Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шин Веон Чул: Агаарын бохирдлын асуудал бол дан ганц Улаанбаатар, Сөүлийн асуудал биш

2019-7-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Шин Веон Чул тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл арга хэмжээнүүдийн талаарх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн айлчлалын хүрээнд Сөүл хотын төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцсон юм.

Сөүл хотын ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид 11-ний өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ солилцсон. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобуснуудад байгалийн шахсан хийн түлш /CNG/ нэвтрүүлэх төслийн явцын мэдээллийг өгснөөс гадна цаашид айл өрхүүдийн халаалт болон ахуйн хэрэглээнд байгалийн хийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжийн талаар мэдээлэл өгч, хоёр тал харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Сөүлийн зочид 13-ны өдөр “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн төлөөлөлтэй уулзаж мөн хамтран хэрэгжүүлж буй төслүүдийнхээ явц болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Сөүлийн ИТХ-ын даргын зүгээс Улаанбаатар хотын “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон Сөүлийн орон сууцны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 2000 айлын орон сууц барих төслийн ажлын явц ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс шаардлагатай мэдээллийг өглөө. Тухайлбал, уг төслийн судалгааны ажил дуусах шатандаа байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэр Баянголын аманд нийт 10 га газар уг төслийн хүрээнд орон сууц барихаар газрын зөвшөөрөл болон бусад бэлтгэл ажлуудыг хангасан гэлээ.  Харин 2017 онд анх уг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон үеийнхээс орон сууц барих өртөг нэг дахин өсөөд байгааг дуулгасан. Энэ нь барилгыг Солонгос технологи, материалаар барьж буйгаас гадна барилгын зураг өөрчлөлт орсон, авто зогсоолын тоог нэмсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсныг тайлбарлаж байлаа. Түүнчлэн уг төслийн барилгыг ажлыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлэх боломжтой байгаа гээд уг орон сууцанд 100 хувь гэр хорооллын айл өрхүүдийг хамруулахыг зорьж байгааг дуулгасан юм.

Мөн түүнчлэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзаж, агаарын чанарыг сайжруулах, нарийн ширхэгтэй тоос, тоосонцрыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс хийх хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийсэн. Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, утаа, тоос тоосонцрыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаас Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг бүрэн хориглосныг онцолж дуулгасан. Мөн нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бий болгож буй гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлэх зорилгоор цахилгаан болон хийн халаагуурыг нэвтрүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцэд холбох зэрэг олон ажил хийж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хэллээ. Мөн түүнчлэн сайжруулсан түлшийг ганц айл өрхүүд хэрэглэхээс гадна бага оврын уурын зуухтай аж ахуй нэгж байгууллагуудад ч хэрэглэхээр журамлаад байгааг хэлсэн юм. Агаарын бохирдлын бас нэгэн томоохон хүчин зүйл болох нийтийн тээврийн хэрэгслүүдийг стандартад нийцүүлэх, зориулалтын шүүлтүүр тавих, хийн хөдөлгүүртэй автобуснуудыг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийж байгаа гэлээ. Мөн сургалт, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэргээр иргэдэд нөлөөлөх ажлуудыг тогтмол хийж байгааг хэлсэн юм. Харин Сөүлийн ИТХ-ын дарга Шин Веон Чул “Агаарын бохирдлын асуудал бол дан ганц Улаанбаатар Сөүлийн асуудал бус, Зүүн хойд Ази, цаашлаад дэлхий нийтийн асуудал учраас бид хамтын ажиллагаагаа энэ чиглэл рүү хандуулж, асуудлыг хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой” гэсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлал Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхацсан нь онцлог байлаа. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэлцэн очиж морины уралдаан, урлаг, соёлын бусад арга хэмжээнүүдийг үзэж сонирхсон юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    20 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    28 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    32 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    1 цаг 2 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    1 цаг 4 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    1 цаг 14 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    2 цаг 32 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    2 цаг 43 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    2 цаг 49 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    3 цаг 7 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    3 цаг 15 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 52 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 56 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    4 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    4 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 21 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    20 цаг 15 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    20 цаг 18 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    20 цаг 42 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК