Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдрал тэдэнд хойш суух “эрх олгосонгүй"

2020-1-29
0
ЖИРГЭХ

-Хүнд өвчний сүүдэрт дарагдсан ч хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олж буй П.Билэгтсайханд тусалъя-

Хүний амьдралд өвчин зовлон гэдэг хэлж биш хийсч ирдэг. Хүнд өвчний сүүдэрт дарагдаж, хорт хавдар хэмээх өвчинд “дарлагдсан” ч хайртай хань, ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын төлөө өвчинтэйгөө тэмцэж буй эгэл жирийн залуусын төлөөлөл П.Билэгтсайхантай хэсэгхэн хугацаанд уулзаж ярилцсан юм. Өөрт байгаа боломж бололцоогоороо буюу хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олох гэж хичээж байгаа түүнийг хараад бахархах сэтгэл төрснөө нуух юун.

Учир нь, “Би өвчтэй. Надад туслаач. Эмчилгээний мөнгө олох хэрэгтэй байна” гэж тэрбээр хэн нэгнээс хандив гуйсангүй.  Харин ч хагалгаанд ороод удаагүй бие нь гүйцэт тэнхрээгүй мөртлөө модон эдлэл хийж, бусдаас захиалга авч байна. “Эрдэнэт хотод эхнэрийнхээ хамт амьдардаг. Модон эдлэл хийж амьжиргаагаа залгуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд хорт хавдраар өвдөж,  хагалгаанд орж, ходоодоо авахуулсан. Одоогоор химийн эмчилгээ хийлгэж байна. Өрхийн тэргүүн учраас гэртээ зүгээр суух эрх байхгүй. Чадах ажлаа хийгээд, амьдралаа залгуулж байна. Зарж борлуулах бүхий л гарц гаргалгааг хайж, эмчилгээгээ таслахгүйн тулд арга чарга хайгаад ажиллаж байна” гэв.

Ид хөдөлмөрлөж явах залуу насандаа өвчин тусаад хэвтэнэ гэдэг дэндүү халагламаар. “Өөрийгөө хавдар тусчихна гэж төсөөлөөгүй явсан даа” хэмээн халаглан ярих П.Билэгтсайханы биед өнгөрсөн зуны долдугаар сард өөрчлөлт гарсан байна. Тодруулбал, хоол идэхэд гороож, тээглэх зовиур илэрсэн гэнэ. Цаг алдалгүй эмнэлэгт очиж, дурандуулахад ходоодны хорт хавдар туссанаа мэджээ. “Ходоодоо дурандуулчихаад ХСҮТ-д очиж дахин шинжилгээ өгөхөд хорт хавдрын гуравдугаар шат гэдгээ мэдсэн. Хагалгааны дараах хүндрэл гайгүй. Нурууны гэмтэлтэй байсан учраас тэрнээсээ шалтгаалж удаан сууж, алхаж чадахгүй байна. Химийн эмчилгээнээс шалтгаалаад ядарч, сульдаж, толгой эргэх тал ажиглагдах болсон” гэсэн юм.

Ходоод бол хүний хамгийн чухал эрхтний нэг. П.Билэгтсайхан хагалгаа хийлгээд хоёр сар болж байгаа. Уг нь биеэ тэнхрүүлээд, гам барьж эмчилгээгээ хийлгээд амарч байх үе. Гэвч амьдралын шаардлагаар ажиллахаас өөр сонголт түүнд байсангүй. Гарын дүйтэй тэрбээр зүгээр суусангүй. Урдаа тавьсан зорилгоо биелүүлж, эрүүл ирээдүйн төлөө чадах чинээгээрээ тэмцэж, модоор хийх боломжтой бүхнийг урлаж, цахим орчноор захиалга авч эмчилгээнийхээ зардалд нэмэрлэж байна. Өдгөө түүний хувьд ном, гутлын тавиур, хувцасны өлгүүр, бууз, баншны эко модон тавцан, соёмбо, гурил, махны иж бүрдлийг хосоор нь хийж байна. 

Хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлийн иргэдээс захиалга авч, замын унаанд дайж эзэнд нь хүргэх ажлыг эхлүүлсэн байна. Захиалга хэр байгааг асуухад “Хоолныхоо мөнгийг олоод л байна. Яваандаа захиалга нэмэгдэх байх. Миний төрсөн нутаг Дундговь аймаг. Нутгийн ахан дүүс эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болоорой гээд захиалга өгч байна.  Багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байгаа. Өөрт байгаагаа ашиглаад үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц бүтээгдэхүүн хийхийг зорьж байна. Өвчнөө ялан дийлж, эрүүл саруул болж, элэг бүтэн амьдрахын тулд хөдөлмөрлөж байна. Залуу хүн байж бусдаас зүгээр хандив гуйх нь гэдэг эмгэнэл. Тиймээс чадах зүйлээ хийгээд эмчилгээнийхээ зардлыг олохыг зорьж байна” гэлээ.

Монгол Улсад аюулын харанга дэлдсэн хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хагалгааны болон эмчилгээний зардлаа дийлэхгүй харамсалтайгаар хорвоогоос буцах тохиолдол олон. Гэхдээ өвчнөө ялан дийлж, эрүүл болох туйлын хүсэлтэй нь тэднээс олон. Мөнгөнд хөлөө тушуулж, яах учраа олохгүй өвчиндөө шаналж сууснаас орон байраа банкны барьцаанд тавьж, өндөр хүүтэй зээлээр эмчлүүлэх нэг ньч  бий. Амьжиргааны боломж муу нэг нь хандивын аян өрнүүлээд ч болтугай хэдэн төгрөг олохоос аргагүйд хүрдэг. Тэднээс ялгаатай нь П.Билэгтайхан өөрсдийн хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олохыг зорьж байна.

П.Билэгтсайханы эхнэр П.Гэрлээ сонсголын бэрхшээлтэй. Тэглээ гээд ханиа хайр халамжаар дутаалгүй өвдсөн үед нь түшиг нь болж байна. Тэрбээр “Ханийгаа ходоодны хорт хавдартайг дуулаад сэтгэлээр их унасан. Бид хоёр өвчинд бууж өгч, сөхрөхийг хүсээгүй. Амьдралаа авч үлдэхийн тулд хамтдаа тэмцсэн. Халамжаас 174 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Хагалгааны зардлыг олоход “Босоо хөх Монгол”-ын хамт олон халуун гараа сунгасан. Ханиа хагалгаанд орох үед нь сэтгэл их түгшүүртэй, хэцүү байсан. Химийн хэмчилгээнд ороод хоёр хонож байгаа.  Эмчилгээ хийлгээд хоёр хонож байгаа ч модон эдлэлээ хийж, зарж байна. Ханийн минь сэтгэлээ шингээж хийсэн эдлэлээс захиалаарай гэж монголчуудаасаа хүсмээр байна. Таны захиалсан бүтээгдэхүүний мөнгөөр эмчилгээ хийлгэж бид элэг бүтэн сайхан амьдрах боломжтой” гэв. Уг нь П.Билэгтсайхан эхнэрийнхээ сонсголыг эмчлүүлнэ гэж ярьдаг байсан ч харамсалтайгаар өөрөө өвдсөн байна.

Монголчууд задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэн билээ. Хэвтрийн дэглэм баримтлах ёстой ч хүнд өвчнөө ялж, эмчилгээний зардлаа олохын тулд модон эдлэл хийж байгаа амьдралд дэндүү хайртай залуугийн хийж буй бүтээгдэхүүнээс захиалан авч, залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэцгээе. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг.  Захиалга өгөхийг хүсвэл 80051361, 99355395 утсаар холбогдох боломжтой. 

ХААН БАНК 5595037264 Пагва Билэгтсайхан

С.

С.Ичинхорлоо 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    1 цаг 36 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    3 цаг 52 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    3 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    4 цаг 28 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    4 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 53 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    5 цаг 26 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    5 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    5 цаг 37 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 5 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    6 цаг 9 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    7 цаг 9 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    9 цаг 12 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    9 цаг 44 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    10 цаг 45 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    10 цаг 52 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    11 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    11 цаг 17 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    11 цаг 30 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    11 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК