Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-д хийсэн хэлэлцээ ШХАБ тойрсон эргэлзээнд цэг хатгажээ

2019-8-03
0
ЖИРГЭХ

...“ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно”...

Энэ бол одоогоос жилийн өмнө зохион байгуулсан Монголын эдийн засгийн форумын хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээх үеэрээ хөрөнгө оруулагчдад хандаж индэрээс хэлсэн үг. Түүний энэ үгээс улбаалж БНХАУ, ОХУ тэргүүтэй ШХАБ-д 15 жилийн турш ажиглагчийн статустай явж ирсэн Монгол Улс гишүүнээр элсэх эсэх тухай эргэлзээ, болгоомжлол дотоодын нийгэм, улс төрийн хүрээнд хэсэгтээ өндрөө авсан. Өнөөг хэр нь нэгмөр шийдээгүй, эцсийн дүгнэлтэд хүрч чадаагүй яваа маргаантай асуудал. Тиймээс ШХАБ хэмээх найман улсын нэгдэл, ямар статустайгаар үйл ажиллагаа явуулах тухай нэгд нэгэнгүй тоочиж тайлбарлах нь илүүц.

Харин АНУ-д айлчлал хийсэн Төрийн тэргүүн Х.Баттулга тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн албан хэлэлцээ, Вашингтоноос зарласан тунхаглалын хүрээнд ШХАБ тойрсон эргэлзээг нэг тийш болгов. Нэг үгээр Монгол Улс ШХАБ-д элсэхгүй гэдгийг Цагаан ордонд хийсэн хэлэлцээ албан бусаар тодотгочихлоо.

Санаж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэнтээ “Трамп Америкийн “Үндэсний аюулгүй байдлын стратегийг” зарлахдаа “Энэтхэг-Номхон далайн бүс” гэх шинэ нэр томьёо, шинэ бүсчлэлийг танилцуулсан. Вашингтоны тайлбарлаж байгаагаар бол Энэтхэг-Номхон далайн бүс гэх орон зай нь “Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг” хамрах ажээ. Энэ бүсчлэл нь маргаангүйгээр БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилттэй уялдаатай сөрөх бодлогын илэрхийлэл юм. АНУ Ази, Зүүн өмнөд Ази дахь хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, Оросыг саармагжуулах сонирхлоо нуухгүй байгаа. Хятадын “Бүс ба Зам” бодлого, даяаршлыг тууштай баримтлах, Баруун Европтой болон ОХУ-тай ойртон түншлэх зэрэг хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болж байна” хэмээн хэлж байсан удаатай.

Сонирхолтой нь, АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын стратеги”-д багтсан Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллахаа айлчлалын хүрээнд хоёр тал тунхагласан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын нэг онцлог байв. Бүр тодруулбал “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана” гэсэн өгүүлбэрийг Монгол, АНУ хоорондын тунхаглалд цагаан дээр хараар бичжээ.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлагч, адмирал Фил Дэвидсон өнгөрсөн зургадугаар сард, араас нь Ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мөн Монголд саатаж Төрийн тэргүүнтэй уулзалт хийсэн. АНУ-ын батлан хамгаалах салбарын нөлөө бүхий хоёр эрхмийн ээлж дараалсан айлчлалын дараа Ерөнхийлөгч тус улсыг зорьж, эцэст нь Доналд Трамптай албан ёсны хэлэлцээний үр дүнд найман заалт бүхий тунхаглалыг гаргасны учиг энд байж болох.

Нэгэнт Энэтхэг-Номхон дайлан бүс нутагт тогтвортой байдлыг бий болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийлж тунхаг гаргасан бол түүнийгээ дагана. Олон улсын жишиг, тухайн бүс нутгийн дүрмээр явна.

Дипломат талаасаа ч хийсэн хэлэлцээ, гаргасан тунхаглалаа биелүүлэх нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэхээсээ Монгол Улсын үүрэг. Гагцхүү БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилтийг сөрөх, Ази, Зүүн өмнөд Ази дахь Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх Энэтхэг-Номхон далайн бүс нутагт явуулж байгаа АНУ-ын бодлогыг хамтран хэрэгжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэхээ Монгол Улс тунхагласан нь ШХАБ-ын гишүүн орох болох асуудалд бараг цэг хатгачихлаа.

ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг дөрвөн улсын араас Стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь орон болсон АНУ-ын хувьд манай урд, хойд хоёр хөршийн аль альтай нь таарамжгүй харилцаатай байгаа. Хятадтай хийж байгаа худалдааны дайны асуудал нь улам лавшрах төлөвтэй байгааг олон улсын агентлагууд дүгнэж буй. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэргээс гадна хэд хэдэн хоригийг тус улсад тавих болсон.

ОХУ, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршийнх нь гадаад харилцаа таагүй байгаа цаг үед Монголын Ерөнхийлөгч тэдэнтэй сөргөлдөгч гол улс болох АНУ-д айлчлал хийсэн дэлхий нийтийн анхаарлын төвд тодорхой хэмжээнд орсон нь мэдээж.

Ялангуяа “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийг батлуулах замаар АНУ-ын зах зээлийн өрөг дээр ноолуулаараа “өрсөлдөх” амбийцтай айлчлалыг урд хөрш маань зүгээр хараад суугаагүй нь лав.

Ямар ч байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д зорьсон шалтгаан, тэнд хийсэн хэлэлцээний үр дүнгээс харвал Монгол Улс ойрын хэдэн жилдээ ШХАБ-д гишүүнээр элсэхгүй нь. Энгийгээр бодсон ч ШХАБ-ын гишүүн орон боллоо гэж бодоход Вашингтоноос зарласан тунхаглалаасаа Монгол Улс хазайна. АНУ-ын зах зээлд ноолуураа гаргах “Монгол мөрөөдөл” зангууны үлгэр болно. Тэгэхээр ОХУ, Хятад болон гуравдагч хөрш орнуудтайгаа хал палгүй явахын тулд алтан дунджийг баримтлах, ажиглагчийн байр сууриасаа хандах нь Монголд хэрэгтэй болж байх шиг. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга Доналд Трампад морь бэлэглэсэн, Владимар Путинтай утсаар ярихыг зөвлөсөн, тэгээд залгасан эсэх тухай яриа энэхүү айлчлалаас тодорсон хоёрдугаар асуудал юм.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • irgen (202.9.43.5)
    Тамирчид Трамп уулзаад бсануу
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.108.97)
    oros huja 2 bol ugasa mongoliig hogjuuleh deesh gargah huselgui uls, oros bol hudlaa boov unhuulseer irsen. oros hyatadtai niiled saihan yava uls lav odiig hurtel medkun bna
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • elbegee pyazdakd (103.212.117.135)
    Myy Putin ahiigaa Sibiriin gal yntraahgui bn gej matchihaad irsiim bishuu
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Mongol uls amerikiig dagaj baij suirdeg ornuudiin neg boloh ni todorhoi boljee hoorhii…..neg l odor uls bish bolson baih ni ergelzeegui bolj yana daa, amerik hezeech yamarch ulsiig bosgoj baigaagui gedgiig sana
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
    • Толгойныхоо эргүүг гаргаач
      Оросыг дагсан бүх улс авилгал хээл хахуульд баригдаж хөгжлөөрөө хоцрогдсон нь үнэн. Америкийг дагасан Япон, Өмнөд Солонгос ямар улс болсон бна эргүү 60-70 ондоо амьдарсан мал аа
      2019 оны 08 сарын 04
    • zochin
      Modoo barisan baisan Omnod Solongos ,Yapon 2 yaasan yum?Solongosiin daini daraa tednii DNB dongoj 50$ baisan odoo delhiin 11 deh ediin zasag. Yapon 2r daini daraa amaaraa shoroo umhej baisan odoo delhiin 3 dah ediin zasag.Germaniig 2r dainii daraa Marshall iin tolovlogoo heregjuulsen.Odoo delhiin 4deh ediin zasag.
      2019 оны 08 сарын 04
  • Зочин (122.201.31.234)
    US-n tsergiin baziig baiguulchval, goy togloh bolomjuud garna, ajnaa Baterdene gej durak ene sanliig medreegui
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
    • Цэргийн бааз байрлуулсан улсууд ямар төлбөртэйг эхлээд судал даа!
      2019 оны 08 сарын 04
  • нэрс (202.9.42.168)
    Аугаа ѳвѳг дээдсиинхээ мэргэн бодлого сургааль шиг аятайхан айлчилалт болсон юм биш үү худлаа алиа юмгүй тѳв шударга зѳв л байна.ѳѳчлѳѳд гоочлоод байх юмгүй дажгүй шүү
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Солонгот Балдан.
      Сайхан уулзалт болжээ.
      2019 оны 08 сарын 03
  • Зочин (104.162.237.244)
    Энд баттулгын уурэг огт бхгуй, америк монголын хувьд ямар бодлого явуулахаа аль хэдийн шийдчихсэн бгаа. Харин баттулгын 17 чингэлэгээс авахуулаад темер замын менге хуртэл бух хулгайг нь гадаадад гаргасан дансных нь дугаартай нь айлчилж ирэхээс нь емне тагнуулын байгууллага нь трампын ширээн дээр тавьсан бгаа. Жижигхэн алиа салбадай бех ирнэ гээд бэлтгэлтэй, том том баахад нь инээд нь хурч бсн бхдаа
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • zochin
      chinii sogtuu tolgoid orj irsen setgetsiin emgegtei bodloo shar hadniihandaa sain yarij uguurei
      2019 оны 08 сарын 03
    • Женко
      Харин тийм Америк бол түүний Төвд өвөг дээдсээс авхуулаад идсэн уусанг нь бүгдийг нь баримтжуулчихсан сууж байж чадах л улс. ШХАБ энэ тэр гэж гүйх юм бол Трамп Женког газрын хөрстэй тэгшлэх биз.
      2019 оны 08 сарын 03
  • ото (5.67.23.96)
    Трампын танхим хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ айлчлалын гол зорилого нь " Хятад Оросод өгөх дохио" гэж цохон тэмдэглэсэн байгаа. Энэ бол 2016 онд Монголд айлчлал хийсэн төрийн нарийн бичгийн дарга Жон Керругын " Монгол бол цөлийн дунд орших баян бүрд" гэдэг үгийн дотоод санаатай давхацхаар Буш ерөнхийлөгчийн айлчлалаас залгамжилж буй төв Ази дахь Орос, Хятадын хооронд орших стратегын ач холбогдол бүхий бүс нутаг гэдгийг бататгасан УТ-н арга хэмжээ болох нь илт. Өөрөөр хэлбэл Монголын төрийн тэргүүн хоёр хөршид хэт их дулдуйдаж, гуравдахь хөршөө орхигдуулж ирсэн явдалд " Стратегын түншлэл" тунхаг баримт бичгээр Хятад болон Оросын ЭЗ, УТ-н голлох үүрэг гүйцэтгэх Зүүн бүсийн блокт ерөнхийлөгч Баттулга гишүүнчлэлийн асуудал тавьхад дам утгаараа цэг тавьж буй Монгол улсын эрх ашигт яв цав нийцсэн маш чухал үйл явдал боллоо.
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    12 цаг 11 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    12 цаг 14 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    12 цаг 38 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    13 цаг 52 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    13 цаг 52 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    14 цаг 1 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    14 цаг 13 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    14 цаг 27 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    14 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 55 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    15 цаг 13 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    15 цаг 29 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    16 цаг 9 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    16 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    17 цаг 1 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    17 цаг 31 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    17 цаг 31 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 37 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    17 цаг 38 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК