С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаад буй Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цаг хүртэл хойшиллоо.
Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа бол гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган мөн оролцсон юм.
Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр “Б.Хурц нарын есөн иргэнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой” гэлээ.
Сэтгэгдэл (3)