Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Байгалийн баялаг гэдэг нь энэ цаг үед амьдарч буй монголчуудын өмч биш

2019-7-26
0
ЖИРГЭХ

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал”-ын талаарх хэлэлцүүлэг (2019.07.26) Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан гэв. 

    Тухайн жилийнхээ улсын төсөвт ногдол ашгаа оруулж болохгүй, үүнээс бусад буюу аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой гардаг 30 орчим татвар хэрэгждэг байх аж. Ийнхүү баялгаас үүсч буй баялагаа өөр журмаар зарцуулах сан байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буй хэмээн тайлбарлав. Байгалийн баялаг гэдэг нь энэ цаг үед амьдарч буй монголчуудын өмч биш гэдгийг төслийн танилцуулгын үеэр З.Энхболд дарга тэмдэглээд “Хүний бүтээгээгүй энэ баялаг нь төрийн өмч биш атал үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах зорилготой” гэв. Төсөлд заасан нөхцөлийн хүрээнд байгалийн баялгийг ашиглах, эс бол огт ашиглахгүй байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. 

    Газрыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаа дугаар зүйлд 6.6 буюу “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх  иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” хэмээн шинэ заалт нэмэхээр төсөлд тусгасан байгаа аж. 

Төв банк /Монголбанк/-ны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх зорилгоор дараах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна. 

    Төв банк/Монголбанк/-ны тухай хууль дахь эдгээр заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгуулах саналаа Монголбанкнаас ирүүлсэн бөгөөд үүнд үндэслэн энэ заалтыг нэмэхээр төсөлд тусгасан болохыг З.Энхболд дарга хэллээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хамгаалалтыг бэхжүүлж, бататгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.6-ийн “ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн дээр “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэж нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ. 

    Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаарх Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардчилсан намын саналыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-т оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурал дахь Ардилсан намын зөвлөл зарчмын хувьд санал нэг байгаа ч найруулгын хувьд өөр саналтай байгааг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд дээрх заалтыг “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” хэмээн өөрчлөхөөр тусгасан байгаа юм. Үүн дээрх “төрийн өмч” хэмээх тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн адил “нийтийн өмч” хэмээн тодорхойлох нь оновчтой гэдэг саналыг танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглах журмаа хуулиар тогтооно гэдэг зарчмаа Монгол Улсын Үндсэн хуульд тусгаагүй явж ирсэн нь гол алдаа байсан хэмээн үзжээ. Энэ зарчмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тусгасан хэдий ч холбогдох хууль нь батлагдаагүй явж ирсэн учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэлбэрээр олгогдсоор ирсэн хэмээн тайлбарласан. Иймд “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах журмыг хуулиар тогтооно. Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрд шударга хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн санг байгуулах, ашиглах зарчмыг хуулиар тогтооно” хэмээн томъёолох нь оновчтой гэдэг саналыг танилцууллаа. 

    Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд буюу Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх хадгалан шийдвэрлэх асуудлын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-г Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр илүү дэлгэрэнгүй болгон “25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэжээ. Энд зарлагын асуудлаа тодорхой тусгаад, төсвийн ерөнхий бүтэц, зарчмыг заагаагүй атлаа хяналт тавих, хараат бус байгууллагынхаа үйл ажиллагааг хуулиар тогтоохоор тусгах нь хангалтгүй хэмээн үзэж байгааг З.Нарантуяа гишүүн танилцуулсан. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд “5Төсөв, санхүү” гэсэн зүйл, анги нэмэх саналтай байгаа гэв. Шинээр нэмэх энэхүү зүйл нэмээд үүндээ төсөв батлах зарчим, бүтэц, хуваарилалт, улсын өр, түүний баталгааны зарчмын талаар тусгасан дөрвөн заалтыг тусгах нь зүйтэй гэдэг саналтай байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл дэх Монол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 39.4, 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар заалтуудыг өөрчлөх саналтай холбоотой саналуудыг З.Нарантуяа гишүүн танилцуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Төв банкны статусыг тусгах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа аж. 

    З.Нарантуяа гишүүний танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7 дугаар заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай танилцуулав. Төслийн энэ багц сэдвийг хариуцан ажиллаж буй Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дурдав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт зориулан Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тусгайлан мэдээлэл танилцуулах болсныг мөн тэрбээр дурдав. Байгалийн баялгийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг хангах, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтой хэмээн үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг дараах байдлаар өөрчлөхөөр төсөлд тусгасан болохыг хэллээ.

    Ж.Ганбаатар гишүүний танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл танилцуулав. Улс орны суурь хөгжлийг дээш татах, гацаж байгаа гацааг засаж сайжруулах гэсэн эрмэлзэл бүхий хүмүүсийн нэгдэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд, саналуудыг нухацтай хэлэлцэж байгаад талархалтай хандаж буйгаа тэрбээр эхэнд нь тэмдэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг хөндөн хэлэлцэхдээ улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилтэй уялдуулан тал бүрээс нь судалсан гэв. Салбарын яаман дээр тусгайлан ажлын хэсэг байгуулж, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн явцад уул уурхайн салбар дахь алдаа, дутагдал бүрийг Үндсэн хуульд нааж, нэмэлт өөрчлөлтийн түвшинд зохицуулах гэж оролдсоноор байгалийн баялагтай холбоотойгоор Үндсэн хуулийн хямрал руу түлхэх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий гэв. 70 гаруй орны Үндсэн хууль дахь байгалийн баялгийн талаар зохицуулалтыг харьцуулан судлаад Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2 дугаар заалт нь хамгийн оновчтой бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг хүндрэл гараагүй гэж үзэж буйгаа хэлэв. Салбарын яамны зүгээс Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. Байглийн баялгийн засаглалын асуудлыг органик хуулиар зохицуулах нь нэн оновчтой хэмээх саналыг хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 59.2 дахь заалтаар орон нутагт татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлснээр уул, уурхайн салбарын үйл ажиллагаа гацаанд орох, хямрах эрсдэл нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа хэлсэн. 

Ийнхүү танилцуулгууд өндөрлөсөн бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал”-ын талаарх хэлэлцүүлгийн оролцогчид үргэлжлүүлэн төсөл санаачлагчдаас асуулт асууж, хариулт авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • DR. ADITYA (102.89.68.135)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.68.135)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.43.28)
    Тиим ш дээ хураа дахин тэгшитгэл хиих хэрэгтэй шударга биш байнаа газрын баялаг мөн иргэдиин газар өмчлөлииг дахинхар тэгшитгэ. Том газруудыг нь тэгш хуваарил эсэргүүцэж байна
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
  • Zi hulgaich (202.9.43.144)
    Ene Zi hujaa genet serjee ongorson 2012-2016 ond tom darga baisan yu hiisiin heden hulgaichuudtaigaa niilj Mongol ulsaa urund oruulj utund bariulsan bag umssun luivarchin. Zi g mongoloos zailuul.
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.181.122)
    Хачин муухай мэдэгдэл. Та нар юм яриад хэрэггүй гэсэнтэй утга нэг. Ирээдүйдээ хадгалах нөхцөлгүй нь тодорхой болсон тэр баялаг хөрөнгийг цаг хожиж гадныхан тэдний хамсаа болсон цөөн хачин монгол цөлмөөд дуусна. Нийтийн өмч гэж. Бүрэн эрхэт хамааралгүй хавтгайрсан, хөрөнгө ашиг нэхэмжлэхэд тодорхой эзэн байхгүй болгох гэж байна. Төр иргэдийнхээ өмнөөс зарга нэхэмжлэх эрхгүй болох юм байна. Нийт гэж хэн юм бэ. Тэр нийт гэдэгт багтаж байгаа би л лав Оюу- толгойгоос өмч нэхэж чадахгүй. Намайг нохой гэж тоохгүй. Төрийн өмч гэж байсан нь зөв.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (104.162.237.244)
    Энэ цагийн монголчуудын биш, элбэгдорж сбаяр, мсиэс, олигархуудын өмч үү? энэ хэдэн төрийг эзэлсэн хулгайч нар өөрсдийгөө монголчуудаас дээр , цагаан ястанууд гээд бодчихсон, өөрсдөдөө бүх юмыг зөвшөөрөөд, монголчуудад бүх юм хориотой, дургуй хүрмээр. Тэр мсиэсын оджаргал энхамгалан элдэвочир нар чинь болдог, монголчууд болдоггүй юмуу?
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • Bas Jonkhuu gej erunhiilugchtei.
      2019 оны 07 сарын 26
    • Bas Jonhuu erunhiilugchtei.
      2019 оны 07 сарын 26
  • Зочин (202.126.89.217)
    harin tiim. ireedui hoichdoo bas uldeedeg yum baigaa bizdee. bugdiig ni ene uyeiinhen huu hamah geed l alaan bolood bhiin.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.77)
    Тэгээд хэний өмч юм бэ??? Энэ цаг үеийнхэн ч гэсэн сайхан амьдрах эрхтэй юм байгаа биз дээ??? Хойч үедээ үлдээхийг нь үлдээж л таарна!!! Нэг л их хойч үедээ санаа зовсон царай гаргаж популист шүлс хөөсрүүлэхээ болих хэрэгтэй, нөхөөр чи!!!!
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    15 цаг 39 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    15 цаг 42 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    16 цаг 6 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    17 цаг 19 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    17 цаг 20 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    17 цаг 29 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    17 цаг 41 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    17 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    17 цаг 57 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    18 цаг 41 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    18 цаг 57 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    19 цаг 37 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    20 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    20 цаг 29 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    20 цаг 58 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    20 цаг 59 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 5 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    21 цаг 6 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК