зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Өнөрмаа: Бага наснаасаа “баг” зүүж амьдарсан хүүхэд амиа хорлох нь элбэг

2019-4-30
0
ЖИРГЭХ

Монгол Улс амиа хорлох тохиолдлоороо дэлхийд 5 дугаарт жагсдаг байв. Энэ бол 2017, 2018 оны статистик тоо. Гэтэл жил хүрэхгүйн хугацаанд дэлхийд 3 дугаарт байрт жагсталаа урагшилсан байх юм. Төв Азийн цээжинд орших Монгол зон олон гурван сая иргэнтэй атлаа амиа хорлолтоороо дэлхийд гуравдугаарт жагсах хэмжээнд хүрэхэд юу нөлөөлсөн бэ. Энэ талаар УЕПГ-ын ахлах прокурор Ph.D Б.Өнөрмаа “Монголчууд нийгмийн стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн тулгамдсан асуудалд нийт массаараа өртсөн. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай. Монголчууд  бидэнд хамгийн хэрэгтэй атлаа хамгийн их хаягдсан салбар бол сэтгэлзүйн салбар” гэдгийг онцолж байна. Ингээд түүнтэй амиа хорлох тохиолдлын талаар ярилцсанаа хүргэе.


-Монгол Улсад амиа хорлол тохиолдолын суурь судалгааг та удирдаж, өнгөрсөн 2018 онд танилцуулсан. Судалгааны хариу сэтгэл эмзэглүүлмээр гарсан байна лээ. Таны удирдсан судалгаагаар амиа хорлолт нийгмийн эмзэг давхарга, эсвэл ажилгүй, согтууруулах ундааны хамааралтай иргэд буюу нөгөө л “малгай” газар үйлдэгдэж байна гэсэн. Он гарсаар цөөнгүй иргэд амиа хорлолоо. Гэтэл эдгээр иргэдийн олонх нь боломжийн амьдралтай иргэд байна гэсэн дүр зураг ажиглагдаж байсан?

-Судалгааны үр дүнг товчхон танилцуулахад Монгол Улсын прокурорын байгууллага 2016-2018 онд амиа хорлолтын суурь судалааг хийсэн. Энэ талаар хөндлөнгийн судлаачдын хийсэн судалгаа уг байдаг. Гэхдээ эрүүгийн хэргийн түүх уншиж хийсэн нь огт байдаггүй. Энэ судалгаанд 2055 эрүүгийн хэргийг хамруулсан. Жилд 410 иргэн амиа хорлодог. Хувиар бодвол Монгол Улс амиа хорлолтоороо 2017, 2018 онд дэлхийд тавдугаарт жагсдаг байсан бол 2019 онд гуравдугаар байрт жагсдаг болсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос холбогдох яамдад мэдэгдэл бичсний үр дүнд тодорхой ажил өрнүүлж байна. Энэ хооронд амиа хорлох тохиолдол гарч байна уу гэвэл гарч байна. Ерөнхий массаараа амжиргааны төвшин доогуур өрхөд энэ төрлийн гэмт хэргийн 78 хувь нь үйлдэгдэж байна. Насны ангилалаар нь авч үзвэл, 15-29 насны залуусын дунд амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Амиа хорлосон иргэдийг нийгэмд буруутгах хандлага байдаг. “Иймхэн зүйлээс болж амиа хорлох гэж” гэж буруушаадаг. Гэтэл амиа хорлосон иргэдийн 85 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байсан. Эндээс Монгол Улсад сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн эмчилгээ, үйлчилгээ орхигдсноос болж энэ хэрэг ингэж даамжирч байна. Монголчууд нийгмийн стрессээс үүдэлтэй сэтгэлзүйн тулгамдсан асуудалд массаараа өртсөн. Нийгмийн сэтгэл зүйд ажилгүйдэл, ядуурал, архидалтаас гадна тухайн гэр бүлд учирсан уй гашуу хүртэл нөлөөлнө. Жишээлбэл, 10 жилийн сурагчдын дунд эцэг, эх, ойр дотнын хүнээ өвчин зовлон, осол аваараар алдсан хүүхэд цөөнгүй бий. Гэтэл энэ хүүхэд уй гашуугаа хэрхэн тайлж, хэнтэй хуваалцахаа мэдэхгүй байна. Их дээд сургуулийн оюутан хүүхэд гэмт хэрэгт холбогдоод амиа хорлож байна. Яагаад гэвэл тухайн тохиолдол нь тухайн хувь хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарч маш хүнд цохилт болж тусч байна. Насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүнд тулгарсан бэрхшээлийг өөрсдийн нүдээр “жижиг” гэж харж байгаад асуудлын гол оршиж байгаа юм. Гэтэл хүүхэд өөрт тулгарсан асуудлаа хэнд ярьж, яаж даван туулахаа мэдэхгүй байх, шилжилтийн насанд яваа үедээ амиа хорлох тохиолдол олон гардаг.

Тэр бүү хэл, насанд хүрэгчдийн зүй бус харилцаанаас болж амиа хорлох тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс цэцэрлэг, арван жилийн сургуульд байхаас нь эхлээд сэтгэл зүйн боловсрол олгох, цаашлаад сэтгэл зүйн хямралд өртсөн иргэдэд туслах тусламжийн төв байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр би сэтгэл зүйн хямралд орчихлоо гэж бодоё. Сэтгэл тавгүйтэж, дотор бачимдаад, ямар ч гарц байхгүй мэт санагдлаа. Тэгвэл надад хэн туслах вэ. Яг үнэндээ туслалцаа үзүүлэх газар хаана ч алга. Өрхийн эмнэлэгт ч, нэгдсэн эмнэлэгт ч ялгаагүй сэтгэл гэдэг эрхтэнг хаячихсан. Амиа хорлох гэж оролдсон иргэдийн 0.1 хувь нь л СЭМҮТ-өөс сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон иргэд. Амиа  хорлосон иргэдийн 80 хувь нь дуу цөөнтэй, төлөв даруу зан ааштай гэж судалгаагаар гарсан. Судалгааны үр дүн нэг юм хэлж байгаа биз. Яахав, таны хэлснээр боломжийн амьдралтай хүмүүс амиа хорлох тохиолдол байна. Гэтэл үүний цаад шалтгааныг судлаад үзэхээр өөрт тохиолдсон бэрхшээлийг даван туулж чадахгүй байгаагаас үүдэлтэй.

-Монголчууд амиа хорлосон иргэдийг “сэтгэлийн хатгүй” гэж ярьдаг. Ингэж ойлгож, тусгаж авч болохгүй байх нь ээ?

-Ингэж хэлэхээ болих хэрэгтэй. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Тал нутагтаа морио унаад, малаа маллаад тайван амьдарч байсан бол яая гэсэн. Гэтэл өнөөгийн нийгэм ямар болсон билээ. Үгээр хүнийг алж болдог хамгийн тод жишээ нь өнөөгийн нийгэмд өрнөж байгаа биз дээ. Хамгийн гол нь би түрүүн хэлсэн. “Тулгамдсан асуудлаа хэнд хэлж, яаж даван туулахаа мэдэхгүй байна”. Энэ үгийг бүр онцолж бичээрэй.

Бага насны хүүхдийг сэтгэлийн хатгүй гэж хэлэх эрх хэнд ч байхгүй шүү.

Ийм ойлголт хаа ч байхгүй. Дэлхийн бусад оронд тухайн хүнд сэтгэл зүйн хямрал үүслээ гэхэд туслалцаа үзүүлэх төв захаас аваад байж байдаг. Монголд ийм төв бий болгох хэрэгтэй. 2055 амь хохирогчийн судалгаанаас үзвэл, ар гэрийнхэн нь “дуу цөөнтэй, төлөв даруу” гэсэн бол найз нөхөд нь “сэргэлэн, яриа сайтай” гэж дүгнэсэн. Эндээс монголчуудын хүүхдийг хүмүүжүүлдэг арга барил хоцрогдсон юм биш үү. Дуу цөөнтэй, төлөв даруу хүн бол сайн гэж монголчууд боддог байх аа.

-Нэг ёсондоо хүүхдүүд сайн хүүхэд болж харагдахын төлөө баг зүүж амьдарч байна гэсэн үг үү?

-Яг наадах чинь. Зөвхөн гэртээ биш. Сургууль, цэцэрлэг дээрээ хүртэл баг зүүж амьдарч байна. Хүүхдийн жинхэнэ мөн чанар хаана байна вэ. Нийт эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ огцом уурлах үед ямар ааш авир гаргадагыг мэдэхгүй гэвэл та итгэх үү. Жишээлбэл, таны хүүхэд огцом уурласан үед ямар авир гаргадаг вэ?

-Гараа атгаж байгаад нүүрээ үрчилгээд их муухай дуугардаг.

-За, та бол мэдэж байна. Гэхдээ энэ үед яаж аргадаж, хэрхэн ойлголцохоо мэддэггүй байх, тийм үү?

-Харин сайн мэддэггүй. “Яасан муухай хүүхэд бэ. Би чамд гомдлоо” гэхээр уурлаад цаашаа явчихдаг.

-Энэ бол нийтлэг тохиолдол. Хүүхдийнхээ ааш занг хэр мэддэг вэ сэдэвт сургалтын үеэр хүүхдээ огцом уурласан үед ямар ааш зан гаргадагыг мэдэх эцэг, эх огт байгаагүй.

-Яагаад?

-Томчууд хүүхдээ уурлуулдаггүй юм байна. Уурлаад өөдөөс нь үг хэлэхээр “Энэ хүүхэд хүмүүжилгүй болох нь. Болохоо байлаа” гээд сөргөөр хүлээж авдаг. Гэтэл томчууд уурлаж, бухимдахаараа яадаг билээ?

-Найз нөхөдтэй уулзаж ярилцана. Агаарт алхана.

-Яг тийм. Зарим нэг тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэдэг. Бүр зарим нь хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж, зодолддог. Монголчууд бид хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг бага наснаас нь олгоогүй учраас энэ нь насан туршид нь буруу хэвшил болдог. Хүүхэд байхаасаа баг зүүж амьдарсан хүүхэд том болсон хойноо ч өнөө багаа тайлдаггүй. Ажил дээр гарсан ч, гэр бүл зохиосон ч баг зүүсэн хэвээр байдаг. Аймаар байгаа биз. Ажил хийж байгаад өрөнд оронгуутаа үүнээсээ айгаад амиа хорлож байна гээд боддоо. Гэмт хэрэгт холбогдонгуутаа амиа хорлож байна. Судлаад үзтэл эцэг, эх нь “Чи гэмт хэрэг хийсэн юм чинь, хохь чинь. Шоронд ор” гэж буруу аргаар хүмүүжүүлэх гэж үздэг.

-Гаднын улсад сэтгэлзүйчид хандахыг зөвлөдөг юм билээ. Гэтэл манай улсад энэ төрлийн үйлчилгээ үнэхээр алга. Суурь боловсролын газарт сэтгэл зүйч ажиллуулах боломж манайд бий болов уу?

-Монголд хамгийн хэрэгтэй мэргэжил бол сэтгэл зүйч. Тэгсэн хэрнээ нийгмийн бүх давхаргад хаягдсан салбар. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч аавыгаа, эсвэл ээжийгээ золгүй байдлаар алдчихлаа гэж бодъё. Хүүхэд шанална биз дээ.

Гэтэл томчууд л тэнд уйлалдаж, чарлаад байдаг. Уг нь жаахан хүүхэд л болохоос сэтгэлтэй хүн шүү дээ. Хажууд нь сэтгэл, зүрхтэй жаахан амьтан бүлтгэнээд зогсч байхад “Энэ яадаг юм бэ. Хүүхэд юм чинь” гэдэг.

Эндээс юу болох вэ. Хүүхэд хайртай хүнээ алдаад сэтгэл нь шаналж байна. Сэтгэлийн шаналалаа илэрхийлэх гэтэл томчууд “Энэ яадаг юм бэ” гээд үл ойшоохоор сэтгэлийн дарамтад орно биз дээ.

Төрсөн ээжийгээ алдсан 10-хан настай охин гэрээслэл бичээд амиа хорлосон. Хойт ээж нь дагавар охиноо гомдоочихно гээд огт загнаж, зодож байгаагүй. Аль болохоор эвээр харьцдаг байж. Гэтэл гэрээслэлд “Би ээждээ загнуулж, зодуулчихаад аргадуулаад үнсүүлмээр байна. Би ээж рүүгээ явлаа” гэж бичиж үлдээсэн. Гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн охин сургуулийнхаа багш нартаа “Манай ээж нөхөртэй болсон. Би хойт эцэгтэйгээ таарахгүй байна. Дүү бид хоёрыг байнга зоддог. Асрамжийн газарт намайг хүргээд өгөөч” гэж олон удаа гуйсан. Аргаа бараад захиа бичсэн. Хэн ч тоогоогүй. Хамгийн сүүлд ээж нь охиноо загнах үеэрээ ногоон иштэй хутга авч шидэхэд гарыг нь зүссэн. Охин сургууль дээрээ очоод найздаа хэлэхэд найз нь багшдаа хэлсэн. Тэгтэл багш нь ээжтэй нь хамт цагдаагийн байгуулагад хүргэж өгсөн байгаа юм. Охин айсан. Айнгуутаа цагдаагийн байгууллагын хажууд байсан 21 давхар байшингийн дээрээс үсэрч амиа хорлосон. Гэтэл тэр хүүхдийг цагдаагийн газар руу явуулах шаардлага байсан уу. Та юу гэж бодож байна вэ.

-Магадгүй сургуульд нь сэтгэл зүйч байсан бол ээжтэй нь хамт эсвэл тусдаа ярилцлага хийх замаар асуудлыг шийдэх байсан байх.

-Яг зөв. Бидэнд боломж байсан байгаа биз. 14 настай гурван хүүхэ дэлгүүрээс хулгай хийчихээд хоорондоо ингэж ярилцаж.

“За бид гурав гэмт хэрэг үйлдсэн. Хоёрхон сонголт байна. Нэг бол амиа хорлох. Үгүй бол шоронд орох” гэж.

Хүүхдүүд сонголтоо хийсэн. Нэг нь амиа хорлоод нөгөө хоёр нь цагдаагийн газарт хүргэгдсэн. Гэтэл ар гэрийнхэн нь тухайн хүүхдүүдтэй “Чи хулгай хийсэн юм чинь хохь чинь” гэдэг байдлаар хандсан байх жишээтэй. Эндээс хэнд ч, юу ч тохиолдож болно. Хүүхэд гэмт хэрэгт холбогдож болно, шилжилтийн насандаа хайр дурлалын хямралд өртөж болно. Энэ бүхнээ даван туулахад нь бид туслах ёстой. Энэ л чухал.

-Манай улсад ийм тооны сэтгэл зүйч шаардлагатай гэсэн судалгаа хийсэн байдаг юм болов уу?

-Прокурорын байгууллагаас хийсэн судалгааны үр дүн, саналд үндэслэн БСШУСЯ-наас сэтгэл зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргасан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүтэц орон тоо шинэчлэх гээд олон асуудал бий. Сэтгэл зүйч Монголд бий юу гэвэл, бий. Гэхдээ сертификат зүүсэн сэтгэл зүйчид олон болж байна. Гэтэл энэ мэргэжил нь тусгай мэдлэг, туршлага шаардсан мэргэжил. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байгаасай гэж хүсмээр байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас Монгол Улсад амиа хорлох тохиолдлыг бууруулах ажлыг зохион байгуулах тогтоолыг батлах гэж байна. Тогтоолын гол агуулга нь прокуроын байгууллагаас хийсэн судалгаанд хамрагдсан 2055 амь хохирогчийн 30 хувь нь өмнө нь 1-3 удаа амиа хорлохыг завдаж байсан. Магадгүй эдгээр иргэдэд тухайн үед сэтгэл зүйн туслалцаа үзүүлж чадсан бол амиа хорлосон иргэдийн тоо 30 хувиар буурах боломжтой байсан. Тэгэхээр ийм оролдлого хийсэн тохиолдол бүрийг бүртгэж байя. Бүртгээд эмчилгээний туслалцаа үзүүлж байя гэдэг үүднээс Засгийн газрын тогтоол батлах гэж байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zochin (103.57.92.175)
    shinjleh uhaani onoliin medleggui, har yarianii ug hatuu ug hellegtei zambaraagui logicgui, des daraalalgui yum bichdeg yaridag iim yumnuud sudlaachiin ner hund ynagaj ybah yum. Ingej ch niited medelleed baih zuil bish baih yum
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (103.57.92.175)
    Судалгааны ач холбогдол нь үр дүн. Шууд ийм байдлаар яриад байх ч сэдэв биш. Энэ сүүлийн үеийн залуучууд ингээд л өөрийгөө сурталчлах хэрэгсэл болгоод байх юм.
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.9.43.250)
    Илрүүлээгүй хэргээ амиа хоролсон гээд хаачиж бгаа бхөө
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.16.156)
    Багшийн цалинг Шүүгчээс илүү болго, үр дүн нь 20 жилийн дараа олон хүүхэд шүүхийн танхимд орохгүй.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • zocin (64.119.27.1)
    iim xuduu oron nutgaas irsen turiin alba d orson xumuus ux baina mun kopmanuudad ch ix baina ted uursdiinxuu medliin xumuusiig avch baina
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • IDGAF (202.131.249.178)
    Hun aminii hergiig amia horlolt geed haachdag uls shuudee.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.228.130.240)
    minii bodloor ebs-d niigmiin ajiltanii oron toon deer mergejliin setgel zuich avch ajilluulj niigmiin ajiltan setgel zuich gesen oron too nemmeer sanagddag 1 ch bish 2 hun avch ajilluuldag bmaar
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.120.242)
    Аав ээж нараа хоорондын зохисгүй харилцаагаа амьдралын төлөө явж байна чиний төлөө явж байна гээд хүүхэдрүүгээ чихэж амиа хорлох хэмжээнд хүргэхээ хэзээ болих вэ???
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.21.124.19)
    ямар аймаар юм бэ. 3-хан сая байж амиа хорлолтоор дэлхийд тэргүүлээд байхдаа яахав дээ. Улстөрчид олигтойхон байдаг байвал амьдрал хэцүүдэхгүй. ахуй амьдрал хэцүү биш бол эцэг, эхчүүд үр хүүхэддээ тавих анхарлаа улам сайн болгоно ш дээ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.186.63)
    Сайхан ярилцлага болжээ үнэхээр анхаармаар нэн яаралтай сэтгэл зүйч нарыг дунд сургуульд ажилуулах туршлагатай амьдрал үзсэн мэргэшсэн хүмүүсийг цалин мөнгийг нь ахиухан өгөөд ажилуулвал зүгээрсэн.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    1 цаг 20 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    1 цаг 26 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    1 цаг 44 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2 цаг 47 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    3 цаг 6 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    3 цаг 41 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    3 цаг 51 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    3 цаг 58 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 3 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    16 цаг 38 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    16 цаг 39 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    16 цаг 50 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    20 цаг 5 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    21 цаг 9 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    22 цаг 33 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК