Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгойг талласан Засгийн газрын шийдвэр 39 дүгээр тогтоолыг зөрчсөн үү?

2019-8-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын 39 дүгээр тогтоол гэж бий, Тавантолгойн орд газрыг эзэмшихтэй холбоотой. Спикерээр нь Д.Дэмбэрэл, Ерөнхий сайдаар нь Сү.Батболд ажиллаж байсан үе. 2010 оны долдугаар сарын 7-нд баталсан тогтоолийн хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг Засгийн газарт даалгаж байв.

Мөн Тавантолгойн нүүрсний ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Сү.Батболдод даалгаж байсан юм.

Хачирхалтай нь, 2010 онд баталсан УИХ-ын 39 дүгээр тогтоолыг У.Хүрэлсүхийн танхимаас өнгөрсөн сарын 9-нд гаргасан 296 дугаар тогтоолоор үгүйсгэж, бүр хууль зөрчих нөхцөл бүрджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд тус компанийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахыг даалгасан юм.

Ингэхдээ олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх замаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжид МҮ-011943 дугаар бүхий Зүүн Цанхийн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр тусгасан байдаг. Нэг үгээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулж, 30 хүртэлх хувийг арилжаалахаар төлөвлөж буй. Энэ тухай салбарын сайд Д.Сумъябазар ч хэдэнтээ тодотгоод байгаа юм.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшихээр тусгасан ч ингэсэн тохиолдолд Засгийн газар 2010 онд баталсан УИХ-ын тогтоолыг зөрчсөн болж таарах нь.

Энгийнээр тайлбарлавал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг олон улсын зээлд IPO хийж, хөрөнгө босгохын тулд Зүүн Цанхийн тодорхой хэсгийг тусад гаргасан гэдгийг Засгийн газрын тогтоолоос харж болохоор байна. Угтаа бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар УИХ-ын 39 дүгээр тогтоолд цагаан дээр хараар, тов тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг хувааж, хэсэгчлэн ашиглах сонирхолд тухайн үеийн парламент тогтоол гаргаж хаалт хийсэн гэсэн үг. Гэвч тэрхүү тогтоолыг зөрчсөн, бүр бүдгэрүүлсэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь хачирхалтай биш гэж үү.

Ташрамд дурдахад шинээр байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн гүйцэтгэх захирлаар Х.Наранхүүг томилсон тухай мэдээлэл байна. Х.Наранхүү нь УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.112.160)
    ТТ -Н СТАНЦЫГ РИО ТИНТО ХЯТАДУУДААР МОНГИЙГ НЬ ГАРГУУЛАН БАРИУЛАХ ШИЙДЭЛД ХУРЧ. ХУРЭЛСУГИЙН ТОЛГОЙ АЖИЛЛАДАГ БАЙСАН БОЛ ООРСДОО ИЙМ ХЭЛБЭРЭЭР ХИЙЖ БОЛОХ БАЙЛАА. ОР НЭМЭГДЭВ
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.112.160)
    ЭНЭ ЗАСАГ УНЭХЭЭР ЧАДАМЖ АЛГАА. ИЙМ ЕРОНХИЙ САЙДТАЙ БАЙВАЛ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ МОЛХОХОД ТУН ОЙРХОН
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • БИ (202.9.42.38)
    ЭТТ БОЛОН ЗАСГИЙН ГАЗАР 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ӨГӨХӨӨ АМЛААД АМЛАЛТАА БИЕДЛҮҮЛЭХГҮЙ УНЖИЖ АРД ИРГЭДИЙГ ХУУРЧ УДАЖ БАЙНА. 1072 Ш ХУВЬЦААНЫ ЭЗЭН НЬ 2,5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ШҮҮ.НОГДОЛ АШИГ НЭХЦГЭЭЕ
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
    • Би гэж амин хувиа хичээсэн шаар вэ. Эхлээд төмөр зам, дараа нь угаах үйлдвэрээ барих хэрэгтэй. Дараа нь ногдол ашиг авцгаая. Ахиухан ногдол ашиг авахаа бодооч. Одоо хоёрын хооронд юм авч яахийн. Өлсч үхлээ юу?
      2019 оны 08 сарын 05
  • Зочин (202.131.247.12)
    НАРАНХҮҮГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ҮГ ДУУГҮЙ БИЕЛҮҮЛДЭГ АМЬТАН ОДОО ТҮҮГЭЭР ТАТАН ТОЛГОЙГ ИДЭЖ УУЖ МӨНГӨ УГААХ АЖИЛЛАГААГАА ХИЙХНЭ Л ДЭЭ ӨМНӨ НЬ НАРАНХҮҮ ЭНХБАЯРЫН ДААЛГАВРААР ЭРДЭНЭТИЙГ ИДЭЖ АМССАН ГАР Л ДАА ОДОО ХҮРЭЛСҮХЭД ИДЭХ ҮҮД ХААЛГЫГ НЭЭЖ ӨГӨХӨД ЗӨӨЛӨГ ДУУЛГАВАРТАЙ АЖИЛАХ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛЖДЭЭ
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    11 цаг 11 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    11 цаг 13 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    11 цаг 38 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    12 цаг 51 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 52 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    13 цаг 1 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    13 цаг 12 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    13 цаг 27 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    13 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 55 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    14 цаг 13 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    14 цаг 29 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    15 цаг 9 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    15 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    16 цаг 1 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    16 цаг 30 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    16 цаг 31 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 37 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    16 цаг 38 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК