Өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод сөрөг хүчнийг сонгуулийн нэрсээс хассаныг эсэргүүцсэн жагсаал болох үеэр 100 гаруй иргэнийг баривчилсан юм. Тэгвэл энэ сарын 3-нд дахин эсэргүүцлийн жагсаал болж, нийтдээ 600 гаруй хүнийг цагдаа нар баривчилжээ. Баривчилгааны дараа сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн холбоотон Любовь Соболийг баривчилжээ. Тэрээр сонгуулийн хороо өөрийнх нь нэрийг бүртгэхээс татгалзсаны дараа өлсгөлөн зарлаад 21 хонож байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд дахин нэг дуулиан өрнөсөн нь ОХУ-ын мөрдөгчид Навальныйн авлигатай тэмцэх санг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүний сан гуравдагч этгээдээс нэг тэрбум рубль буюу 15.3 сая ам.доллартай тэнцэх эх үүсвэр тодорхойгүй мөнгө хүлээж авсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл (1)