зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан байхад Г.Занданшатар дарга хууль зөрчсөн

2019-6-04
0
ЖИРГЭХ

Хуульч, доктор Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар Татварын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн байна гэж та үзсэн. Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж та үзэж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс Татварын тухай хууль болон түүнийг дагалдаж баталсан хуулиудад хориг тавьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эрх ашиг, Монгол Улсын эдийн засгийн онцлогт нийцэхгүй байна гэж үзсэн. Үүнийг нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХААҮТ/-аас санал оруулж бизнес эрхлэгчид, эдийн засагчид “Татварын хууль болохгүй байна. Олон улсын корпорацуудад ашигтай нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол Улс татвар авахад хохиролтой болохоор байна. Иргэдэд сөрөг нөлөөтэй хууль болох гээд байна” гээд хориг тавьсан байна. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулган тавдугаар сарын 24-нд хэлэлцсэн. Ингэхдээ эхний санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжиж, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзсан. Хуулиар 66.6 хувь байж хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гардаг. Хэрвээ 66.6 хувьд хүрэхгүй бол тухайн асуудлыг хүлээж авсанд тооцдог. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 31.6 дахь хэсэгт заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 1/3 нь зөвшөөрсөн бол хоригийг хүлээн авч, дахин хэлэлцэнэ гэсэн үг.

Гэтэл тавдугаар сарын 24-ний өдөр 64.1 хувь хүлээж авахгүй хэмээн кноп дарсан. Санал хураалтад хоёр гишүүн ирээгүй байна гээд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргасан. Тэр нь “Энэ саналыг хүчингүй болгож дахин санал явуулъя. Зарим гишүүд орж ирээгүй байна” гэсэн. Гэтэл эхний санал хураалтад 39 гишүүн оролцсон. 39 гишүүний гаргасан санал хүчинтэйд тооцогддог. Ингээд ахин санал хураалт явуулж урьдын саналаа горимын санал гэдгээр хүчингүй болгосон. Ингээд дахин санал хураалт явуулж Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй байна. Угтаа бол хүлээгээд авсан байгаа юм.

-Ер нь ямар нөхцөлд горимын санал гаргадаг юм бэ?

-Горимын санал хэзээ гардаг вэ гэхээр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Тус хэсэгт “Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гээд тодорхой заасан. Гэтэл Д.Тогтохсүрэн гишүүний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж аваад “горимын санал гарсан учраас” гээд өмнөх хүлээж авсан саналаа хүчингүй болгож дахин санал хураасан.

Уг нь хуулиар Ерөнхийлөгч бүх ард түмний төлөөл гэдэг. Үүнээс гадна МҮХААҮТ, эдийн засагчид, судлаачид, иргэдийн гаргасан саналыг хэлэлцэхгүй гээд үзэж байгаа юм. Энэ нь шууд хууль зөрчиж байгаа юм. Монгол Улсын эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөндсөн асуудалд ингэж хандаж болохгүй гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм.

-Г.Занданшатар гишүүн гаргасан горимын саналыг хүлээж аваагүй бол Үндсэн хууль зөрчихөөргүй байсан гэсэн үг үү?

-Г.Занданшатар дарга тэр горимын санал хураалтыг явуулахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.2-т горимын саналыг тодорхой заасан байна шүү дээ. Горимын санал нь хуулиар асуудал хэлэлцэх журам дарааллын тухай ярьдаг. Гэтэл нэгэнт санал хураагаад хэлэлцсэн асуудлаар хүчингүй болгоход ямар ч горимын санал явуулах эрхгүй. Тэгэхээр УИХ-ын дарга үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж болохгүй байсан. Энэ бол хуралдаан даргалагчийн алдаа. Тэгэхээр яагаад ингэж хүчтэй зүтгүүлэв. Нэмж гишүүн оруулж ирж байгаад урд нь баталсан тогтоолоо хүчингүй болгож болохгүй юм.

-УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаан даргалагчийнхаа хувьд Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1.1-т “шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. 1.2-т “Монгол Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”. 25-р зүйлийн 4-т “УИХ-аар бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”. 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж байгаа юм. 39 гишүүн санал хураасан л бол санал хурааж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байгаа юм. Дундуур нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн тавьсан гормын саналыг оруулж бүрэн эрхэд нь халдаж байгаа юм. Энд санал хурааж УИХ-ын дарга шийдэх ёсгүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 10.2-т “хууль зөрчсөн зүйлийг хориглоно” гээд тодорхой заасан байдаг. Иймээс цаашид УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд асуудал гарна. Ийм УИХ-ын даргатай ийм байдлаар УИХ цааш явах юм бол хэлэлцэж шийдсэн асуудлаа батлан хуулийн төслөө горимын саналаар хүчингүй болгож болохгүй гэж хуульчид хандаж байгаа юм.

Үндсэн хуулийн 66.2.3-т зааснаар УИХ-ын дарга хууль зөрчсөн бол түүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрх нь Үндсэн хуулийн цэцэд байдаг. Үндсэн хуулийн цэц хууль бусаар дэгийг зөрчиж ийм шийдвэр гаргасан байна гэж үзвэл 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын гаргасан 51 дүгээр тогтоол хүчингүй болох ёстой.

-Ерөнхийлөгч эл хууль зөрчсөн үйлдэлд яаж хандах боломжтой вэ?

-Иргэн Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцэд ийм асуудлаар хандахаар олон шат дараалал, цаг хугацааны дараа шийдвэр нь гарна. Учир нь Үндсэн хуулийн мөргөөн мөн үү биш үү, Цэцийн гишүүн асуудлыг хүлээж авч шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн маргаан биш байна хэмээн дүгнэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ ийн дүгнэвэл Цэцийн бага суудлын хуралдаанаар оруулдаг. Өөрөөр хэлбэл, гаргасан мэдээллээ давж заалдах хуралдаанд оруулах гэх мэтээр цаг хугацаа их орно. Энэ хугацаанд Татварын хууль хэрэгжиж, улс орны эдийн засагт нөлөөлнө. Тиймээс хамгийн зөв зам нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах боломжтой. Хэрвээ ингэвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол, бага суудлын хуралдаан гээд шат дараатай явж цаг алдахгүйгээр дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломж бүрдэх юм. Ингээд дүгнэлт гаргах юм бол тухайн баталсан хууль түдгэлздэг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах шаардлагатай байна” гэж бид үзэж байгаа юм.

-УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөхдөө Үндсэн хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн юм бэ?

-УИХ-ын гишүүн Г.Занданшатар УИХ-ын дарга болонгуутаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ажиллахгүй гэдгээ илэрхийлж ажлаа өгөх санал тавьсан. Боловсноор хэлбэл санал юм. Ерөнхийдөө шахалт үзүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 7.1.2-т “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байна” гэж заасан байдаг. Үүнээс гадна тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын дарга таны удаа дараагийн ажлаа өг гэсэн саналын дагуу би албан ёсоор чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” хэмээн өргөдлөө өгсөн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хүсэлтийг уншиж өгсөн. Харин чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхдээ Ц.Цолмон даргын өргөдлийг огт танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, Ц.Цолмон даргын бичсэн өргөдлийг танилцуулахгүйгээр өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдэг зүйлийг гишүүдэд уншиж өгсөн. Гэтэл өргөдөлд “таны удаа дараа тавьсан саналын дагуу” гэж байгаа юм. Чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхдээ энэ өгүүлбэрийг уншаагүй. Энэ нь хууль зөрчиж байгаа юм. Хуулиар УИХ-ын гишүүдэд гурав хоногийн өмнө хэлэлцэж байгаа асуудлын талаарх материал тарааж өгөх ёстой. Гэтэл гишүүдэд Ц.Цолмон даргын гаргасан өргөдөл очоогүй. Гишүүд өөрөө хүсэлт гаргаж өргөдлөө өгсөн юм байна гэж бодоод их халагласан. Үүнийг чуулганы хуралдаанд хэлсэн гишүүдийн үгнээс сонсож болно. Тавдугаар сарын 7-нд өгсөн өргөдөл тавдугаар сарын 9-нд чуулганы хуралдаанаар орж Ц.Цолмон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ингээд нэгдүгээрт, УИХ-ын дарга өөрөө УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангаагүй. Мөн дээрээс нь өргөдөлд дурдагдсанаар “УИХ-ын дарга таны удаа дараагийн ажлаа өг гэсэн саналын дагуу” гэдэг бол байж болохгүй зүйл. УИХ-ын дарга ийм хандлага огт гаргаж болохгүй. Өнөөдөр Монгол Улсад 197,000 төрийн албан хаагч байна. Хуучин нам солигдоход төрийн албан хаагчид дөрвөн жилээр солигддог байсан бол энэ УИХ-ын үед хүн солигдох, тэр дундаа нам дотроо солигддог болсон. Өөрөөр хэлбэл нэг дарга солигдохоор доошоогоо хэлтсийн дарга, мэргэжилтнүүд солигддог болсон. Тиймээс 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хууль мөрдөгдөхгүй байна. Тэр дундаа тус хуулийн 7.1.2-т “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байна” гэсэн заалт огт хэрэгжихгүй байна.

-УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын үндсэн хууль дээдлэх зарчим болоод төрийн албаны тогтвортой байдлыг хангах зэргийг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Цаашид УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг даргалах чадамжтай гэж үзэж байна уу?

-Энэ бол улс төрийн шийдвэр учраас би мэдэхгүй байна. Би шийдвэр гаргах түвшний хүн биш. УИХ-ын 75 гишүүн шийдвэр гаргана. Би залуу хүнийх нь хувьд Г.Занданшатарыг дэмжиж байсан. УИХ-ын даргад Ц.Нямдоржийг болгохоор боллоо гэдгийг УИХ-ын олон гишүүний амнаас сонссон. Тэгээд Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болж болохгүй. Үндсэн хууль зөрчиж УИХ-ын даргаас огцорсон хүн. Одоо ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэвээр байгаа” гэдгийг би олон хуульчийн хамт сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Үүний үр дүнд Г.Занданшатар УИХ-ын дарга болсон. Яг үнэнийг хэлэхэд бид тэгж яриагүй бол өдийд Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болсон байх байсан. Г.Занданшатар даргад их итгэл хүлээлгэж, зөв ажиллах байх гэж бодтол УИХ-ын дарга болсон хойноо зөв ажиллахгүй байгааг хуульчид хэлж байгаа юм.

Үүнээс гадна би Ц.Цолмоны өмгөөлөгч биш. Ц.Цолмонг өмгөөлж, буцааж ажилд нь оруулах гээд байгаа юм биш. Угаасаа Ц.Цолмон ч буцаж очихгүй гэж байгаа юм билээ. Миний ийн Үндсэн хуулийн цэцэд хандах болсон гол асуудал нь Ц.Цолмон биш. харин нийгэмд үзүүлж байгаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст зөв нөлөөллийг тогтоох ёстой гэж үзэж байгаа юм. Хэрвээ энэ хэргийг явуулж үндсэн хуулийн цэцэд асуудал шийдэгдэх юм бол Г.Занданшатар гэдэг хүнийг огцруулах асуудалдаа биш. цаана нь ажиллаж байгаа 197, 000 төрийн албан хаагч айдасгүй. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль бүрэн хэрэгжих боломжтой болно. Тэгэхгүй бол ирэх жил сонгууль болно дахин нэг Засгийн газар гарч ирж 197,000 төрийн албан хаагчдыг хольж, солино. Нэг ийм хэрэг шийдвэрлэх юм бол төрийн албан хаагчид бүгд анхаарч, хуулийг ойлгуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэг хүн гарч ирээд өөрийг нь ажлаа өг гэж шахаж болохгүй гэдгийг ойлгуулна гэсэн үг. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарыг унагах, Ц.Цолмонг буцаж ерөнхий нарийн бичгийн дарга болгох гээд байгаа асуудал огт биш.

 

Р.Хишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.12.8)
    Энэ дүлийсэн нөхөр дандаа л ингэж далчигнаж байдын
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Баясгалан (66.181.178.190)
    Сайн байна.
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    31 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    33 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    44 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    3 цаг 26 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    3 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    5 цаг 3 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    6 цаг 27 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    10 цаг 19 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    10 цаг 42 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    10 цаг 56 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    11 цаг 7 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    11 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    13 цаг 41 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Өчигдөр 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК