Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа вагоны боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар