Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн тайлбарыг иргэн Х.Мандахбаяр үгүйсгэхийн учиг

2019-8-05
0
ЖИРГЭХ

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн төлөөллөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. “Малгай” нь ТББ, иргэдийн төлөөлөл гэх ч шууд утгаараа Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа түдгэлзээд байгаа Х.Мандахбаярын зүгээс гэж харагдахаар. Шаардлагад Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахыг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт даалгасан УИХ-ын 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй тухай дурджээ.

Харин тогтоолыг баталснаас жилийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын гарын үсэг бүхий Засгийн газрын “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолын хүрээнд Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталсан талаар дурдсан байна. Тиймээс холбогдох хариуг Төрийн ордны Иргэний танхимд энэ сарын 9-нд зохион байгуулах “Тост, Тосон бумба” II шатны хэлэлцүүлгийн үеэр албан ёсоор өгөхийг шаарджээ.

Гэхдээ Х.Мандахбаяр тэргүүтэй ТББ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад эргэлзээ төрүүлэм хэд хэдэн өгүүлбэр дурайж байх юм. Тэмцэл гэхээсээ нэг сэдвийн хүрээнд нэг компанитай хийж буй ашиг сонирхлын зөрчил ч гэж хэлж болохоор.

Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболдоос Х.Манданхбаяр нарын тугаа болгоод байгаа асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан нь гурван сарын өмнө. Тэр дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон тухай дэлгэрэнгүй хариултыг өгсөн нь хоёр сарын өмнөх үйл явдал.

Жишээ нь, “Сауд гоби коэл транс” компанид МV-017038, MV-019036 тусгай зөвшөөрлүүд нь “Урт нэртэй” хууль болон бусад эрх зүйн хүрээнд олгогдсон эсэх талаар Л.Энхболд гишүүний асуулгын хариуд “МV-017038 ашиглалтын тусгай зөвшөөрөл нь: “Сауд гоби коэл транс” компанийн зүгээс хайгуулын үр дүнгээр тогтоогдсон нөөцөө улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ирүүлж, кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025243 дугаарт бүртгүүлсэн байна.

Өргөдлийг хянахад түүнд хавсаргасан материал хуулийн шаардлага хангасан гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэс нэртэй 372221.42 га талбай бүхий ашигт малтмалын MY-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сауд гоби коэл транс” компанид олгосон байна” гэжээ.

Харин MV-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл нь: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гашуу толгой 1 нэртэй 12380.72 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2014 оны есдүгээр сарын 29-нд гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025500 дугаарт бүртгүүлсэн болно. Өргөдөл, түүнд хавсаргасан материал нь шаардлага хангасан гэж үзэн 2015 оны наймдугаар сарын 21-нд Гашуу толгой 1 нэртэй 12380.72 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын МY-019036 тоот ашиглалын тусгай зөвшөөрлийг олгосон гэжээ.

Хамгийн анхаарал татахуйц нэг хариу нь “Сауд гоби коэл транс” компанийн МV-0170388, MV-019036 тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын энгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй байгааг Л.Энхболд гишүүнд хүргүүлсэн албан бичигт тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, “Сауд гоби коэл транс” компанийг ямар нэгэн зөрчилгүй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тухай хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Л.Энхболд гишүүнд хүргүүлсэн нь энэ.

Харин “Азаргны гол чонот” компанийн ХV-0139268, XV-012443 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байсныг онцолсон байна.

Эндээс нэг асуулт гарч ирнэ. Өмнөговь аймгаас сонгогдсон, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл болсон Л.Энхболд гишүүнээс Тост, тосон бумын нуруутай холбоотой Ерөнхий сайдад тавьсан асуулгад Хэрэг эрхлэх газрын дарга нь хуулийн заалт, асуулт бүрээр холбогдох тайлбарыг баримттай нь хоёр сарын өмнө хүргүүлсэн атал өнөөг хүртэл улстөржүүлэх байгаагийн цаана хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ.

УИХ-ын гишүүний тавьсан асуулгад Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ сайдаас хэн нэгэн, компанийн эрх ашигт нийцүүлж албан ёсны тайлбар өгөхгүй нь тодорхой. Энэ тохиолдолд өөрсдөө асуудалд орно, хуулийн байгууллагын хаалга татна.

Юу үнэн энэ л үнэн. Гагцхүү сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн тайлбарыг иргэн Х.Мандахбаяр үгүйсгэхийн учиг юунд оршиж байгаа нь сонин биш гэж үү. Эсвэл энэ бүхнээр бамбай хийж нийгэмд, тэр тусмаа улс төрд тодрох гэсэн амбийц нь иргэн Х.Мандахбаярыг хөтлөх болов уу?.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • vcc (139.5.216.193)
    uhsen ats ene pisdaaag hen toodiin nohoin buu lalar gej mandahaa chi bolio
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • 24 цаг.мн болио та нар, ичиж амьдар. Говийн бид нар руу ингэж нус шүлсээ хаяж яахнав танай сайт (66.181.161.84)
    Говийн охин
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.108.202)
    мандах банди амьдарч чадахаа байгаад шантааж хийж хэдэн бор юмтай болох гээд бүтэлгүйдлээ
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Монгол (66.181.177.79)
    Алт нүүрс ухаад хэн сайхан амьдарч бгаа юм бэ? Лав монголын ард иргэд биш! Ийм бхад байгалиа сүйтгэх хэрэг юу бна. Мандахбаярыг дэмжиж байгалиа газар шороогоо,нуур гол горхио хамгаалцгаая!!!
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (122.201.22.137)
    Suld.guai.hudlaa.gutgehee.boli.l.doo.Ta.nar.hudaldagdahaa.bolibol.yasiin.be
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    11 цаг 10 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    11 цаг 13 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    11 цаг 38 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    12 цаг 51 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 51 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    13 цаг 0 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    13 цаг 12 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    13 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    13 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 54 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    14 цаг 12 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    14 цаг 29 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    15 цаг 8 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    15 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    16 цаг 1 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    16 цаг 30 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    16 цаг 31 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 36 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    16 цаг 38 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК