Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Эрдэнэцогт: Үндсэн хуульд “нүд хуурсан” нэмэлт, өөрчлөлт оруулахаасаа ичих хэрэгтэй

2019-6-19
0
ЖИРГЭХ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор А.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж өчигдөр нэг дэх хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд та хуульч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнгөрсөн 27 жилийн хугацаанд тасралтгүй яригдсаар ирсэн. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ард түмний санаа бодолд нийцсэн, 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гарцыг бүрэн дүүрэн тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмний санаа бодол, өнөөгийн нийгмийн шаардлага, цаашдын үйл хэрэгт тохирсон нийгмийн захиалгад бүрэн нийцсэн төслийг өргөн барьж чадсангүй. Мэдээж манай улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгох, эрх мэдэл хоорондын тэнцвэрт харилцааг сайжруулах чиглэлээр нааштай өөрчлөлт тусгаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ард түмний эрэлт, шаардлагад нийцэж байгаа зүйл алга. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг судлахад тодорхой хэмжээний эр зориг хэрэгтэй. Өмнөөс ирж байгаа улс төрийн үр дагаварт автагдахгүй, явцуу ойрын сонирхолд захирагдахгүй, асуудлыг дорвитой, бүрэн гүйцэд нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой байсан. Зарим нэгийг нь харахад шууд сонгууль руу чиглэж байгаа мэт хардахаар заалт ч байна. Энэ өөрчлөлтийн 50-иас илүү хувь нь нийгмийн эрэлт хэрэгцээнд төдийлөн шаардлагагүй, тохирохгүй төсөл байна гэж хэлж болно. Парлемантийнхаа засаглалыг боловсронгуй болгоё гэдэгт олон нийт болоод хуульчид санал нэгдэж байгаа шүү дээ. Ямар байдлаар боловсронгуй болгох вэ гэдэг тал дээр бид хэд хуваагдаж байна. Нэг хэсэг нь эрх мэдлийн тэнцвэрийг сайн хангадаг тогтолцоо буюу сонгодог парламентийн тогтолцоог авч хэрэгжүүлэх гэж байгаа бол нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болгох гэж байна. Харин гуравдах хэсэг нь одоо байгаагаа сайжруулчихад болно гэж байна. Олон жилийн хэлэлцүүлгийн явцад судлаачид, олон нийтийн зүгээс Монгол Улс сонгодог парламентийн засаглалаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдэгт нэгдсэн.

-Харин ч энэ хуулийн төсөл нь супер Засгийн газрыг бий болгох боломжийг бүрдүүлэх юм биш үү. Зарим гишүүдийн зүгээс үүнийг хэлж, Япон Улсын Засгийн газраар жишээ татаж байсан?

-Бид Үндсэн хуулиа боловсронгуй болгоё гэж байгаа бол эрх мэдэл хоорондын харилцааны тэнцвэрийг хангасан байх ёстой. Бусад улс орны жишгүүдийг судалж, түүнийгээ сайн хангасан засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр томоохон алхам хийх шаардлагатай. Үүнийг өнгөрсөн 27 жилийн турш харлаа шүү дээ. Энэ байдлыг бэхжүүлж чадвал Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй болно. Гэтэл Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа гэдэг далбаан дор УИХ-ын эрх мэдлийг багасгаж байгаа гэж ярьж байна. УИХ-ын эрх мэдэл бол төрийн эрх мэдэл дотроос далай шиг их нь шүү дээ. Үүнээс хэчнээн ихээр ч шанагадаж, Засгийн газарт өгөөд дундрахгүй. Зарим нэг эрх мэдлийг Ерөнхий сайд, Засгийн газарт шилжүүлснийгээ УИХ эрх мэдлээ засгийн газарт өгчихлөө, тэнцвэржлээ гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Хамгийн түрүүнд бид үүнийг засах ёстой. Жижиг, сажиг засвар хийгээд өнгөрөх гэж байгаа нь өнөөдрийн 27 жилийн хүлээлтийг бүрэн гүйцэд тусгаж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ зарим нэг заалт нь хэрэгжихэд түвэгтэй, хэрэгжих боломжгүй заалтууд ч байна.

-Тодруулбал?

-Орон нутагтай холбоотой зүйл дээр сумыг онцгойлж авч үзсэн. Сумын Засаг даргийг иргэдээс нь сонгоод ямар ч өөрчлөлт гарахгүй. Дэндүү популист маягийн заалтыг Үндсэн хуульд оруулсан хэрэг. Хэрэгжих ямар ч боломжгүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн. Суманд амьдарч байгаа 2000 хүрэхтэй, үгүйтэй хүнд татварын эрх, өмчийн эрх олгоод сум биеэ дааж хөгжих боломжгүй шүү дээ. Тэгээд л нэг юм уу, хоёр жил ажиллуулчихаад огцруулах асуудал явагдана. Дээрээс нь аймгийн Засаг дарга нь өөр хүн томилчих гээд байгаа юм. Тэгэхээр иргэд сонгосны хэрэг гарахгүй. Засаг даргийг огцруулахын төлөө эцэс төгсгөлгүй өрсөлдөөн Үндсэн хуулиар бий болох нь. Үндсэн хуулийн суурь зарчим гэж бий. Нутгийн өөрөө удирдах хэсэг төрийн удирдлагатай хослуулах зарчим. Энэ зарчмийн гол агуулга нь Засаг даргыг нэр дэвшүүлж томилох. Хурлаас нэр дэвшүүлээд томилж, орон нутгийн ашиг сонирхол, төрийн ашиг сонирхол хоёрыг тэнцвэрийг хангаж өгч байгаа юм. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн суурь зарчмаа зөрчиж байна.

-Эрх мэдлийн балансийг тэнцвэржүүлэхийн тулд ямар заалт оруулж өгөх ёстой юм бэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хугацаанд нь батлахгүй бол УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад олгох ёстой. Японы жишиг шүү дээ. УИХ-ыг тараах асуудал Үндсэн хуульд тусгах хамгийн эхний зүйл. Эрх мэдлийнхээ тэнцвэрийг боловсронгуй болгож байж цаашид удаан хугацаанд тэнцвэртэй ажиллах боломжтой. Нийгмийн талаас ч, Үндсэн хуулийн эрх зүйн талаас ч  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний шаардлага. Үүнийг оруулахгүй бол зарчмийн томоохон өөрчлөлт гарахгүй. Ийм өөрчлөлт оруулахаас УИХ эрх барьж байгаа МАН ухарч байна. Нийгмийнхээ шаардлагын өмнөөс эрсдэл хүлээхээс айж байна гэсэн үг. Ард түмнийхээ өмнө эрсдэл хүлээж улс орныхоо төлөө явахгүй. Харин ямар ч маргаангүй өөрт нь эрсдэл бий болгохгүй зүйл заалтаар оролдоод Үндсэн хуульд өнгөцхөн өөрчлөлт хийж байна. Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлнэ гэж байсан бол сүүлдээ ард нийтийн санал асуулга болж хувирсан. Энэ хоёр зарчмийн ялгаатай. Өнгөрсөн жил Үндсэн хуульд байхгүй зөвлөлдөх санал асуулга гээд саналыг нь авснаа хэлэлцүүлчихсэн гэж тооцоод байна. Өргөн барьсан төслөө УИХ-ын Дэг дээр хэлэлцээд эхэлчихэж байна. Тэгэхээр ард түмэн биш 76 хэлэлцээд батлах зүйл болчихоод байгаа юм. Нэг намын олонх давамгайлсан, ямар ч шүүлтүүргүй, ард түмнээр хэлэлцүүлсэн зүйлгүй батлах вий. Цэцийн асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэн тэргүүний асуудал биш. Эрх мэдлийнхээ суурь асуудлыг хөндөөгүй байж ийм зүйл рүү гүйж орж жижигхэн өөрчлөлтүүд хийх нь хортой. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд хэдхэн жилийн дараа суурь асуудал хөндөгдөөд гараад л ирнэ. Парламентийн тэнцвэрийг хангах чиглэлээр гүйцэд дорвитой алхам хийсэн өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй юм бол хожимдоно. Таван жилийн дараа үүнээс ч өөр зүйл яригдана. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцааж татаж дахиж боловсруулах хэрэгтэй. Суурь асуудлаас нь шийдэх эхлэх ёстой. Нэг, хоёрхон жилийн явцуу эрх ашигт Үндсэн хуулиа захируулж болохгүй. Цаад гүнд нь олон асуудал хуримтлагдаад байж байна. Энийг хэн, хэзээ шийдэх юм.

-Энэхүү хуулийн төслийн авууштай өөрчлөлт нь юу гэж та үзэж байна бэ?

-Манайх шиг мажоритар сонгуулийн тогтолцоотой оронд нэг нам дийлэнх суудлыг авах магадлал ихтэй. Мажоритар системтэй үед томоохон хоёр нам эрх авдаг. МАН, АН ээлжлээд парламентад олонх болоод явж байна. Энэ тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад ч үзүүлэх нөлөө бага. Манай нөхцөлд шүү. Засгийн газар, Ерөнхий сайд хоёр аль нь эрх мэдэлтэй байх нь төдийлөн ач холбогдолтой биш. Хүчтэй өөрчлөлт мэдрэгдэхгүй гэсэн үг. Төсвийн зүйл анги хооронд янз бүрийн зүйл хийвэл хориглохоор заалт орсон байна лээ. Өмнөхөөсөө жалгын нэг тараадаг төсвийг сааруулахад нөлөөтэй. Төсвийн зарлагийн зүйл хооронд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв дээр шинэ зарлагийн зүйл анги нэмэхийг хориглоно гэсэн заалт бий. Эрх мэдэл хоорондын тэнцвэрийг боловсронгуй болгох нийгмийн эрэлт хангагдаагүй гэж харж байгаа.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Дархан (66.181.186.254)
    Үндсэн хуулийн өөрчлөлтөд нухацтай хандах хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.55.188.45)
    Цуг ажилладаг багш нараа ажлын хэсэгт орсон болохоор атаархаад ийм ярилцлага өгчээ. Эрүүгийн эрх зүйн багш л даа энэ хүн. Мөн ч жаахан эр юм даа.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    АН д ийм ёмнууд л орогнох юм аа,
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Иргэн (59.153.112.220)
    Энэ эргүү нөхөр өч төчнөөн хүний хөдөлмөр, санаа бодлын илэрхийлэлийг "нүд хуурсан" ч гэх шиг ёстой хэдийн тоо ба хэдэн он бэ?! Ийм юмнууд одоо хөлсөөр асуудөлд хандахаа болихгүй юмаа?! ҮХ-ын өөрчоөлт бол энэ цагтаа тохирсон сайн хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Иргэн (59.153.112.220)
    Энэ эргүү нөхөр өч төчнөөн хүний хөдөлмөр, санаа бодлын илэрхийлэлийг "нүд хуурсан" ч гэх шиг ёстой хэдийн тоо ба хэдэн он бэ?! Ийм юмнууд одоо хөлсөөр асуудөлд хандахаа болихгүй юмаа?! ҮХ-ын өөрчоөлт бол энэ цагтаа тохирсон сайн хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Иргэн (59.153.112.220)
    Энэ эргүү нөхөр өч төчнөөн хүний хөдөлмөр, санаа бодлын илэрхийлэлийг "нүд хуурсан" ч гэх шиг ёстой хэдийн тоо ба хэдэн он бэ?! Ийм юмнууд одоо хөлсөөр асуудөлд хандахаа болихгүй юмаа?! ҮХ-ын өөрчоөлт бол энэ цаштаа тохирсон сайн хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    9 цаг 23 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    9 цаг 49 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    9 цаг 50 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    10 цаг 18 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    10 цаг 19 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    10 цаг 25 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    12 цаг 14 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    12 цаг 36 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    12 цаг 50 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    12 цаг 55 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    13 цаг 5 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    13 цаг 34 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    14 цаг 1 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 3 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    14 цаг 10 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    14 цаг 31 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    14 цаг 45 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    14 цаг 53 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    15 цаг 5 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    15 цаг 17 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК