Энэ сарын 26-28-ны өдрүүдэд бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдах гэж байна.
Даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг найман сая, шөвгөрсөн хоёр бөхийг тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ. Барилдааны бүртгэлийг энэ сарын 25-ны өдөр болох бөгөөд бөхчүүдийн цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна. Хэрвээ хүндэтгэх шалтгааны улмаас бүртгүүлж чадаагүй бөхчүүд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулах аж.