Улсын Ерөнхий прокурор Жаргалсайханы тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зарим хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тодруулбал, АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг "Оюутолгой"-н гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. Тэдгээрийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэны дагуу прокуророос мөн шүүхэд шилжүүлсэн байна. Дээрхээс гадна Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шалгахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн үндэслэлээр шалгасан юм. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна.
Хэдийгээр прокуророос дээрх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн ч шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа юм. Өмнө нь Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч хариуцагч талаас санал гаргасны дагуу хойшилсон билээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)