Хан-Уул дүүргийн прокурорын газраас энэ сарын 24-ний өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалтай гэнэтийн байдлаар шалгалт явуулжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэдэг бөгөөд тус прокурорын газрын хяналтанд байдаг дээрх төрлийн ялаар шийтгүүлсэн 20 гаруй хүн нийт дөрвөн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа аж.
Танилцах ажлын үеэр хоёр хүн ажилдаа ирээгүй зөрчил илэрсэн тул эрэн сурвалжилж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь хорих ялаар солиулах талаар шийдвэр гүйцэтгэгчид үүрэг өгсөн байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс ял эдлүүлэхэд хүндрэл бэрхшээл учирч байгаа эсэх талаар санал солилцон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан эрх, үүргийг нь дахин сануулж, ялтнуудын цагийг зөв бүртгэх, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж ажиллах талаар зөвлөгөө өгч ажилласан байна.