Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваасүрэн: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөх нь тодорхой

2020-1-30
0
ЖИРГЭХ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх тухайлбал, олон улсын эрх зүйн өндөр мэдлэгтэй, гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, санхүү болон уул уурхайн өндөр мэдлэгтэй байх ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлагдаж, одоо ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа гурван гишүүн мөн адил өрсөлдөх юм. Ингээд үүнтэй холбоотой бусад асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Хэрэв босгыг өндөрсгөвөл одоо байгаа ТУЗ-ийн гишүүдээс давах хүн олдохгүй гэж зарим гишүүн ярьж байна?

-Энэ бол маш зөв шийдвэр. Учир нь Оюутолгой гэдэг нь Монгол Улсын хуулийн этгээд. Тиймээс компанийн тухай хуулиар явах ёстой. Тэнд жижиг асуудал гарлаа гэхэд Засгийн газар руу оруулж ирээд байж болохгүй. ТУЗ-ийн гишүүдээрээ ярилцаад шийдэх ёстой. Эрдэнэт үйлдвэр ийм л байсан. Ямар нэгэн асуудал болохоор Засгийн газар руу асуудлаа оруулж ирээд шуугиулаад л байдаг байсан. Тиймээс үүнийг боль. Энэ бол ТУЗ муу ажилласных гэж үзээд тэдэнд тавигдах шаардлагыг өндөрсгөх шаардлагатай гэж үзсэн. Наад зах нь гадаад хэлтэй, санхүү болон хууль зүйн өндөр мэргэжилтэй, олон улсын хэмжээний эрх зүйч, уул уурхайн чиглэлийн өндөр мэргэжилтэй бай гэдэг шалгуурыг тавьж өгч байгаа юм. Ингэснээр ТУЗ-ийн гишүүд Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж ойлгож болно. Гэхдээ ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөх нь тодорхой.

-ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Хэд болгож нэмэгдүүлэх юм бэ?

-Одоогоор тодорхойгүй байна. Хуучнаараа байх болов уу гэж бодож байна.

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт байгуулж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар хувьтай явж байна вэ?

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хөрөнгө санхүүг нь шийдсэн. “Эрдэс Тавантолгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэнэ. Мөн Байгаль орчны сангаас 20 орчим тэрбум төгрөг гарна. Ингэснээр дагавар хотууд, нам даралтын 2000 зуух зэргийг сайжруулсан түлшээр хангана. Улмаар агаарын бохирдол өшөө их буурна. Ирэх онд агаарын бохирдол 70 хувь буурна гэж тооцож байгаа.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэнэг хураагуурын систем бүтээн байгуулахаар боллоо. Ингэснээр шинээр ямар боломж бий болох вэ?

-Энэ бол маш чухал шийдвэр. У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайжруулсан түлш, 42 мянган цахилгаан халаагуур ашиглах боломж бий болгох зэрэг тодорхой шийдэл гаргасан. Энэ нь үр дүнгээ өгч агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Цэнэг хураагуурын систем бүтээн байгуулах нь үүнтэй дүйцэхүйц шийдвэр юм. Учир нь уг системийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Нар жаргахаар асуудал үүсээд байдаг нь багасна. Нөгөөтээгүүр, иргэдийн голлон цахилгаан хэрэглэдэг цаг нь оройн 18.00-21.00 цаг байдаг. Энэ үед нэмэлт 100-200 мВт-ийн хэрэглээ бий болдог. Үүнийг ОХУ-аас авдаг. Харин цэнэг хураагуурын системийг бүтээн байгуулснаар ОХУ-аас авдаг цахилгааны 50 хувийг дотооддоо бий болгох боломж бүрдэх юм.

-Энэ онд эрчим хүчний хэрэглээний үнэд өөрчлөлт орох болов уу?

-Үнэ тариф зохицуулалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газар гэсэн гурван төлөөлөл шийддэг юм. Тиймээс яамтай шууд холбоотой асуудал биш. Яамны зүгээс цахилгааны үнэ нь техникийн шинэчлэл хийх хэмжээнд байхгүй байна гэж үзэж байна. Учир нь эрчим хүчний салбар маш их алдагдалтай ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Үүнээс үүдэн салбартаа хөрөнгө оруулалт хийж, техник технологио шинэчилж чадахгүй байна. Шугам сүлжээ нь хуучирч байгаа учраас нэг өдөр л нам сууна. Тэгээд тарифынхаа үнийг нэмчихье гэхээр өндөр байна гээд байдаг. Ингээд шинэчлэлээ хийж чаддаггүй. Гэтэл иргэдийн цахилгаан төлж байгаа мөнгө тухайн айлын нэг хүний утсандаа төлж байгаа мөнгөтэй л тэнцэж байгаа шүү дээ. Утсандаа төлж байгаа мөнгийг тооцоод үзвэл цахилгаан хэрэглэсний төлбөрт төлж байгаа мөнгөнөөс хоёр, гурав дахин илүү байх. Уг нь хамгийн чухал зүйл нь цахилгаан байдаг.

-Цахилгааны үнийн асуудал яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Цахилгааны үнэ нэмэгдлээ гэхэд бүх зүйлд нөлөөлчихдөг учраас үнийн тарифыг барих бодлого барьдаг юм. Гэхдээ цахилгааны үнийг бариад байвал эрчим хүчний систем улам л доголдолтой болно. Тиймээс зах зээлийн зарчимд нь шилжүүлэх шаардлагатай гэж хардаг. Өнгөрсөн онд яагаад үнэ өссөн гэвэл сэргээгдэх эрчим хүч, нар салхины станц ашиглалтад орохоор үнэ нь автоматаар нэмэгддэг. Тэр нь хуулиараа юм. Жишээлбэл, 2018 онд 60 тэрбум төгрөгийг нийт аж ахуйн нэгж, иргэд сэргээгдэх эрчим хүчинд төлж байсан бол одоо үнэ нь хоёр дахин өссөн. Тэгэхээр чинь мэдэгдэнэ шүү дээ. Цахилгааны үнэ өссөн нв дэмжих тариф байсан юм билээ.

-Уг нь сэргээгдэх эрчим хүчний өртөг бага гээд сурталчлаад байсан санагдаж байна?

-Монголд сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн зах зээлийн ханшаас 2-4 дахин өндөр байдаг юм. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш шинээр баригдах станцууд үнэ нь хямд болно. Учир нь нэгэнт гэрээ байгуулчихсан, олон улсын санхүүгийн байгууллагуудаас оруулсан хөрөнгө учраас бид өөрчлөлт оруулж чадахгүй.  

-Энэ онд хийгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын эх үүсвэрийн талаар мэдээлэл өгөөч?

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 60-80 мВт-аар өсч байна. Үүнийг зайлшгүй хангах эх үүсвэр хэрэгтэй байдаг. Тиймээс жил бүр эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажилладаг. Жишээлбэл, 2019 онд ТЭЦ-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр 50-60 мВт-ийн шинэ эх үүсвэр бий болгосон. Мөн Дархан хотод 35 мВт, салхины 50 мВт-ын станц ашиглалтад орсон. Эдгээрээр жилийн өсч байгаа 80 мВТ-ийг хаасан юм. Харин энэ онд ТЭЦ4 хүчин чадлыг нэмэгдүүлж, Эрдэнэт хотод 40 мВт-ийн эх үүсвэр ашиглалтад оруулах зэргээр одоо байгаа цахилгаан станцуудаа шинэчилж өргөтгөх ажил хийж байна. Ингэснээр шинээр барьснаас илүү цаг хугацаа хожиж, хямд зардлаар бий болох юм.

-Тавантолгой цахилгаан станцын төслийн ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тавантолгойн станцын ажил удаашралтай байгаа. Учир нь хөрөнгө оруулах ёстой компани элдэв шалтаг хэлэх гэх мэтээр зайлсхийсэн байдалтай байна.

-Энэ онд хийгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын эх үүсвэрийн талаар мэдээлэл өгөөч?

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 60-80 мВт-аар өсч байна. Үүнийг зайлшгүй хангах эх үүсвэр хэрэгтэй байдаг. Тиймээс жил бүр эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажилладаг. Жишээлбэл, 2019 онд ТЭЦ-4 хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр 50-60 мВт-ийн шинэ эх үүсвэр бий болгосон. Мөн Дархан хотод 35 мВт, салхины 50 мВт-ын станц ашиглалтад орсон. Эдгээрээр жилийн өсч байгаа 80 мВТ-ийг хаасан юм. Харин энэ онд ТЭЦ4 хүчин чадлыг нэмэгдүүлж, Эрдэнэт хотод 40 мВт-ийн эх үүсвэр ашиглалтад оруулах зэргээр одоо байгаа цахилгаан станцуудаа шинэчилж өргөтгөх ажил хийж байна. Ингэснээр шинээр барьснаас илүү цаг хугацаа хожиж, хямд зардлаар бий болох юм.

-Тавантолгой цахилгаан станцын төслийн ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тавантолгойн станцын ажил удаашралтай байгаа. Учир нь хөрөнгө оруулах ёстой компани элдэв шалтаг хэлж, асуудлаас зайлсхийсэн байдалтай байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.178.241)
    Шуналын хөрөнгө Багабандийг зайлуулах хэрэгтэй.Уул уурхайг мэддэг, бас хууль ёсны хүн байвал дээр шүү.Багабанди шиг шунал хэрэггүй, өөрийгөө жолоодож чаддаг хүн бол Чулууны Ганболд шиг нэр цэвэр дээрээ өөрийн хүсэлтээр гараад явдаг байхгүй юү.Шуналгүй, гэрийн хүмүүжил сайтай, ухаалаг хүн Ч.Ганболдод хэдийгээр сайхан унац сайтай өгөөжтөй албан тушаал байсанч хүсэлтээрээ гараад явчихсан.Ч.Ганболд бол англи хэл сайтай хүн учраас гадныхны хандлага, яриаг сонсоо байлгүй дээ.Тэгээд эх орондоо тустай юм хийж чадахгүй сууж байснаас явсан нь дээр гэж үзсэн биз ээ.Албаар халагдах болтлоо сууж байгаа Багабанди ичээёэй.
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    1 цаг 36 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    3 цаг 52 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    3 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    4 цаг 29 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    4 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 53 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    5 цаг 26 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    5 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    5 цаг 37 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 5 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    6 цаг 9 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    7 цаг 9 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    9 цаг 12 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    9 цаг 44 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    10 цаг 45 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    10 цаг 52 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    11 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    11 цаг 17 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    11 цаг 31 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    11 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК