Тээврийн цагдаагийн албаас Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах авто зам дээр гэнэтийн хяналт шалгалт хийж байна. Орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдтай явсан жолооч нарыг Зөрчлийн хуулийн 14.7.31-д заасны дагуу 50 мянган төгрөгөөр, 120 км/цагаас дээш хурдтай явсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хязгаарласан байна.
Зөрчил гаргасан жолооч нарын олон нь хамгаалах бүс зүүгээгүй, техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байжээ.
Сэтгэгдэл (1)