Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Ерөнхий прокурор хариу ирүүлэхгүй бол Үндсэн хуулийн цэц эсвэл АТГ-т хандана

2019-8-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрүүгийн хуульд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцно гэж заасныг өөрчилж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яг ингэж тусгаж өгсөн байсан. Гэтэл 2016 оны парламент үүнийг өөрчилсөн гэж хэлсэн. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд та яг ямар байр суурь илэрхийлж байсан юм бэ?

-Би байр сууриа маш тодорхой хэлж байсан. Тухайн үед “Хэрвээ бүлэгтэй байсан бол завсарлага авах ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгочихлоо. Дуулиан тарьсан хэргүүд тодруулбал, 60 тэрбум, Эрдэнэтийн 49, 51 хувьд холбогдох хэрэг, концессийн хэргийг хэрэгсэхгүй болох гэж байна” гэж олон удаа хэлсэн. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг байна. Тиймдээ ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь энэ л дээ. Гэхдээ УИХ-ын гишүүнд үйлчлэхгүй гэж зааж өгсөн байна лээ.

-ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийн шалгалтын явцын талар Улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргасан. Хариуг ажлын долоо хоногт өгөхийг хүссэн байсан. Удахгүй хугацаа дууслаа. Танд ямар нэг хариу ирсэн үү?

-Хариу ирээгүй байна.

-ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг шалгаад гэм буруутай байлаа гэж бодоход хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээ дуусах юм бэ?

-Таван жил гэж тооцвол 2021 онд дуусна. Авлигын хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь хамгийн бага нь 1 жил.  1 жилийн ялтай хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил.

-Татварын байцаагч нарт холбогдох хэргийн хувьд уу?

-Яг тийм. Тэрбум төгрөгийн хахууль авчихаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр ялаас мултрах нь зүйд нийцэхгүй биз дээ. Авлигын хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна гэж миний бухимдаад байсан зүйл энэ. Харин ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүдийн хувьд албан тушаалаа урвуулан ашигласан, зуучилсан буюу тухайн хэргийг үйлдсэн зүйл анги бүр нь өөр. Энэ утгаараа 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай. Зарим хүмүүс их буруу зүйл ярьж байна. Энэ нь МАНАН мафи гэсэн мангас байна. Гэтэл ЖДҮ бол зээлээ эргээд төлөх асуудал гэдэг. Би зээлийн асуудал яриагүй байна. УИХ-ын гишүүн зээл авна уу, иргэн О.Баасанхүү зээл авна уу, хэнд ч хамаагүй. Харин гэмт хэрэг гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө угаасан, авлигалд зуучилсан, авлига авсан. 200 сая төгрөгийн авлига авсан хүн байна. Яагаав, нөгөө поп таван гишүүний нэг нь эхнэрийнхээ дансаар 200 сая төгрөг авсан гэдэг зүйл яригдаад байна аа даа. Өөрөө нэг ч тайлбар хийгээгүй. Ийм хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг шалгаад дууссан. Шалгаад дууссан хэргээ УИХ-аар оруулах хэрэгтэй. Эхнээс нь шийдээд явах хэрэгтэй биз дээ. Миний ойлгож байгаагаар УИХ-аар таван гишүүний асуудлыг оруулж ирэх ёстой. Нотлогдсон гэсэн.

-Яг хэн хэн гэсэн гишүүд юм бол?

-Та нар мэдэж л байгаа биз дээ. Би бодохдоо Ж.Батзандан, Х.Нямбаатар юм байх гэж бодсон. Хэн байгааг нь хуулийн байгууллагаас хэлэх ёстой. Биднээр таавар таалгах ёсгүй биз дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа үед өөр асуудлыг хэлэлцэх ёсгүй. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй асуудлыг хэлэлцэж болно. Заалт нь байна.

-Улсын Ерөнхий прокуророос танд ямар нэгэн шийдтэй хариу өгөх болов уу. Өгөхгүй бол яах вэ?

-Дараагийн алхамаа хийнэ дээ. Хэрвээ хариу өгөхгүй бол УЕП-ыг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Яагаад гэвэл, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний шаардсан мэдээллийг гаргаж өгөх ёстой. Үгүй бол АТГ-д өгч болно. Албан тушаалын давуу байдлаа ашиглаж, ЖДҮ-гийн хэргийг зарцаалаа гэдэг ч юм уу. Шаардлагынхаа хариуг авах арга олон байна. Гэхдээ хариу өгчих болов уу гэсэн горьдлого байна. Ажлаа хийж байсан хүмүүсийг “Ажлаа хийж чадахгүй байна” гээд бүгдийг нь солио биз дээ. Тэгвэл ажлаа хийж байгааг нь харъя л даа. Болно биз дээ. Энэ утгаараа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, орлогч С.Алминцэцэг, М.Чинбат, АТГ-ын дарга З..Дашдаваа гэсэн хүмүүс ажлаа хийх ёстой. Өмнөх хүмүүсийнхээ эхлүүлсэн ажлыг дуусгах ёстой. Дуусаагүй бол ямар шалтгаантайгаа тайлбарла. Олны анхааралд өртсөн хэргүүдийг шалгана, шийднэ гэж өөрсдөө хэлсэн. Төрийн эсрэг гэмт үйлдлэл хийдэг хүн олон байна. Ядаж л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Монголын ард түмнээс ч асуусангүй. Өөрсдөдөө ашигтай байдлаар МАН-ын квотыг өсгөх байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоно гэнэ үү. Ийм бусармаг зүйлийн эсрэг тэмцэхгүй бол ард түмэн намайг нэг өдөр зүхнэ биз дээ. “Чи тэр үед дуугарахгүй яасан юм бэ, зогсоохгүй яасан юм бэ” гэвэл яах уу.

-Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт орууллаа гэхэд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа уртсах уу гэдэг эргэлзээ иргэдийн дунд байна.

-Ямар ч боломжгүй. Хууль буцаан хэрэглэгддэггүй. Ямар ч өөрчлөлт хийлээ гээд ЖДҮ-гээс зээл авсан гишүүдэд холбогдсон хэрэгт ашиглах боломжгүй. Яах вэ, хууль баталснаас хойш “оймсондоо” мөнгө нуусан хэрэгт дахин холбогдчихгүй л бол шүү дээ. Хуулийн хамгийн аймаар нь энэ.

-Мэргэжлийн хяналтын байцаагчдын хахууль авсан хэргийн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Ямар зорилгоор энэ бичлэгийг дэлгэсэн юм бол?

-Зорилгыг нь мэдэх зүйл алга. Гэхдээ ямар нэг зорилгогүйгээр бодлогогүй алхам хийнэ гэж байхгүй. Миний ойлгосноор АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн энэ хүмүүсийн хамаг булхайг мэддэг байсан. Тэр хүнийг шоронд хийхийн тулд анхааруулга өгөх зорилгоор зохион байгуулалттай хийсэн үйлдэл болов уу.

-Б.Хурцыг уу?

-Тийм.   

-Татварын байцаагчдын хувьд зармынх нь хэрэг хэрэгсэхгүй болгосон. Зарим нь шалгагдаж байна. Яг ийм үед хэргийн бичлэгийг задлах хууль зөрчсөн үйлдэл болохгүй юу?

-Гүйцэтгэх ажлын бичлэг биш байна лээ. Мөрдөн шалгах ажлын бичлэг гэсэн үг. Мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Тийм учраас задлаж болно. Хэрвээ гүйцэтгэх ажлын бичлэг байсан байгаад хэргийг илрүүлж, тогтоох тактикаа задалсан бол буруудна. Мөрдөн шалгах ажлын явцын маш олон бичлэг АТГ-д бий. УИХ-ын гишүүн АТГ-ын нэг ажилтныг “Ална, хядна” гэж хэлж, сүрдүүлсэн бичлэг хүртэл бий. Тэр бичлэгийг ил болгох ёстой.

-Хэн гэдэг гишүүн нь тэгж сүрдүүлсэн юм бол. Танд таамаг байна уу?

-Би сайн мэдэхгүй. УИХ-ын чуулганы үеэр Улсын Ерөнхий прокурор асан Энх-Амгалан “Ийм баримт байна. ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг шалгаж байна. Чуулганаар бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг оруулахдаа та бүхэнд үзүүлнэ гэсэн”. Гэтэл яасан. Төд удаагүй АТГ, УЕП-ийг солио биз дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг оноос өмнө хэлэлцэж чадах болов уу?

-Хүсвэл өнөөдөр ч хэлэлцэж болно биз дээ. Олонхи биз дээ. “Хаан”-ы өмнөөс бодох хэрэггүй гэдэг байх аа.

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг Ерөнхийлөгч гаргасан. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгчийн “гэгээн” сонирхолоор 108 суварга бодож, 108 түшээтэй болгох гэсэн санаа. “Хар” нь юу вэ гэвэл, хуурамч гуравдагч хүчнээ оруулж ирэх гэсэн санаа. Гар, хөлдөө ашиглах гэж байна шүү дээ. МАН-ын хувьд 108 болгохгүй бол сонгуулийн үеэр том зодоон болно. У.Хүрэлсүх дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Том ахын үгнээс хэн зөрөх юм бэ.

-Нөгөө талаасаа гишүүдийн тоог 108 болгох замаар эрх мэдлийг нь хумина гэсэн тайлбар хийсэн.

-Ямар юмаараа тийм юм байх вэ дээ. Харин ч хэмжээгүй эрхтэй болох биз. Ард түмэн өнөөгийн 76 гишүүнээс хэдийг нь таних вэ. Тэгвэл 108-аас хэдийг нь таних бол. Өнөөдрийн 76-гийн үйдлийг хянаж чадахгүй юм байж 108 барах уу. Тиймээс огтхон ч дэмжиж болохгүй.

-Та хэдэн саналыг дэмжиж байгаа вэ?

-Гурван санал дэмжсэн. Хотын статус. Дагуул хоттой болбол утаанаас салахад ч дөхөмтэй. Дараагийнх нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах. 60 тэрбумын хэрэг давтагдахаас сэргийлэх, ЖДҮ-чдээс салах үүднээс. Мөн сонгуулийн тогтолцоогоо тодорхой болгох. Үүнийг дэмжсэн. Гэтэл намынхаа эрх ашгийн төлөө ажиллаж байна. Ядаж цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулсан бол өмхийгөөс салгасан юм даа гэж хэлэхсэн. Нүдэнд харагдаж, гарт харагдах зүйл алга. Ард түмний амьдрал сайжирсан юм уу. Харин авлигачдын амьдрал дээшилжээ. Тос хаустай, үр хүүхдээ гадаад, эсвэл өндөр төлбөртэй сургуульд сургаж байна.

-Ерөнхийлөгч АНУ-д айлчлал хийж байна. Энэ үеэр Солонгосын хойгт үүсээд буй асуудлаар сэтгүүлч асуухад “Хэрвээ хоёр солонгос нэгдвэл эрчим хүч, хүнсний асуудал тулгарна. Эдгээрийг манайхаас нийлүүлэх боломжтой. Учир нь Монголын эрчим хүч хямд. Нөгөөтэйгүүр, бэлчээрийн мал аж ахуйтай учраас махыг бусад улсаас хямд нийлүүлэх боломжтой” гэсэн. Та Хойд Солонгосын асуудлыг хариуцсан парламентийн гишүүн хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө АНУ-д томилолтоор ажилласан. Энэ үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпе, дэд Ерөнхийлөгч Сайк Пэнс нарын оролцсон хуралд суусан. Төрийн тэргүүний айлчлал үр дүнд хүрээсэй гэж л хүсэж байна. Түүнэс биш “ийм байна, тийм байна” гэж шүүмжлэхийг хүсэхгүй байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа БНХАУ-д айлчилсан юм. Тэгэхэд Даяар Монгол билүү, Хөх Монгол ч билүү, хөдөлгөөнийхөн хятад хоолны газрууд руу дайрсан. Хаягийг нь унагах зэргээр сүр үзүүлсэн л дээ. Гэтэл яг тэр үед нь Ерөнхийлөгч хятадад айлчилж байсан. Болохгүй биз дээ. Тухайн үед би хэвлэлийн хурал хийсэн. “Төрийн тэргүүний айлчлалын үр дүнг унагаах гэж байгаа юм шиг ийм үйлдэл гаргаж болохгүй” гэж хэлсэн. Би Хойд Солонгос, Монголын парламентийн даргын хувьд Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, ярианд дүгнэлт хийх нь зохисгүй.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (182.160.35.102)
    hongiliin hvvhen Alimintsetseg yag shudraga baih boluu. shaardala ni bol zuw shde. avilgaliin hereguudiig shiidej chadahgui l baigaa bzde
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    er ni iim hergyyded hugazaa duusna gej baih esgui shyydee, naad huulia oorchil !!! luivarchid oorsdiigoo hamgaalah gej hiisen zui bus huuliudaa zuzlah heregtei shdee
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    5 gishuun ruu dairch onoogoo nemeh gesen oroldlogo uu huurhii doo buunii nohoi
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    :Дорхи сэтгэгдлийшг бичсэн жинхэнэ Женкогийн бууны нохой бнадаа Харин Баасанхүүг дэмжиж байна Ганцаараа л үнэний дуу хоолой болж явдаг ийм хүмүүс Их хуралд олноороо гарвал Монгол улс авлагачдаас цэвэрлэгдэж жинхэнэ зөв замруугаа орж Монгол улс хөгжинө в Гану дайчин ганцаардахгүй Баасанхүү ургашаа Ард түмэн чамайг дэмжинэ шүү 2020 онд
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.49)
    Энэ нөхөр зүгээр л бууны нохой. Эзэн нь туу гээд тавихад дайрдаг хашааны эрлийз, хурлийз нохой.
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • Bold
      Hutsdag Bruni nohoi ve chi. Naad hun chini uuriunhee hazel bodliig mongol heleer mash sain tailbarlasan baina shuu!
      2019 оны 08 сарын 02
    • Bold
      Hutsdag Bruni nohoi ve chi. Naad hun chini uuriunhee hazel bodliig mongol heleer mash sain tailbarlasan baina shuu!
      2019 оны 08 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    13 цаг 1 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    13 цаг 4 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    13 цаг 29 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    14 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 42 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    14 цаг 51 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    15 цаг 3 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    15 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    15 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    16 цаг 3 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    16 цаг 20 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    16 цаг 59 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    17 цаг 50 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    17 цаг 52 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    18 цаг 21 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    18 цаг 22 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 27 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    18 цаг 29 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК