Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэхийн учиг

2019-7-30
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентаар дэнсэлж байгаа энэ цаг үед улс төр, нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгосон, бий болгож яваа хүн бүр байр сууриа илэрхийлж байна. Өдгөө Д.Лүндээжанцан нарынхаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гаргасан санал Ажлын хэсэг болон улс төрийн нам хүчин, олон нийтийн дунд хэлэлцүүлж, санал авах ажил өрнөж байгаа юм. Сонирхолтой нь, өнгөрсөн хугацаанд хөл, толгой нь мэдэгдэхгүй хэлхэлдэж ирсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн гажуудлыг засах, шүүх байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх “даалгавар”-тай нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн засаглалтай болох сэдэл зарим улс төрийн хүчнээс гарав. Улс төрийн хүчин гэхээсээ хувь хүн, улстөрчөөс. Бүр тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяраас.

Ерөнхий сайдын албыг дөрөв, УИХ-ын даргаар нэг, Ерөнхийлөгчөөр дөрөв нийт есөн жилийн хугацаанд төрийн толгойд, шийдвэр гаргах төвшинд нэг, хоёр, гуравдугаар хүний энтэй явсан энэ эрхэм Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлэх нэгэн мөн үү мэдээж мөн. 2000-2004 онд Ерөнхий сайд хамгийн том хүн, 2004-2005 онд УИХ-ын дарга бүхнийг шийдэж, 2005 оноос Ерөнхийлөгчгүйгээр ажил явдаггүй байсан нь 10 жилийн өмнөх үе. Түүнтэй шадарлахаас эхлээд улс төрийн дэвжээнд өрсөлдөж байсан хүмүүс ийм цаг үе байсныг сайн мэднэ, бас гадарлана. Энэ бүхнийг ар талаас нь харвал Үндсэн хууль хаанаа гажуудсаныг, хэн гажуудуулж ирснийг хамгийн сайн мэдэх хүн нь Н.Энхбаяр байж мэдэх. Гэхдээ...

Анхнаасаа парламентын тогтолцоотой байхаар Үндсэн хуульдаа дархалсан, түүнийг сонгодог тал руу оруулахаар ярьж эхэлсэн цаг үед МАХН-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх хувилбарыг дэвшүүлэх болсны учиг юу вэ, яагаад.

Тэрбээр “Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж тэргүүлээд явах нь зөв өө. Харин УИХ зөвхөн хууль тогтоох ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Онол, практикийн дагуу шийддэг хамгийн ойлгомжтой арга бол парламент бол хууль тогтоох байгууллага. Тийм учраас олонх, цөөнхөөрөө маргалдаад ч болов хуулиа л батал. Өөр ажилд битгий хутгалд. Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч толгойлох ёстой. Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн сонгодоггүй биз дээ. Парламентад олонх болсон нам нь Ерөнхий сайдаа сонгож байгаа учраас ард түмний өмнөөс хариуцлага хүлээдэг хүн биш. Ингэж л давхардлыг арилгах ёстой. Одоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмлээ гэсэн ч энэ хоёр хоёулаа оршин байгаа үед асуудал шийдэгдэхгүй. Дараа нь дахиад л Ерөнхийлөгч болсон хүн эрх мэдэл дутуу байна гээд эрх мэдлийн тулаан үүснэ. Аль нэгийг нь л алга болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын ажлыг Ерөнхийлөгч хийг. Намууд олонх, цөөнхөөрөө хуваагдаад хуулиа гарга л гэж байгаа юм” гэжээ.

Үүнийг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж болохоор байна. О.Баасанхүү гишүүн хэлдэг л байлаа. “Н.Энхбаяр дарга хорих ангид өлсгөлөн зарлаад 11 хоноод яг амь тавих гэж байхад би ангийнхаа найз А.Гансүх дээр гүйж очоод “Женко” Х.Баттулгатай уулзуулаадах гэсэн юм. Тэгээд Женкогийн өрөө рүү дайрах шахан ороод “Н.Энхбаярын өмгөөлөгч байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү явъя” гэсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу яриад Н.Энхбаяр даргыг 461-ийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэгж өлсгөлөнгөө зогсоосон. Х.Баттулга амийг нь аварсан хүн” гэж.

Үүгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан одоогийн эрх мэдлээ нэмэгдүүлэх, барьцаа улам лавшруулж, 2021 онд улиран сонгогдох замаар өөрийн орон зайгаа бэхжүүлэх, бүр Ерөнхийлөгчийн засаглал тогтоохыг эрмэлзэх болсон Х.Баттулгад Н.Энхбаяр урьдын ач санаж түүнийг дэмжиж байна хэмээн харж болох. Гэхдээ тийм биш.

Учир нь, 2020 оны УИХ төдийгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль одоогийн улс төрийн дэвжээнд байгаа намууд, хувь улстөрчид хамгийн чухал цикл. Ялангуяа МАН-д, тэр тусмаа Н.Энхбаярт. Үнэмлэхүй олонхи байгаа энэ үедээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь МАН-д чухал. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд парламентад нэг байтугай нэжгээд суудал авах замаар 2021 оны Ерөнхийлөгчид нэр дэвших нь МАХН-ын дарга Н.Энхбаярт үлдсэн боломж. Бараг сүүлчийнх нь. Энэ хоёр сонгуулийг алдвал тэрбээр улс төрөөс нэгмөсөн “зодог тайлах” нь тодорхой. 2016, 2017 гэсэн хоёр ч томоохон сонгуульд нэр дэвших эрхээ дөнгөлүүлсэн тэр ирэх сонгуульд байж болох бүхий л аргыг сүвэгчлэх нь ойлгомжтой. Тэр болтол түүнд зай ч байна, цаг хугацаа ч байна. Гагцхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиромжтой цаг үе ирсэн энэ үед Х.Баттулгын саналыг дэмжих замаар өөрийнхөө замыг засуулж байгааг үгүйсгэхгүй. Н.Энхбаярын хэмжээний улстөрчөөс ийм холыг харсан нүүдэл эрхбиш гарахтайгаа л байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох нь зөв хэмээн дуугарах болсон МАХН-ын даргын байр суурь 2020, цаашлаад 2021 оны сонгуулийг харсан тандалт болж таарах нь.

Гагцхүү үүнийг МАН зөвшөөрөх үү, ёсоор болгох уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд ч 2021 онд тохиох 100 жилийн ойгоо МАН-ынхан Төрийн ордонд тэмдэглэх үү эсвэл Төв талбайд тэмцэж өнгөрүүлэх үү гэдэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2020 оны сонгуулийн үр дүнгээс тодорхой болно. Харин тэр үед Н.Энхбаяр тэдний замаар замнах уу эс бөгөөс саарал ордонд сууж байх уу гэдгийг сонгогчдын санал, цаг хугацаа л харуулна.

Угтаа бол ацаг шүдний зөрүүтэй гэдэг шиг “Х” үсэг нь л тэднийг тусгаарлаж байгаа болохоос МАН, МАХН нэг үндэслэгчтэй, нэг түүхтэй л нам шүү дээ.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (124.158.111.6)
    _Ерөнхийлөгчийн Засаглалтай болох хэрэгтэй...Тэгж байж Монгол хөгжиж дэвжин өөр гарц байхгүй.
    2019 оны 07 сарын 31 | Хариулах
  • иррэд (64.119.22.231)
    ерөнхийлөчийн засаглалтай болохыг ард түмэн олонх нь дэмжиж бгаа нуух юм биш
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.184.118)
    далд ордоггүй өлөн бирд зайлаасай
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • yy (202.126.88.175)
    bas neg samraach n garch irj ballax vii dee.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    13 цаг 53 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    13 цаг 56 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    14 цаг 21 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    15 цаг 34 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    15 цаг 34 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    15 цаг 43 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    15 цаг 55 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    16 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    16 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    16 цаг 56 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    17 цаг 12 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    17 цаг 51 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    18 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    18 цаг 44 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    19 цаг 13 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    19 цаг 14 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 19 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    19 цаг 21 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК