Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оймсонд “ороогдсон” ТӨР

2019-7-30
0
ЖИРГЭХ

Ойрмогхоноос Монголын улс төр, нийгмийн хүрээнд “Оймс” хэмээх нэршил тренд болох шинжтэй. Уг нь ч “оймс” гэх энэ тодотгол манайд шинэ юм биш. Тэртээ 2012 оны үйл явдал юм. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тэгээд гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны парламентын сонгуулиас хоёр хүрэхгүй сарын өмнө Авлигатай тэмцэх газар, цагдаа хүчний хамтарсан 300 гаруй алба хаагч хавсайдан баривчилж байв. Төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсаар эцэстээ нэгэн бүрэн эрхийн хугацаатай дүйх халдашгүй бүрэн эрх нь дуусгавар болоогүй явсан нэгний гутлыг нь ч өмсгөлгүй оймсыг нь гозолзуулан гэрээс нь саатуулсан уг баривчилгаа өдгөө зарим нэгний ялангуяа Н.Энхбаяр даргын ой тоонд одоо ч хадаатай явдаг, хар өдрүүдийг нь сануулдаг дурсамжийн нэг болов уу.

Ямар ч байсан Төрийн тэргүүн байсан хүнийхээ хөлийг гозолзуулж хийсэн баривчилгаа үр дүнгээ “өгсөн”. Учир нь, Н.Энхбаярын оймсноос УИХ-ын гишүүд төрсөн. Хэрвээ Н.Энхбаярыг баривчлаагүй, шүүхээс ял ногдуулаагүй бол 2012 оны сонгуульд МАХН хэдэн суудалтай авах байсан эсэх. АН-ын Засгийн газарт тэд багтаж, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар УИХ-ын гишүүн болох байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас анх удаагаа эмэгтэй хүн нэр дэвшиж асан нь зургаан жилийн өмнөх дүр зураг. Өгсөн гэдгийг зориуд хашилтад хийсэн нь ийм учиртай. Ц.Нямдорж сайд хүртэл нэгэнтээ “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн. Монголын төрөөр ингэж тоглож болдог юм уу” хэмээн О.Баасанхүү гишүүнд жавтий хүртээж байсан удаатай.

Үүний дараа 2016 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд хоёр хоног үргэлжилсэн Монголын Эдийн засгийн чуулганыг хааж индэрээс үг хэлэх үеэр Дархан-Уул аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлж, оймс шидэж байв. УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай адил нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байдаг.

Гэхдээ Эрүүгийн хуульд зааснаар танхайн гэмт хэргээр зүйлчилж болох байсан ч хохирол учруулаагүй, шидсэн оймс "байгаа" оноогүй учраас Л.Наранбаатарт тодорхой хэмжээнд хариуцлага ногдуулаад өнгөрсөн.

Хамгийн сүүлд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болж орных нь хүнийг сонгох хуралдааны үеэр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Жагар түүн рүү 5-6 боодол оймс шидэн, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Түүнээс хойш хэсэгтээ нам явсан Монголын төр дахин оймсонд “ороогдов”.

Олон нийтийн анхаарлын төвд дахин оруулж ирсэн нь өнөөх Авлигатай тэмцэх газар, тэндээс задалсан бичлэгээс үүдэлтэй. Энэ удаад оймсны асуудлыг улстөрч, УИХ-ын гишүүд биш тангараг өргөсөн төрийн албан хаагч үргэлжлүүлэв. АТГ-аас МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан өрөө, гэр, биеэс нийт тэрбум төгрөг илрүүлсэн тухай мэдээлэл өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа гарсан. Эцэст нь эл хэргийг шүүх дэнсэлж холбогдох шийдвэрийг гаргасан байдаг. Сонирхолтой нь, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн даргын албан өрөөнд хийсэн нэгжлэгийн үеэр эзэн холбогдогч оймсондоо боодолтой ам.доллар нуусан байсныг илрүүлсэн нь хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааны бичлэгт тов тодорхой буужээ.

Үүнийг үзсэн зарим нь банкинд, сэйфэнд гэхээсээ оймсонд хүртэл тэрбум төгрөг багтдаг болжээ хэмээн түрүүчээсээ сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэгэх нь ч аргагүй. Төрийн албан хаагчийн банкны данс, албан өрөөний сэйфнээс бус оймсноос нь боодолтой ам.доллар гараад ирнэ гэдэг барагтаа хүний ой тоонд буухгүй дүр зураг.

Гэхдээ үүнийг хошигнон хүлээн авч, мааз болгон дамжуулах нь илүүц. Харин Монголын улс төр, түүнийг бүрдүүлэгч эд эс болсон албан хаагчид том, жижиг гэлтгүй оймсонд “ороогдох” нь энгийн үзэгдэл болсон бололтой. Нэг үгээр Монголын төрийн байгаа байдал нь оймсны үнэ цэнэтэй болж, түүндээ "ороогдох" болжээ. Хатуу ч гэсэн гашуун үнэн нь л энэ байна?!.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.108.69)
    Ene bol ter huni bolovsrolin hemjeeg haruulj bna.Hooson tolgoi .
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    14 цаг 49 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    14 цаг 52 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    15 цаг 17 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    16 цаг 30 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    16 цаг 30 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    16 цаг 39 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    16 цаг 51 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    17 цаг 5 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    17 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    17 цаг 51 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    18 цаг 8 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    18 цаг 47 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    19 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    19 цаг 40 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    20 цаг 9 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    20 цаг 10 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 15 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    20 цаг 17 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК