зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчид "тоогдож", ШЕЗ-ийг толгойлох шүүгчид хэр хөрөнгөтэй вэ?

2019-6-05
0
ЖИРГЭХ

Эрх мэдэл, хангамжаараа сайдын ранктай, цаашлаад шүүх байгууллагын толгой байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний хоёр сул орон тооны төлөөх марафон шүүгчдийн дунд чимээгүй дайн өдөөж буй бололтой. Сураг тавих нь ээ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос эхлээд хотын мээр асан Су.Батболд зэрэг улстөрчид өөрсдийн хүмүүсээ зүтгүүлж байгаа сурагтай. Тэр бүү хэл, намын даалгавраар зөвлөлийн гишүүний сэнтийд залрахаар уралдах нэгэн ч байгаа гэх.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн шинэчлэл хийнэ гэж мэдэгдснээс хойш Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөхөөр өргөдлөө өгсөн билээ. Түүнийг өргөдлөө өгсөн даруйд Ерөнхийлөгч зарлиг гаргасан нь анаж байсан үйлдэл мэт харагдсан. Тэгвэл төрийн тэргүүн ийнхүү шүүхийн салбарт шинэчлэл хийхээр сэм гэтсэн шалтгаан нь өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээгээ тэлж, өөрийн багаа бүрдүүлэх санаархал байсан гэдгийг өнөөдөр өрнөөд буй үйл явдал эхнээсээ гэрчилж байх шиг. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар хүлээдэг. Энэ утгаараа өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид өнөөгийг шүүх байгууллагыг удирдаж байсан гэхэд болно. Эдгээрээс дээр дурдсан Ц.Зоригт шүүгч Улсын Дээд шүүхийг толгойлж байсан бол Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж бодлого тодорхойлж байв. Гэвч Ц.Зоригт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дуусгавар болсноор шүүгч нар ийнхүү үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах гол шалтгаан болсон нь энэ юм.

 

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн таашалд нийцсэн хүнээ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. Энэ бол түүний шүүгчийг томилсон анхны томилгоо гэхэд болно. Дараагийн томилгоо нь ШЕЗ-ийн гишүүн болон даргыг томилох томилгоо. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн таашаалд нийцэж, шүүх засаглалын өнгийг тодорхойлох бүрэлдэхүүнд багтахын төлөө анхан шатны шүүхээс нийт 13 шүүгч, давж заалдах шатнаас дөрвөн шүүгч нэрээ дэвшүүлсэн юм. Гэвч хоёр шүүгч нь замын голоос нэрээ татсан байна.

 

Шүүхийн шинэчлэл, нийгэмд үүссээд буй нөхцөл байдлаас үүдэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн сул гурван орон тоонд шүүгч хүн томилох нь зүйтэй гэсэн ойлголтод хуульчид хүрээд буй. Учир нь тус зөвлөл нь таван гишүүнтэй байхаар хуульчлагдсан. Зөвлөлийн таван гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хуульчдын холбоо, Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг, нэг хүний төлөөлөл бүрдүүлдэг. Ингэхдээ дотоодоосоо нэр дэвшүүлэх хүний нөөцгүй гэж үзвэл, хуульд заасан шаардлагад нийцсэн хуульч мэргэжилтэй хүнийг гаднаас нэр дэвшүүлэх боломжтой юм. ШЕЗ-ийн дарга асан Д.Лүндэндоржийн хувьд шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй ч Хууль зүйн яамнаас нэр дэвшиж, тус зөвлөлийн үүдийг сөхөж байсан бол хоёр дахь удаагаа анхан шатны шүүхээс сонгогдсон түүхтэй. Тэгвэл өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хоёр гишүүн нь нэг нь Хуульчдын холбооноос нөгөөх нь ХЗДХЯ-наас сонгогдсон хүмүүс. Ингээд үзвэл таван гишүүний хоёр нь шүүгч бус хүн болж таарч байна гэхээр үлдсэн гурав нь заавал шүүгч байхаас өөр замгүй.

Гэтэл нэр дэвшигчид дунд шүүгчийн туршлагагүй, эс бөгөөс шүүн таслах ажиллагааны туршлага бага, бүр хэзээ мөдгүй тэтгэвэрт гарах дөхсөн шүүгчид цөөнгүй бий.

Чимээгүй дайны өрнөсөн бас нэг шалтгаан нь Улсын Дээд шүүхээс ШЕЗ-д томилогдож, улмаар тэтгэвэртээ суусан О.Зандраа шүүгчийн орыг хэн залгамжлах бэ гэсэн асуултын хариулт өнөөг хүртэл тодорхой болоогүй байна. Учир нь Дээд шүүхийн хэд хэдэн шүүгч нар хууль бус үйлдэлд нэр холбогдсон, дээр нь гавъяат хуульч Бямбаа Урьдчилан хорих цаг бусаар 461 дүгээр ангиад хоригдож байхдаа цаг бусаар амиа алдсан. Энэ бүхэн нь шүүхийн салбарын нэр хүнд унагахад багагүй нөлөөлсөн. Энэ утгаараа дээд шүүхээс ШЕЗ рүү өнөөг хүртэл төлөөллөө илгээж чадахгүй байхад хүргэсэн болов уу. Тиймээс гаднаас буюу шүүгч бус хүнийг өөрийн төлөөллөө болгох магадлал өндөр бий гэдгийг зарим шүүгчид онцолж байна.

 

Хэрэв зээ, Улсын Дээд шүүхээс шүүгч бус хүн ШЕЗ-д очвол шүүх байгууллагын бланс алдагдах эрсдэлтэй. Тиймээс ШЕЗ-ийн сэнтийн төлөөх өрсөлдөөнд шүүгч бус хүнийг нэр дэвшүүлсэн нь шүүх салбарынхан дотооддоо ямархуу асуудалтайг батлан харуулах шиг болов.   Ямартай ч нэр дэвшигчид тодорч, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тиймээс эдгээр шүүгчдийн хэн хэн бэ, ажил үүрэгтээ хэрхэн ханддаг, хэр хэмжээтэй хөрөнгө орлоготой бэ гэдгийг танилцуулъя.


 

Т.Мэндсайхан

Түүний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр МУИС-д багшилж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан. Энэ хугацаанд “Дуулга” хоршооны захирал, “Тэнхлэг ус” ХХК-ийн захирал /одоо ч компаниасаа хувь эзэмшдэг/, “Боналекс” хуулийн компанийн ахлах хуульчаар ажиллаж байсан. Улмаар 2014-2018 оны хооронд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Түүний намтар түүхээс үзвэл, тэрбээр зөвлөлийн гишүүн байж тэрдундаа шүүгчийн ажилд тулгардаг зовлон, жаргалыг мэдэрсэн нэгэн гэж хэлэхэд хэцүү.

Тийм атал ШЕЗ-ийн хаалгыг дахин тогшиж байгаа нь анхаарал эрхгүй татна.

АТГ-д мэдүүлснээр жилийн орлого нь 30 сая, гэр бүлийн орлого нь 27 сая юм байна. Түүнчлэн 340 сая төгрөгийн нэг орон сууц, хоёр өвөлжөө, хаваржаатай. Хурдан удмын 13 адуутай бол 5.5 сая төгрөгийн үнэ бүхий 1400 мк газартай. 107 сая төгрөгийн үнэт эдлэл гэжээ.

Мөн “Тэнхлэг ус”, “Боналекс”, “Алтан тариа” ХК, “Говь” ХК, “Эрдэнэс таван толгой ХК, “Алтан тариа” ХК, “Монгол шуудан” ХК зэрэг компаниас 118191 ширхэг хувьцаатай. Мөн патентийн хоёр эрхтэй.


 

А.Насандэлгэр

1983 онд Баянхонгор аймгийн шүүхийн жижүүрээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр салбартаа багагүй үнэлэгддэг нэгэн юм байна. Үүнээс хойш тус аймгийн шүүхийн хэлтсийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Шүүхэд ажилласан жилийн хувьд голлогдоод байхгүй.

Гэсэн ч нэг “но” бий болов уу гэсэн хардлага төрүүлээд буй. Энэ нь Улсын Дээд шүүхээс нэлээд том ар татаас хийж байгаа гэх мэдээлэл бий юм.

Тэрбээр АТГ-д Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн байдаг. Эндээс их сонин тоо харагдана. Учир нь 2017 онд 33 сая байсан бол 2018 онд 41 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 15.7 саяас 15 мянга болж буурсан нь анхаарал татаж байна. 90 сая төгрөгийн үнэтэй 1 орон сууц, 14 саяын суудлын машин, эзэмшлийн 700 мк газартай гэж мэдүүлжээ.


 

Ц.Оч

Нэгэн үе шүүхийн шийдвэрээр хураагдсан автомашин унаж явсан хэрэгт унаж, хууль хяналтын хаалга татаж байсан Ц.Од шүүгч энэ удаа нэр дэвшиж байгаа юм байна. Түүний төрсөн дүү Ц.Одмаа нь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчээр ажилладаг. Эндээс харвал, эрх ашгийн зөрчилтэй гэж дүгнэхээр. Гэвч нэр дэвшигчээр тодруулжээ. Ц.Од шүүгчийн хувьд шүүн таслах ажиллагааны багагүй туршлагатай. Шүүхийн салбарт 2002 оноос Улсын Дээд шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслахаас эхэлсэн. Улмаар Баянгол дүүргийн шүүгч, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Хэнтий аймгийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2013 оноос нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Түүний талаар хуулийн салбарынхны дунд нэгэн таагүй яриа мөн гараад буй.

Энэ нь хэд хэдэн шүүхийн шүүгч нарт өөрийгөө Дээд шүүхийн бодлогоор нэр дэвшиж байгааг хэлээд дэмжихийг гуйсан гэх мэдээлэл. Дээд шүүхээс үнэхээр дэмжиж байгаа эсэхийг мэдэхгүй ч “Олны үг оргүй” гэдэг үг бий.

АТГ-д мэдүүлснээр жилийн орлого нь 42.6 сая, гэр бүлийн орлого нь 29.7 сая бол 186 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, нэг гражтай. Мөн 77 сая төгрөгийн хурдан удмын адуу-2, үхэр-18. Нийт 94 сая төгрөгийн зээлтэй.


 

Х.Ганболд

Чингэлтэй дүүргийн шүүхэд бичиг хүргэгчээс ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр улсад 18 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Төлөв даруу, элдэв хэв маяггүй гэж салбарынхан нь үнэлдэг. Тэрбээр 2005 оноос Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээс энэ оны зургадугаар сараас Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон.

 

АТГ-д мэдүүлснээр жилийн орлого 29 сая, гэр бүлийн орлого 11.4 сая төгрөг. Нийт 136 сая төгрөгийн үнэ бүхийн гурван орон сууц, 6 сая төгрөгийн приус автомашин, 13 сая төгрөгийн үнэтэй 2700 мк газар, 8.2 сая төгрөгийн хадгаламж, 110 сая төгрөгийн зээлтэй. Эндээс үзвэл, нэр дэвшигч дундаасаа бийлэгжүү шүүгчийн тоонд орно.


 

А.Сарангэрэл

Түүний хувьд шүүн таслах ажиллагааны дөрөвхөн жилийн туршлагатай. Энэ зэргийн туршлагыг бол “Алхаа зөв барьж сураагүй шүүгч” гэж салбарынхан нь дүгнэдэг юм байна. Энэ утгаараа нэр дэвшигчийнхээ хувьд жаахан гологдохыг үгүйсэхгүй. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлсэн. Яаманд дөрвөн жил ажиллаад хувийн компанид хуульчаар ажиллаж байгаад эргээд яамандаа ирсэн байдаг. Улмаар ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын хууль зүйн үйлчилгээний хэлтэст Өргөдлийн байнгын хорооны зөвлөхөөр ажилласан туршлагатай. Улмаар 2014-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын эхнэрийн ойрын хүн гэгддэг.

Энэ нь ч үнэний ортой болов уу. Учир нь З.Энхболдын гэргий Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил ажилласан, дархлагдсан нэгэн. Энэ утгаараа яамнаас гарсан, орсон, Өргөдлийн байнгын хорооны зөвлөхөөр ажилласан зэрэг бүх томилгооны цаана З.Энхболдын эхнэрийн дэмжлэг бий гэсэн яриа бий.

Тэрбээр АТГ-д мэдүүлэхдээ өөрийн орлогоо 37 сая, гэр бүлийн орлого 26 сая төгрөг гэжээ. Тэгвэл 440 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, хоёр гражтай юм байна. 22 сая төгрөгийн үнэтэй Приус, Ланд-Крузер автомашинтай бол 16 сая төгрөгийн 1600 мк газартай. Түүнчлэн 2.4 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 45 сая төгрөгийн авлагатай бол 20 сая төгрөгийн зээлтэй гэжээ.


 

Л.Энхтайван

Тэрбээр 1991 оноос хойш шүүхийн салбарт ажиллаж байгаа. Энэ утгаараа шүүн таслах ажиллагааны хангалттай туршлагатай нэгэн. Тэрбээр 1991-1993 онд Увс аймгийн шүүхэд ажиллаж байгаад 1996-1997 онд прокуророор ажилласан байдаг. Улмаар дахин шүүгчээр ажилласаар 2013 оноос тус аймгийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр хоёр удаа улиран ажилласан.

АТГ-д мэдүүлснээр өөрийн жилийн орлого нь 2017 оноос хойш орлого нь хоёр дахин өсөж 108.2 сая төгрөг болжээ. Тэгвэл гэр бүлийн орлого нь 8.6 сая бөгөөд 210 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай обьект, нэг зогсоол, нэг гражтай. 47 сая төгрөгийн жийп машин, Тоёото Прада автомашинтай. 15 сая төгрөгийн эзэмих-2, өмчлөх-1 газартай.

Хадгаламжиндаа 21 сая төгрөгтэй, 103 сая төгрөгийн зээлтэй. “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХК-иас 6432 ширхэг хувьцаа эзэмшдэг.

Тэрбээр уг хөрөнгийн мэдүүлгээрээ нэр дэвшигч нараас хамгийн бийлэгжүүгээр тодроод буй.


 

Д.Оюумаа

1999-2007 он хүртэл шүүх хуралдааны нарийн бичгээр ажиллаж байсан. Улмаар 2007-2013 онд Шүүхийн сахилгын хороо, 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа.

Нэр дэвшигчдийн дундаас хамгийн “жул” ажлын туршлагатай.

Энэ утгаараа олонхын санал авах эсэх нь эргэлзээтэй. Тэрбээр АТГ-д мэдүүлснээр түүний жилийн орлого 2017 онд 159 сая байсан бол 2018 онд 34.7 сая болж буурсан байна. Гэр бүлийн орлого нь ч гэсэн 198.7 саяас 98 сая болж буурчээ. Өнгөрсөн 2018 онд тэрбээр хамгийн их хөрөнгөтэй шүүгч нарын жагсаалтад нэлээд дээгүүрт жагссан. Гэвч энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орлого нь ийнхүү хэд дахин буурсан нь эрхгүй анхаарал татаж байна.

Тэрбээр 282 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, 16 сая төгрөгийн Suzuki, Escudo автомашин, 20 сая төгрөгийн хадгаламж, 12.4 сая төгрөгийн авлагатай бол 240 сая төгрөгийн зээлтэй. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс МЖЛ” ХК, “Арвай тамга Нөхөрлөл”, “Монгол аяллын хөтөч” зэрэг компаниас 4292 ширхэг хувьцаа эзэмшдэг.


 

Д.Мөнх-Эрдэнэ

Түүний аав Дэмбэрэлцэрэн нь Улсын Дээд шүүхийн дарга, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч асан гэдгийг монголчууд андахгүй байх. Тэгвэл гавьяат хуульчийн хүү аавынхаа шийрийг хатаахаар энэ удаагийн сунгаанд оролцож байгаа бололтой. Харамсалтай нь Д.Мөнх-Эрдэнэ нь хуулийн сургууль төгссөн л болохоос биш шүүн таслах ажиллаанд оролцсон нэг ч түүхгүй.

Бүр шүүхэд ганц бичиг цаас зөөж ч үзээгүй гэхэд болно.

Ийм хүнийг ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдүүлэхээр сонгосон нь магад удам судраас нь болсон байх магадлалтай гэж харах хуульчид байна. Түүний ажлын намтарыг ярьвал, 2004 оноос Голомт банкинд хуульч, ХЗДХЯ-нд шинжээч, газрын дарга, 2016-2018 онд хотын дарга асан Су.Батболдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “Сити” дээд сургуулийн УЗ-ийн даргаар ажиллаж байгаа юм.

АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлого нь:  2017 онд өөрийн орлого нь 300 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 24 сая төгрөг. Нийт 134.7 сая төгрөгийн үнэтэй 1 орон сууцтай, 20 сая төгрөгийн BMW,X-6 автомашинтай гэжээ.


 

Д.Мягмаржав

Түүний хувьд бараг яриад байх юм байхгүй. Шүүхэд насаараа ажиллаж байгаа. Нэг гэм нь Шүүхийн Ерөнхий зөвлөлд сонгогдлоо гэхэд жил хүрэхгүй хугацааны дараа тэтгэвэртээ гарна. Ингээд дахиад сонгууль зарлах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тэрбээр 1984 онд ардын шүүгчээс ажлын гараагаа эхэлсэн бол өнөөдөр нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлого нь: жилийн орлого нь 58.8 бол орон сууцгүй, 30 сая төгрөгийн үнэтэй 007 га газартай.


Б.Хажидмаа

Түүний хувьд 1980 оноос Шарын голын Соёлын ордноос ажлын гараагаа эхэлсэн. 1982 оноос шүүхийн тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад одоо Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгчээр ажилладаг. Тэрбээр 1960 онд төрсөн.

Өөрөөр хэлбэл, мөн л ялгаагүй тэтгэвэртээ гарах нас тулсан тул олонхийн саналаар сонгогдсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга соёрхох магадлал тун бага юм.

Хөрөнгө чинээний хувьд нэр дэвшигчдээсээ хамгийн баянд тооцогдох байх. АТГ-д мэдүүлснээр түүний өөрийн орлого 2017 онд 41.6 сая байсан бол 2018 онд 215.2 сая болж өссөн байна. Гэр бүлийнх нь орлого 5.9 сая төгрөг. 415 сая төгрөгийн 2 орон сууцтай. 25 сая төгрөгийн үнэлгээтэй жийп, Тоёото Прадо автомашинтай, 30 сая төгрөгийн үнэ бүхий газартай, бусдаас 20 сая төгрөгийн авлагатай бол 146 сая төгрөгийн зээлтэй гэжээ


 

Д.Цогтсайхан

Сэлэнгийн харьяатай, 2015 оноос Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Тэрбээр 1996 оноос шүүгчээр ажилласан туршлагатай.

АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлого нь: өөрийн орлого нь 52 сая, гэр бүлийн орлого нь 69.5 сая. Нийт 380 сая төгрөгийн 2 орон сууц, 1 авто зогсоолтой. 69 сая төгрөгийн Ланд крузер автомашинтай, 54.7 сая төгрөгийн адуу-51, үхэр-28, хонь-75, ямаа-65.

Мөн 5.5 сая төгрөгийн үнэлгээтэй 2941 мк газартай. Хадгаламжийн үлдэгдэл нь 99.5 сая бол 100 сая төгрөгийн зээлтэй гэжээ.


 

Э.Мягмардорж

Эрхзүйч, хууль зүйн ухааны магистр цолтой тэрбээр 1990-1995 оны хооронд Завхан аймгийн шүүхэд “шүүгч”-ээр ажилласнаас өөрөөр шүүн таслах ажиллагааны туршлага гэх юмгүй. Оюуны өмчийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажилласан туршлагатай. Оюун өмчийн газрын дарга Н.Чинбат нь өмнө нь 2016 онд Шүүхийн зөвлөлийн гишүүний сунгаанд мөн оролцож, өвдөг шоройдож явсан нэгэн.

Тэгвэл энэ удаа түүний “цэрэг” нь оролцож, даагаа нэхэхээр шийдсэн бололтой юм.

АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлого нь: 2017 онд түүний орлого 22.6 сая төгрөг, гэр бүлийн орлого 19.4 сая төгрөг. Нийт 328.4 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 70 сая төгрөгийн Ланд-Крузер автомашин, 9.2 сая төгрөгийн өмчлөлийн 007 мк газартай, 6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 186.4 сая төгрөгийн зээлтэй гэжээ.


 

Э.Зоригтбаатар

Ажлын гараагаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар эхлүүлсэн тэрбээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Улсад 19 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай.  АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлого нь: өөрийн орлого нь 50 сая, гэр бүлийн орлого нь 32.6 сая төгрөг гэжээ. Мөн 118 сая төгрөгийн үнэтэй 1 орон сууцтай, 10 сая төгрөгийн 1713 мк газартай. 5.9 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол карт, дансандаа 2.7 сая төгрөгтэй. Бусдаас 18.5 сая төгрөгийн авлагатай бол 77.8 сая төгрөгийн зээлтэй.


 

Б.Баатар

2016 оноос Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа тэрбээр энэ жил 60 нас хүрч байгаа. Уг нь улсад 32 жил ажилласан, тэрдундаа шүүн таслах ажиллагааны туршлага арвинтай. Харамсалтай нь өмнөх хоёр тэтгэврийн насны хүмүүсийн адил түүнд боломж хомс. Учир нь энэ 2019 оны нэгдүгээр сард зөвлөлийн гишүүн О.Зандрааг тэтгэврийн насанд хүрсэн гэдэг утгаар нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Угтаа бол тэрбээр тэтгэврийн насандаа яг ч хүрээгүй байсан. Ерөнхийлөгч хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэх шүүмжлэл тухайн үед гарч байсан юм.

Энэ утгаараа Б.Баатар болон бусад тэтгэврийн насанд хүрч байгаа шүүгчдэд боломж бараг үгүй биз ээ.

Тэрбээр АТГ-д өөрийн орлогоо 54.2 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 3.7 сая төгрөг. 140 сая төгрөгийн 1 орон сууц, 18 сая төгрөгийн 950 мк газартай, 2.7 сая төгрөгийн хадгаламж, карны үлдэгдэлтэй. 128 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.


 

П.Туяат

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тэрбээр 2000 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай. Эрх зүйч, багш мэргэжилтэй, хууль зүйн магистр.

Тэрбээр өөрийн орлого 39.7 сая, 175.5 сая төгрөгийн 1 орон сууц, 14.5 сая төгрөгийн Тоёото Кроун автомашин, 122 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.9.42.100)
    Шез хэрэггүй авлигыг цэцэглүүлдэг. Бзд эрүүгиин шүүгч нар шинэбаяр гэж хог шаар байдаг түүнии үеэл ууганбаатар гэж батсүрэнгиин туслах авлигыг зуучилдаг иим бузруудыгаа цэвэрлэж чадахгүй шез бх хэрэгггүйэээ
    2019 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Huivaldaanig medersen, ugaas il tod bolsom asuudal deer uhsenee hiigeed uhen hettallaa zutgeed b gaa yum bol, Alban tushaald DURTAI NOVSH nuud ni hoorondoo ungeed l uzej tarj baig l de Uhamsartai negen ni ene balair yumnaas GARAH bailgui de,!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Deed shuukhin zakhialgatai khun ni garna
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • иргэн (103.57.94.56)
    Энэ еоөнхийлөгч бишээ
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Эдүгээ шүүхийн "хараат бус, бие даасан байдал" нь хий хоосон лоозон болсон учраас ШЕЗ гэж байгаад ч яах юм билээ, байлаа гэхэд тэнд хэн ч орсон ч ялгаагүй, ёстой нөгөө "Шар халзан хонь" ч байсан яахав дээ!!!!!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Yamar negen SONGUULI ig Busdin ner turd haldah, undeslelguigeer gutgeh, doromjloh GANTS BOLOMJ gej hardgaa bolih heregtei! Henii zahialgaar bichsen ni ch chinii bichsenees todorhoi haragdaj b a Cham shig yum shuugchdig dugneed ter ni b o ene ni ch bolohgui geed l Ih sanaatai novsh yum chi Baitlaa Ulsin Erunkhiilugchin buren erkhed haldahig sanaarhaj Tamgin gazrin dargin ehnerig hurtel HARDDAG hen be chi!!!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Hel am hiilgej baij neg yum zasch bichsen baih shiv tanaih! Songuulig dalimduulj busdig gutgej hoorond ni yas hayalguigeer zugeer l orhichihooch tanai sait! Ted chini huulich ter tusmaa shuugch humuus bie bienee medne, busad shig hoorondoo terseldeed uzej taraad baih hemjeeni humuus bish ee!! Neg ni yalj neg ni yalagddag yuman deer !!! Dunduur ni bitgii ... Barimttai yum l bich!!!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Natsagdorj geh erguu mal mini chamd zahialga ugsun ner devshigdee: Nemj bicheed ch nemergui yum b a, Shudarga ursuld, tegeed garaad ireh chini ZUV yum b a gej helsen ni deer! Naana chini neeg ih shunaad baihaar ajil bish! Durtai neg ni ingeed l uzej taraad baitsgaana biz!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Tanai 24 tsag.mn ig busdin ner turd haldaj hurungu orlogig ni zoriud sanaataigaar or undeslelguigeer nemj irgedin dund shuugchdin ner hundig unagah uildel hiij sanali huraaltad hundlunguus nuluuluhig oroldloo gej uzej margaan uusgeh bolno! Chi biden shig yumand hen garah ni ogt hamaagui! Yun ih alban tushaald durtai novshnuud ve!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.47)
    Shuugchid heniigee songohoo uursduu medne biz de, Tedni erkhin asuudal! Getel nuluuluh gej oroldoj baival undesleltei unen yum bichij bai! Hen ni garah ni hend hamaatai yum Tui chort! Zahialgatai bichlee gehed barimttai unen zuv yum bichne shuu Tanaih!!!!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Shuuhin Erunhii Zuvlul (59.153.115.47)
    54,3 ig 543,2 gej bichsen b a Iim hariutslagagui baij bolohgui
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • ShEZ (59.153.115.47)
    Natsagdorj geh etgeed chi shuugchdin orlogig zoriud nemj bichsen b a Uundee hariutslagaa huleegeerei! Garchignaas ni harval !!! Henii zahialgaar esvel zoriud tooni orong ni ... Gargaj ugsun meduulegtei haritsuulj harlaa Bolioroi chi!!!!!!
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.216)
    дандаа авилгачид байна шүү дээ төрийн цалингаар ийм байж чадахгүй хүний зовлон дээр тоглолт хийсэн хүмүүс байна найдваргүй гэмт хэрэгтэн байж болох хүмүүс байна цалинг нь нэмээд ердөө дөрөвхөн жил болж байгаа хүмүүс бизнес арав хорин жил хийгээд ч ийм болж чадахгүй манай нөхцөлд
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    саяхан
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    1 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    12 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    2 цаг 54 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    3 цаг 27 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    4 цаг 31 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    5 цаг 55 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    9 цаг 47 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    10 цаг 10 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    10 цаг 24 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    10 цаг 35 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    11 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    13 цаг 9 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Өчигдөр 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК