Бразилын хамгийн том гэмт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын нэг толгойлогч Да Силва өөрийн төрсөн охиныхоо царайг дуурайлгасан маск зүүж, шоронгоос оргохыг завдсан байна. Тухайн үед охин нь эргэлтээр ирсэн байсан бөгөөд уулзалтын өрөөнд зүсээ өөрчилж амжжээ. Азаар үүдний харуул соргогоор анзаарсны эцэст мафийн толгойлогчийг даруй баривчилсан талаар Бразилын Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Да Силвагийн шоронгоос оргохыг завдсан бичлэгийг эрх баригчид олон нийтэд харуулсан нь цахим орчин дахь хамгийн их хандалттай бичлэгээр тодроод байна. Одоогийн байдлаар эцгийгээ оргуулахад охин нь тусалсан эсэхи, эс бөгөөс хүчинд автсан эсэхийг цагдаа нар тодруулахаар шалгаж байгаа аж.
Да Силва нь жүжигчин хочтой бөгөөд түүний толгойлдог бүлэглэл нь Рио Де Жанейро хотын томоохон хэсгийн хар тамхины худалдааг хянадаг юм байна
Эх сурвалж: Associated Press