Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий аудиторын юу ярих нь сонин байна

2019-5-02
0
ЖИРГЭХ

Байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах эсэхээ хэлэлцүүлэх үеэр “Цааш нь ярих уу, яах уу” хэмээн гэдийсэн тагнуулын байгууллагын дарга асан Б.Хурцын үйлдлийг АТГ-ын дарга Х.Энхжаргал үргэлжлүүлэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултад тэрбээр хариулахдаа “Авлигын индекс ухрахад олон бонд гадаадаас босгож, түүний дараа зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн нь нөлөөлсөн. Олон улсад Монгол гэдэг нэрийг харлуулсан. 10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү. Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр /өчигдөр/ Улсын ерөнхий прокурортой 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө.

Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газарт байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан” гэсэн нь энэ өдрүүдийн гол сэдэв байх болов уу.

Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд С.Баяр, Ч.Сайханбилэг гэсэн хоёр Ерөнхий сайдыг, үргэлжлүүлэн Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг цагдан хорьж шалгасан, шалгаж байгаа АТГ-ын удирдлагын ярианаас Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг ҮАБЗ-д хүргүүлсэн тухай үг унасан нь анхаарал татах асуудал мөн үү мөн.

Бондын зарцуулалт, 33 их наяд төгрөгийн хөрөнгийг Өршөөлийн хуульд хамруулсан нь авлигын индексээр ухрах шалтгаан болсныг тодотгосон нь ч асуудал. Түүнийг АТГ-д очсоноос өнөөдрийг хүртэл хугацаанд тус байгууллагын зүгээс албан мэдээлэл, тайлбар өгч байснаас бус түүн шиг бодитоор өгч байсангүй. Ямар ч байсан ингэж хэлснээрээ тэрбээр халаагаа өгч буй З.Дашдаваа, Ж.Батсайхан нарт Оюутолгой, бонд тойрсон асуудлыг албан бусаар даатгачихлаа. Шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсны дараа хэрхэн ямар бодлого барьж ажиллахаас дээрх хэргүүдийн зангилаа хамаарах учраас үүнийг түр орхиё.

АТГ-ын даргатай зэрэгцэн өөр нэгэн томилгооны асуудал оруулж ирсэн нь Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар түүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан ч Д.Хүрэлбаатар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан юм. 2018 оны арваннэгдүгээр сарын 22-нд УИХ-ын дарга асан М.Энхболдоос тавьсан шаардлагын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргаар ажилласан байсан Д.Хүрэлбаатарыг бүрэн эрхээс нь түр түдгэлзүүлээд байсан юм. Өнгөрсөн хугацаанд түүнийг ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар хуулийн байгууллагаас шалгасан тухайгаа албан ёсны тайлбар өгөөгүй ч тэрбээр ийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон хэрэг. Гагцхүү өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр болсон Ерөнхий аудитор шалтгаанаа юу гэж тайлбарлах нь сонин байна.

Тэр Тагнуулын дарга асан Б.Хурц эсвэл АТГ-ын дарга Х.Энхжаргал нар шиг “Цааш нь ярих уу?”. 2016 онд Улсын ерөнхий аудиторын албыг хүлээж Д.Хүрэлбаатар 2017 оны долдугаар сард 280 сая ам.долларын төмөр замын бүтээн байгуулалтын зарцуулалтад хийсэн аудитын тайланг мэдээлж байсан нь хоёр жилийн өмнө.

Тэгэхэд “Монгол Улсын төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн төрийн бүхий л шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй дур зоргоороо байдлаас болж энэ төсөл хөтөлбөр рүү оруулсан мөнгө ямар ч үр ашиггүй болчихсон. Эргээд Монгол Улс маш их алдагдалд орж байна. Дээр нь зээлийн хүү болон ханшийн зөрүү зэрэг нэмэгдэл зардал гарч, асар их хохирол амсах болчихоод сууж байна. Төрийн аудитын байгууллага чиг үүргийнхээ дагуу баталгаажуулаад гаргаад ирсэн. Хууль хүчний байгууллага энэ асуудлаар ажиллах шаардлагатай. Бид бол цагдаа биш. Энийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байв.

Хуулийн байгууллагаас төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэж шалгалт хийсэн эсэх нь тодорхойгүй ч аудитор гэдэг бол энгийн нэгэн албан тушаал биш. Тэр тусмаа Ерөнхий аудитор. Төмөр замын асуудал биш юм гэхэд Д.Хүрэлбаатарт доод, дунд, дээд шатандаа засаглаж байгаа МАН-ын гэхээсээ Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн гурван жилийн бүтэн архив бий. Байгууллагаасаа бүтэн жилийн хугацаанд хийсэн шалгалтыг баталгаажуулж гарын үсэг зурдаг хүний хувьд шүү дээ.

Аудитор гэдэг мэргэжил өөрөө онцлог. Тухайн байгууллагын санхүүгийн гүйцэтгэл болон хаана нь асуудал гарсныг дүгнэлтээр тогтоож, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шалгуулах санал хүргүүлдэг. Тэгэхээр Монгол Улсын төсөв, түүний гүйцэтгэл, ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн шийдвэрт бүхэлд нь гурван жил аудит хийж, тэрийг нь хянаж, гарын үсгээ зурсан хүний хувьд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ярих юм байгаа болов уу, гол нь хэзээ. Өндөг шиг өөгүй хүн байдаггүй гэдэгтэй адилхан Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, захиран зарцуулалт ном журмын дагуу явсан уу гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Тэрэн шиг худлаа юм байхгүй болов уу. Ядаж л Оюутолгой, Тавантолгой, АСЕМ, ээлж дараалан босгосон бондын зарцуулалтад хийсэн аудитын дүгнэлт олон нийтэд хараахан ил болоогүй байна. Сүүлд Үндэсний аудитын газраас Оюутолгойд хийсэн аудитын дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн тухай мэдээлэл түгсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давцхал биш юм.

“Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг ҮАБЗ-ийн гишүүдэд өгсөн” хэмээх АТГ-ын дарга Х.Энхжаргалын байр суурьтай ямар нэгэн сэмжээр холбогдож таарна. Тэр хэрээрээ улс төр, нийгмийн хүрээнд хүлээлт, эргэлзээ, хардлага төрүүлэх болов. Эцэст нь хэлэхэд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын юу ярих нь л сонин байна.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЖДҮ-ЧИН (124.158.95.14)
    ЧААВААС ДАА ЕРӨНХИЙ АУДИТОР НЬ ӨӨРӨӨ ЖДҮЧИН БОЛЧИХСОН ХУВИЙН ЭРХ АШГАА ӨМНӨӨ ТАВЬЖ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ӨӨРТӨӨ БОЛОМЖ ОЛГОЖ ЯВСАН ХҮН ОДОО ТЭГЭЭД ЯДАЖ ЭНЭ ХУРЦ, ЭНХЖАРГАЛ НАР ШИГ ЗОРИГТОЙ ДУУГАРЧ ЧАДАХ УУ??? ТЭД НАР БОЛ БУСДЫН НО-Г МЭДЭЖ БАЙСАН БОЛОХООР ЦААШ НЬ ЯРИХ УУ? ЯАХ УУ??? БАЙГАА, ЭНЭ ХҮН БОЛОХООР ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ЖДҮЧИН БОЛСОН БОЛОХООРОО ТЭГЖ ДУУГАРЧ ЧАДАХ УУ?? ЭНЭ МЭТЧЛЭН ДЭЭГҮҮРХ УЛСУУД БҮГД ХУЛГАЙЧ, ЛУЙВАӨРЧИД ЮМАА, ХАРАМСАЛТАЙ БАЙНА. МАН ОДОО АРАЙ ИДЭЖ УУДАГГҮЙ ХУЛГАЙЧ БИШ ХҮНЭЭ АУДИТОР БОЛГООРОЙ ДОО.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • гооү (202.9.42.233)
    үхэхлээ үхэр буугаа гэгчээр муусайн юмнууд албан тушаалаасаа салах болохоор их юм болох нь л дээ малнууд чинь
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    9 цаг 59 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    9 цаг 59 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 3 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 16 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 31 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    10 цаг 38 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    10 цаг 44 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 27 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    13 цаг 37 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК