УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажил ямар шатанд яваа талаарх мэдээлэл авахаар Улсын Ерөнхий прокурорт хандсан. Ингэхдээ хажлын тав хоногт багтааж хариу өгөхийг хүссэн байдаг. Эхний шатанд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарт холбогдох хэргийг дахин нягталж үзэх шаардлагатай хэмээн прокуророос мөрдөн байцаалтад шилжүүлээд байсан юм.
Тэгвэл мөрдөн байцаалтад буцсан хэргийг шалгаж дуусаад тун удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)