Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

​ Г.Доржпалам: "Петрочайна Дачин Тамсаг" компани зөрчил байнга гаргадаг

2020-1-15
0
ЖИРГЭХ

Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутгийн захиргаа, иргэдээс "Машинтай жагсагчид" хөдөлгөөнийхөнтэй хамтарч Тосон-Уул XIX болон Тамсаг XXI талбайд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ.

Жагсагчдын зүгээс Бичигт, Баянхошуу боомтын гадаа гэр барьж, тус компанийн тээвэрлэлтэд хяналт тавьж, хэрвээ газрын тосны тээвэрлэлт хийвэл таслан зогсоох зорилгоор Дорнодын автозамыг хаасан.

Ирэх хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх эсэргүүцлийн жагсаалын гол шаардлага нь Дээд Шүүхийн шийдвэрийн дагуу нутгийн захиргаатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах, жолооч нарын цалин хөлсийг нэмэх зэрэг асуудлыг хөндөж байгаа юм. Хэрвээ дээрх хугацаанд “Петрочайна Дачин Тамсаг” компани шүүхийн захирамжийн дагуу орон нутагтай гэрээ байгуулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг нутгийн иргэд хэлсэн.

 

Уг асуудалтай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

-Дорнод аймаг дахь газрын тос олборлогч "Петрочайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд болон орон нутгийн зүгээс албадан зогсоогоод байгаа юм билээ. Тээвэрлэлт зогсоосон асуудалд танайхаас ямар нэг шалгалт, зохицуулалт хийх үү?

-Яг одоогоор манайхаас ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Мэргэжлийн хяналтаас энэ долоо хоногт шалгалт хийж байгаа. Дүгнэлт гарсны дараа буюу ирэх долоо хоногоос манай байгууллага шалгалт хийнэ.

-Тухайлбал,

-Манай байгууллага автомашины бүрэн бүтэн байдал, газрын тос тээвэрлэхдээ стандарт мөрдөж байгаа эсэх, бүртгэлгүй жолооч, автомашин ашигласан эсэх зэргийг шалгадаг. Энэ дагуу шалгалт хийнэ.

-Өмнө нь энэ төрлийн шалгалтыг хэр олон удаа хийсэн юм бэ?

-Тогтмол хийдэг.

-Ихэвчлэн ямар зөрчил илэрдэг бэ?

-Янз бүр. Газрын тосны Тамсаг- XIX талбайгаас Бичигт боомт хүртлээ 200 орчим км зам шороогоор, харин Тосон-Уул XXI талбайгаас Баянхошуу боомт хүртэл засмал замаар тээвэрлэлт хийдэг юм. Гэтэл зарим жолооч нар зам товчлох нэрээр бэлчээрийн талбайгаар явах тохиолдол их гардаг. Ингэхээр шороо их босож, бэлчээрийн доройтол үүснэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, зорчих маршрут зөрчих тохиолдол их гардаг гэсэн үг.

-Петрочайна Дачин Тамсагийг газрын тос тээвэрлэхдээ хятадын компаниар гүйцэтгүүлдэг гэж байсан. Иргэдийн зүгээс хятад дугаартай тээврийн хэрэгсэл явуулахыг эсэргүүцэж байсан. Нийт хэчнээн компани тээвэрлэлтийг нь хариуцдаг юм бэ?

-Энэ компанийн хувьд хятадын нэг, Монголын хоёр компаниар тээвэрлэлтээ хийлгэдэг. Тухайлбал, Монголын 141, хятадын талаас 169 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хятад дугаартай тээврийн хэрэгсэлд хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн дагуу зөвшөөрлийг олгодог.

-Эдгээрийг нийт хэчнээн жолооч барьдаг юм бол?

-Гадаад ажилтны квотыг манайхаас тогтоодоггүй болохоор манайхаас мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

Албаны хүн ийм тодруулгыг өглөө.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг дахь "Петрочайна Дачин Тамсаг" компанийн газрын тос олборлолт болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоод байгаа. Компанийн удирдлагуудын зүгээс бие даан шийдвэр гаргах боломжгүй. ТУЗ-ийн хурлаар шийднэ гэсэн байр суурийг илэрхийлсэн аж. Харин нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн 2019 оны эхээр Улсын Дээд шүүхийн шийдвэрээр "Петрочайна Дачин Тамсаг" компанийг нутгийн захиргаатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахыг даалгасан аж. Гэтэл бүхэл бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн атал тус компаниас нөхөн сэргээлт хийх, бэлчээрийн даацыг сайжруулах, жолооч нарын цалин хөлсийг нэмэх зэрэг асуудалд огт хайхраагүй аж. Тиймээс ирэх сарын 28-ныг хүртэл хугацаатай эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулаад байгаа нь энэ юм байна.

Тус компанийн хувьд газрын тос олборлолтод 2000 гаруй морин толгой ашигладаг бөгөөд ус ашиглах квот нь дууссан байна.

Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүйн дээр шүүхийн захирамжийг биелүүлэхгүй хойш гэдийж буй нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг жагсагчид онцолсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн.

       Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдри йн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.

Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

 

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК: Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний  эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Доншен газрын тос Монгол” ХХК: БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авсан. Улмаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.9.46.219)
    Mongold ashig bagatai bukh gereenii ard turiin khulgaichuud b.gaa .
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.178.187)
    mongol ulsiin huuli togtoomjiig bieluulehgui bol shuud huuj gargah heregtei
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.32.240)
    Энэ Доржпалам бол жинхэнэ авилгач хүн дээ
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ (202.21.103.86)
    ХУЖАА ПИЗДАНУУДЫГ МОНГОЛООС ХӨӨ
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    11 цаг 9 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    13 цаг 24 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    13 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    14 цаг 1 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    14 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    14 цаг 25 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    14 цаг 59 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    15 цаг 2 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    15 цаг 9 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 37 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    15 цаг 41 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    16 цаг 41 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    18 цаг 44 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    19 цаг 16 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    20 цаг 17 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    20 цаг 24 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    20 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    20 цаг 49 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    21 цаг 3 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    21 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК