бүсэд багтдаг нь иргэдийн тэмцэлтэй тулгарч, салбар яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан ч дээрх компани шүүхэд хандсан юм. Шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон ч гурав дахиа хойшилсон юм.

Мөн Төв аймгийн ИТХ-ын дарга н.Баянмөнх тус уурхайтай холбоотой асуудалд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй гэдэг үндэслэлээр шүүхэд дуудагдсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал таван удаа хойшилсны эцэст энэ сарын 18-нд дахин товлогджээ.

Түүнчлэн “Мон дулаан” компани орон нутгийн тусгай хэрэгцээний газарт нэвтэрч 1.2 га талбайг ухаж, сэндийчжээ. Хэдийгээр урт нэртэй хуулиар тус компанийн газрыг хумьсан ч лицензийнхээ талбайг 10 орчим га талбайгаар сунгасан байна. Хуулийн хүрээнд ингэж сунгах ямар ч боломжгүй гэдгийг “Мөнх ногоон хас” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Энхтайван мөн онцолсон юм. Ашиглалтын талбай хэтрүүлсэн асуудлаар “Улз гол” групп мөн л маргаан дагуулсан байна. Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас шалгалт хийсний дараа сар орчим үйл ажиллагаа нь зогссон боловч эргээд л ажилласан байна. Тиймээс нутгийн иргэд тэмцэн байж болиулсан байх юм.

Хамгийн гол нь тухайн компани хууль бус үйл ажиллагаа явууллаа гэхэд холбогдох хууль, журмаараа хамгийн дээд тал нь 10 сая төгрөгөөр торгоод л өнгөрдөг байх юм. Ийм бага хэмжээтэй торгуультай болохоор, нөгөө талаасаа энэ алдагдлаа нөхөж олохын тулд байгалыг улам хайр найргүй ухаж сэндийчдэг байна.

“Улз гол” групп нь “Алтан Дорнод Монгол” компанийн лицензийг худалдаж авсан аж. Уг лицензийн хамрах хүрээ нь суурьшлын бүсээс 300 орчим метрийн зайд байрладаг бөгөөд худалч хүнд заамарчуудын гэрийнх нь хаяанд олборлолт хийдэг юм байна. Уг нь олон улсын жишгээр суурьшлын бүсээс 800 метрээс нэг км-ын зайд уурхай үйл ажиллагаа явуулах ёстой.

Түүнчлэн стандарт, горим журам, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдэн найман иргэний амь сүйдсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдсэн.  Тухайлбал, Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрлийн 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг “Сүмбэрхудаг” компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүйгээр иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбайдаа оруулж олборлолт явуулснаас болж 2017 онд тав, 2018 онд гурав иргэн амиа алджээ.

Энэ мэтчилэн Туул голын ай савыг ухаж, байгал орчныг сүйтгэж, иргэдийн эрүүл мэнд, амь насаар тоглоом хийж байхад салбар яам нь хариуцлага тооцох чадамж сул байна.

Монголчууд бид “Алтыг нь аваад авдарыг нь хаяав” гэж шогширдог. Тэгвэл уул уурхайн салбарт энэ үг жинхэнэ утгаараа дүйж байна. Уг нь нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж чадвал 5-10 жилийн дотор байгал орчин нөхөн сэргэх суурь тавигддаг байна. Гэвч өнөөгийн нөхцөлд энэ боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Нөгөө талаасаа байгал орчин сүйтгэсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн уул уурхайн компанийг 10 сая төгрөгөөр торгох нь “бай”-гаа оносон шийдвэр болж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13. “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгоно. Хэрэв уг заасан хэсэгт хайгууль явуулж, олборлолт хийвэл торгуультай. Харин торгуулийн дээд хэмжээ нь 10 сая төгрөг гэж заасан заалтыг өөрчлөх шаардлага бидний өмнө тулгарчээ.

Хууль зөрчигч компаниудад 10 сая төгрөг юу ч биш болохоор тэд удаа дараа хууль зөрчиж байна. “Уулс Заамар”, “Мон дулаан”, “Улз гол” зэрэг компаниуд хяналт шалгалт ирэх мэдээллийг хэдийн авчихдаг, ирэх үеэр нь хаалга үүдээ лацдаж зугтдаг. Бүр болохгүй бол “10 сая төгрөгийг чинь төлчихье” гэж том дуугарч сууна. Тиймээс л торгуулаад л өнгөрчихнө гэж сэрүүн зүүдэлж суугаа хуулийг гууль болгодог уул уурхайн компаниудтай хатуухан тэмцээч гэдэг үгийг холбогдох эрх бүхий байгууллагын удирдлагуудад дайя.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Д Оюун (150.129.140.104)
    ХЭРЭГГҮЙ ХЭДЭН УУРХАЙ ХААВАЛ ТААРНА ТѲР ѲМЧѲѲ ХҮЧЭЭР АВАХ ЁСТОЙ
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Уул уурхайн яам болъёооо (202.126.89.85)
    Туул голын орчимд яах гэж уул уурхай явуулдаг юм бээ. хэдэн жилийн дараа юугаа ууж идэх гэж байгаа юм бээ. тэр муу алтыг чинь уу
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Админ (66.181.179.156)
    1. Худал мэдээлэл оруулна 2. Мэдээгээ ядаж зөв бич л дээ. 10 үг тутмын 6-7 үг нь алдаатай. 3. Сэтгүүлчийн ёс зүй гэж байдаг бол мөнгө авч мэдээ бичдэгээ болих хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • haana bn
      haana aldaa bn gj. chi ooroo zov bicheech Chi ene url uurhain company.d ajilladag baih n tee
      2019 оны 04 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    17 цаг 37 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    17 цаг 37 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    17 цаг 41 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    17 цаг 54 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    18 цаг 8 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    18 цаг 16 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    18 цаг 22 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    21 цаг 5 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    21 цаг 15 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК