Эрүүдэн шүүсэн асуудал нууц хэвээр байна. Нийт 10 сар цагдан хорьсон. Анх цагдан хорихдоо гэм буруутай гэж үзэж хориод сүүлдээ гэм буруугүй байна гэж сулласан. Цагдан хоригдох хугацаанд хүний эрхийн олон заалт зөрчигдсөн гэж үздэг.
Улсын яллагдагчдаас Эрүүгийн хуулийн 133, 251 дүгээр ангиар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ зүйл заалт хэвээр байгаа. Түр хорооны гишүүд шүүх хуралд суух санал гаргасны хувьд шүүх хуралд оролцогч этгээдийн зүгээс л хүсэлт гаргах ёстой. Түүнээс биш УИХ гишүүд оролцогч биш шүү дээ. Энэ утгаараа энэ хүсэлтийг хүлээж аваагүй.