Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ-ын дарга Си Жиньпиний орлогч Монголд юу үлдээгээд буцав

2019-7-15
0
ЖИРГЭХ

Монголчууд хартай. Үүнийг нотолсон гэлтэй үйл явдал өрнөсөн нь БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын айчлалтай холбогдоно. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-29-нд БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаатай танилцаад буцсан. Гэвч Оюутолгойг Хятадуудад өгөх гэж байна хэмээн нийгмээрээ шуурсан. Хариуд нь “Дэд сайдын хувьд Монголтой холбоотой асуудлыг шийдэх, түлхэц өгч чадахуйц хэмжээний албан тушаалтан. Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол бүтээгдэхүүн уул уурхай. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарч байгаа гол боомт нь Гашуун сухайтын боомт юм.Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд энэ боомтыг олон улсын чанартай томоохон боомт болгох саналыг Хятадын талд тавьж байсан. Тиймээс Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаатай танилцсан. Зам зууртаа Тавантолгой, Оюутолгойн үйл ажиллагаатай танилцах хүсэлтээ өөрөө тавьсан. Зочны ёсоор танилцаад явсан гэдгийг тодотгож хэлье” хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн байдаг. Уг асуудал ч тэгсхийгээд намжсан юм.

Тэгвэл өөр нэгэн хардлага төрүүлэхүйц айлчлал өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд болж өнгөрлөө. Юу гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцав. Хүн бүрийн анхаарал наадмын уур амьсгал руу чиглэсэн учраас БНХАУ-ын дарга Си Жиньпиний орлогчийн айлчлалд төдийлөн ач холбогдол өгөөгүй байж мэдэх. Анзаарах сөхөөгүй байсан болоод ч тэр үү нийгэм, улс төрийн хүрээнд төдийлөн шуугицгаасангүй. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзжээ. Гагцхүү БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монголд юу үлдээгээд буцав гэдэг нь өнөөдөртөө асуултын тэмдэг хэвээр байгаа юм.

Учир нь, БНХАУ-даа хоёрдугаар хүний эрэмбэтэй гэгдэх Ван Чишань нь дэлхийн тэргүүлэгч улс орнуудад айлчилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай нь Си Жиньпиний өмнөөс албан ёсны гэрээ, хэлэлцээ хийдэг нэгэн.

БНХАУ-ын удирдагчдын өмнөх таван жилийн хугацаанд Сахилга батыг хянан шалгах хорооны даргаар ажиллаж байхдаа намын болон улс орон даяарх авлигатай хатуу тэмцэж, түүхэн хувьсгал хийсэн хүн гэгддэг юм. Эндээс харахад Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсон Ван Чишаний энэ удаагийн айлчлал зүгээр наадам үзээд буцахтай холбогдохгүй болов уу.

Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Үүний дараа

§ “Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл”-ийн гэрээ

§ Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ

§ Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзалт хийжээ. Уулзалтын хүрээнд УИХ-аар гэрээг нь соёрхон батлахаар төлөвлөж буй Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтарсан чөлөөт бүсийн асуудал болон Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр дээрх замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг Дэд дарга Ван Чишэнээс УИХ-ын дарга хүссэн байна.

Хариуд нь БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань “БНХАУ тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудад, түүний дотор Монгол Улсад ч сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн “Бүс ба зам” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн стратегиа уялдуулж, шинэ амжилтад хүрэх нь хоёр орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байна" гэсэн байна.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, зарим гэрээнд гарын үсэг зурсныг эс тооцвол БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айлчлал "даруухан" төвшинд болж өнгөрчээ. Тийм байж болох ч түүнийг Монголд юу үлдээгээд буцсаныг цаг хугацааны дэнс л харуулна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.9.42.74)
    MANAN iinkhan shig archaagui zuil arai ch khiikhgui b.khaa ene udaa...
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.182.112)
    usa china giin hurgan darga nar bain bain ailchlaad l yu boloh geed bn
    2019 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    23 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    30 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    35 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    1 цаг 4 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    1 цаг 6 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    1 цаг 17 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    2 цаг 35 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    2 цаг 46 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    2 цаг 52 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    3 цаг 10 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    3 цаг 18 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 54 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 59 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    4 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    4 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    4 цаг 21 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 24 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    20 цаг 18 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    20 цаг 20 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    20 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК