ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас орон байрны 40 удаагийн хулгайн үйлдэлтэй 13 настай хүүхдийг саатуулжээ. Уг хэргийг шалгаж үзэхэд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шалгагдаж байгаа насанд хүрсэн этгээдүүд дээрх хүүхдийг хань хамсаатнаар татах замаар ашиглаж, хамтарч гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ. Гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ломбард, худалдаан төв зэрэгт худалдан борлуулдаг байсан бөгөөд ингэхдээ бусдын автомашиныг гэмт үйлдэлдээ мөн ашигладаг байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Нөгөөтээгүүр, дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд сургууль тарсан цагт 13 настай хүүхдийг ашиглаж, гэмт хэрэг үйлддэг байсан бололтой. Тиймээс цагдаагийн байгууллагаас үр хүүхдээ гэмт хэрэгт холбогдохгүй байхад анхаарч ажиллахыг анхаарууллаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмаар бага насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэж заасан байдаг аж.
2019 онд гэрт нь хулгай орсон ч хэрэгтэн нь баригдаагүй хохирогчид цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Г.Маргад