Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Булгамаа: Хүүхэд үрчлэлийг эд бараа шиг үзэх тохиолдол гарч байна

2019-6-21
0
ЖИРГЭХ

Хүүхэд хамгааллын асуудлаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Манай улсад хүүхэд хамгааллын тухай цөөнгүй хууль, тогтоомж байдаг. Үүнийг хангалттай хэрэгжиж чаддаг уу?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хүүхдийн эрх хамгааллын асуудал, гэр бүл салалттай холбогдуулан хүүхдийн дундын өмчлөл, асрамж, үрчлэл, гэр бүлийн гишүүдийн хамтын хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг асуудлаар хуульчид санал бодлоо илэрхийлж байна. Манй улсад хүүхдийн эрх хамгааллын 30 орчим хууль тогтоомж байдаг. Хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчны зохицуулалтын хувьд хангалттай  гэдэгт  хуульчид санал нэгддэг ч хэд хэдэн учир дутагдалтай эрх зүйн баримт бичиг үгүйлэгдэж байна. Нэгдүгээрт, хүүхдийн сургалтын орчны стандартын асуудал байна. Сургалтын орчноос гадна хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчны аюулгүй ажиллагаа буюу хүүхэд хамгааллын стандарт үгүйлэгдэж байна. Хүүхдийн тоглоомын талбайд цахилгааны утас, бэртэж гэмтэж болохуйц хурц ирмэгтэй зүйл, тоглож байгаа тоглоом нь химийн бодистой байх ёсгүй зэрэг нарийн харилцааг зохицуулсан журам манайд байхгүй.

Тиймээс эдгээрийг зайлшгүй журмаар зохицуулах шаардлагатай. Хоёрдугаарт, хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийг хууль, журмаар зохицуулсан стандарт байдаггүй. Боловсролын тухай хуульд хүүхдийн өдөр өнжүүлэх төв ажиллаж болно гэж заасан боловч нэрнээсээ эхлээд асуудал дагуулдаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ямар мэргэжлийн хүн байх ёстойг тодорхой журмаар зохицуулах хэрэгтэй. Магадгүй өдөр өнжүүлэх төвд янз бүрийн халдвар тээгч ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Энэ нь жижиг гэлтгүй л хүүхэд хамгааллын асуудал шүү дээ.

-Асуудал юунд байна вэ?

-Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгаалллын тухай хууль түүнийг дагаж гарсан журмуудыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх төвшинд асуудал байна. Тухайлбал, гэр бүл, сургууль, цахим орчин, бусад зэрэг дөрвөн үндэслэлээр хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдийн төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүрэлцээ хангамжийг ярих ёстой. Тэдний эрх, үүрэг нь хязгаарлагдмал нөхцөлд байдаг. Ойлгомжгүй маш олон зохицуулалттайгаас үүдэж дээрх хууль, тогтоомжууд сайн хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг жишээ юм. Жишээлбэл, шүүхийн шийдвэрээр эцэг, эхэд хорих ял онооход хүүхдийн асрамжийн асуудлыг Засаг дарга шийднэ гэж хуулиар заадаг. Засаг дарга тухайн хүүхдийг ямар хүүхэд хамгааллын байранд байлгах, хоол хүнс, сурч боловсрох харилцааг хэрхэн зохицуулах зэрэг чиглүүлээд заачихсан. Гэхдээ энэ нь ямар ч уялдаа холбоогүй заалт.

-Хүүхдийн эрхийг хамгаалдаг байцаагч ажилладаг шүү дээ. Улсын хэмжээнд хэчнээн байцаагч ажилладаг юм бэ?

-Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалдаг 10 гаруй байцаагч ажилладаг. Энэ бол чамлахаар тоо. 21 аймаг, сум дүүрэгт хүүхдийн эрх зөрчигдсөн харилцаанд ажиллах цагдаагийн байгууллагын алба хаагчдын бие бүрэлдэхүүнийг нэмэх шаардлагатай. Учир нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр сүүлийн гурван жилд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлджээ. Мөн 4922 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.

-Олон хүүхэд гэмт хэргийн золиос болж байна. Одоо яах ёстой вэ?

-Хүүхдийн эсрэг гэмт хэргийг томчууд үйлдэж байгаа шүү дээ. Энэ нь хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих шаардлагатайг харуулж байна. Үүнийг гэр бүлийн төвшинд үр хүүхдэдээ тавих анхаарал, халамж, гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагааны асуудлаас эхлэх ёстой. Гэр бүл салах, цуцлуулах процессын хохирогч нь хүүхэд байдаг. “Тэтгэмж өгөөд боллоо” гэдэг ойлголтыг авч хаях хэрэгтэй. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой иргэн болгоход эцэг, эхийн үүрэг ямар байх вэ гэдэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Мөн гэр бүлийн харилцааг бат бэх байлгахад төрийн бодлого ямар байх ёстой. Гэр бүлийн орчин, харилцаа сайн байж тэр хүүхэд хүмүүжил, төлөвшилтэй монгол хүн болж өснө. Учир нь гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүл салсан, эцэг эх нь орхиж явсан зэрэг хайраар дутсан байдаг. Тиймээс асуудлыг хүүхдийн өсч торниж буй орчноос эхлэн авч үзэх хэрэгтэй юм.

-Хүүхдээ хаяж явсан эцэг, эхээс тодорхой хэмжээний тэтгэмж гэж сар бүр өгдөг. Гэвч сургалтын төлбөрөөс эхлээд маш олон хэрэгцээ шаардлагын улмаас хүрэлцэхгүй байж болно. Энэ тохиолдолд яах вэ?

-Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Тэтгэмжийг мөнгөн хэлбэр, эд хөрөнгө бусад ямар ч хэлбэрээр харилцан тохиролцож өгч болно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар 0-11 нас хүртэлх насны хүүхдэд амьжиргааны доод түвшний 50 хувь, 11-18 насны хүүхдэд 100 хувь байхаар зохицуулсан. Үүнд анхаарах гол зүйлд нь эцэг эх гэр бүлээ цуцлуулахдаа хүүхдийн өмнөөс эрхийг нь зөрчиж их шийдвэр гаргадаг. “Би чиний өгсөн тэтгэмжтэй, тэтгэмжгүй хүүхдээ аваад явчихаж чадна” гэдэг. Гэтэл тэтгэмж гэдэг нь агуулгын хувьд тухайн хүүхдийн амьжиргаанд зарцуулахаас эцэг эхэд зориулаагүй гэдгийг ойлгодоггүй. Тэтгэмж өгөөд тухайн хүүхдийн нийгмийн бүх асуудлыг шийдсэн мэтээр хардаг. Тухайн тэтгэмжийг аав, ээжид нь өгөх гэж байгаа юм шиг байдлаар “чамд өгөхгүй” гэдэг. Гэтэл цаана нь хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байдаг юм.

Мөн хүүхдийг төлбөртэй сургуульд сургах, олон улсын тэмцээн уралдаанд явах, хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төлбөрийг орхиж явсан иргэнээс нэхэмжлэх эрх нь хуулиар нээлттэй. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй юм.

-Хэрэв тэтгэмжийг хугацаанд нь төлөхгүй бол ямар арга хэмжээ тооцох зохицуулалттай вэ?

-Хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой хүүхдийн эрх зөрчигдвөл яах вэ гэдэг асуудал Зөрчлийн тухай хуульд их хязгаарлагдмал буюу хангалтгүй түвшинд байна. Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “Сар бүр төлөх ёстой хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж заасан. 100 мянган төгрөг гаргуулж авахын тулд цаг заваа үрэн шүүхээр явахгүй. Ийм л амьдралд нийцээгүй хууль зүйн хамгаалалтын асуудал байна.

Хуучин Эрүүгийн хуулийн 120.1-д “эцэг эх байх эрхээсээ зайлсхийх, хүүхдийг тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байсныг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас авч хаясан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хуульд үр хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх эрхээсээ татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтгүй гэсэн үг. Мөн  Зөрчлийн тухай хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тиймээс гэр бүл салалтаас үүдсэн үр дагаварт эцэг эхэд хариуцлага тооцдог заалт чухал байна. Учир нь гэр бүл салалт, гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэн хүүхэд хохирох, сэтгэл гутралд автах цаашлаад амиа хорлох тохиолдол гарч байна.

-Тухайлбал?

-Гэр бүлийн гишүүдийн таагүй уур амьсгалтай холбоотой хүүхэд амиа хорлох явдал гарч байна. Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүрэгт ийм хэрэг гарсан. “Аав аа, та миний ээжийг 10 жилийнх нь ангийн уулзалтад явуулаарай. Заавал шүү” гэж бичээд амиа хорлосон байдаг. Өөрөөр хэлбэл, томчуудын хоорондын үл ойлголцол, хэрүүл маргааны улмаас ийм байдлыг сонгож байгаа нь харамсалтай. Амиа хорлосон хүүхдийн эцэг эхэд хууль зүйн хариуцлага ярьж, тооцох ёстой. Гэтэл ийм зүйл заалт байхгүй.

-Гэр бүл салахад хүүхдэд яагаад өмч үлддэггүй юм бэ?

-Хүүхдэд өмч хуваарилах асуудал шийдэгддэггүй. Уг нь хүүхдэд ч өмч хуваарилах ёстой. “Чи байраа ав, би машинаа авъя” гэдэг. Энэ мэтээр хүүхэдээ өмч хуваарилах асуудлыг шийддэггүй.

-Хүчирхийлэлд өртсөн охидыг амьдралд итгэх итгэлийг сэргээхийн тулд төр ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ. Судалгаагаар бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд ихэвчлэн биеэ үнэлж байна гэж гарсан?

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 98 хувь нь охид, хоёр хувь нь хөвгүүд байна. Хамгийн гол нь эдгээр хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийхээс гадна өсвөр насны буюу бага насны охидын онгон хальсыг нөхөх эмчилгээг төрөөс хийдэг байх ёстой. Үүний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалт хэрэгтэй.

-Хүүхэд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалт дутмаг талаар зарим хуульчид ярьж байсан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Сүүлийн дөрвөн жилийн байдлаар 110 хүний эцэг байх, эх байх эрхийг хассан шийдвэр гарчээ. Гэхдээ зөвхөн эцэг, эх байх эрхийг нь хасах нь асуудлыг шийдэж байгаа зүйл биш. Учир нь эцэг байх эрхийг нь хаслаа гэхэд эцгийн хайргүй үлдэж байгаа хүүхдийг хэн хамгаалах ёстой юм бэ. Үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн хүүхэд үрчлэлийн асуудлыг өөр зохицуулалтаар явуулахгүй бол болохгүй нь. Одоогийн байдлаар хүүхэд үрчлэлийн асуудлыг тухайн сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр шийддэг нь оновчгүй байна. Хүний хувь тавиланг шийдэж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлдэг баймаар байна. Үрчлүүлсний дараах хараа хяналт сул байдгаас хүүхэд эзэнгүй өсөх нөхцөлийг төр бүрдүүлээд байна. Тиймээс төрийн бодлого, хуулийн зохицуулалт шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн дөрвөн хүүхэдтэй болж, тэтгэвэрт гарахын тулд хүүхдийг үрчилж аваад тэтгэвэрт гарсныхаа дараа үрчлэлийн асуудлыг цуцлуулахаар шүүхэд ханддаг. Хүүхдийг эд бараа шиг үзэж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    8 цаг 25 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    8 цаг 52 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    8 цаг 52 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    9 цаг 20 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 цаг 21 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    9 цаг 27 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    11 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 39 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    11 цаг 52 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    11 цаг 57 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    12 цаг 8 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    12 цаг 36 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    13 цаг 3 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    13 цаг 6 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    13 цаг 12 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    13 цаг 33 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    13 цаг 47 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    13 цаг 55 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    14 цаг 7 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    14 цаг 19 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК