Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт "Пи Ай Эм Эм" ХХК-ний захиалгаар "Номт Эрдэм" ХХК-ний гүйцэтгэж буй есөн давхар орон сууцны зориулалттай барилга мөн "Алтан булаг трей"д ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн нь илэрчээ. Тиймээс тус барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоожээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.