Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Төр иргэдээ тэжээх гэхээс илүү хөдөлмөр эрхлэх боломжоор хангах ёстой

2020-1-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсад ядуурал, ажилгүйдэл 30 хувьд хүрсэн гэж эдийн засагчид ярьж байна. Мөн төсвийн мөнгө үргүй зарцуулагддаг талаар шүүмжлэл их байдаг шүү дээ. Ер нь ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах талаар төрөөс юу хийх ёстой юм бэ. Зүгээр бэлэн мөнгө тараах нь зөв юм уу?

-Ажлын байрыг бий болгохын тулд аж ахуйн нэгж дээр л тулгуурлаж ажиллах ёстой. Үүний тулд аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт, өөр аж ахуйн нэгжүүд бий болгох, хөдөлмөр эрхлэх бололцоотой зүйл рүү хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ нь буцаад жижиг, дунд үйлдвэрлэл болж ирнэ. Өөрөөр хэлбэл, баялгаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэх ёстой. Эцсийн эцэст иргэдэд гар дээр нь бэлэн мөнгө өгөхөөс илүүтэй хөдөлмөрлөх, цалин авах, бизнес эрхлэх бололцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв төр татвар дээр бүрддэг юм бол татварынхаа суурийг өргөжүүлэх бололцоот алхмыг хийх шаардлагатай байгаа юм.

-Төсвийн хөрөнгө оруулалтаар зарцуулагдаж байгаа мөнгө орон нутгийн иргэдийн амьдрах орчинд таатай болгох талаар зарцуулагдаж чадаж байна уу?

-Тухайн сумд зам, талбай барихын тулд улсын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг барилга байгууламж барьж байгуулах гээд үйлчилгээ авах боломж бололцоог хангах ёстой. Гэтэл төр иргэдээ тэжээх гэж яваад байгаагаас хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдээ сайн сайхан байлгах боломжийг нь хангахаас илүүтэй амьдралд нь хутгалдаад яваад байна. Үүний оронд амьдрах бололцоог нь хангачихвал тухайн хүн эрүүл мэнд, боловсролоо аваад явна. Цаашлаад нийгэм рүү хандах хандлага нь хүртэл өөр болно. Энэ бол нийгмийг хөгжүүлэх суурь нь юм.

Эдийн засгийн хөрөнгө оруулалт гэж яриад байна. Өнөөдөр төр татвар төлөгчдөөс авсан хөрөнгийн нэг хэсгээр тэтгэвэр хангамжаа төлөөд нөгөө хэсгээрээ хөрөнгө оруулалт оруулж байна л даа. Тэгээд сургууль, цэцэрлэг гээд барих гэхээр дахиад татвар төлөгч нь авдаг. Ингээд тэрүүхэн тэндээ тендер дээрээ эргэлдэж амьдраад байгаа байхгүй юу. Уг нь эргэж хараад өөр баялгийг бүтээх ёстой биз дээ. Жишээ нь, малчид бол цэвэр баялаг бүтээгчид юм. Малаа үржүүлж,  үр шимийг эргэлтэд оруулан орлоготой болдог. Гэвч манай улсын баялаг бүтээдэг хэсэг улам бүр л хумигдаж байна.

-Татварын орлогыг бүрдүүлж байгаа гол салбар уул уурхай байдаг. Гэтэл орон нутгийн иргэд уул уурхайгүй амьдармаар байна гэж тэмцэл их өрнүүлж байна. Нэг үгээр бол уул уурхайгаас залхсан нь харагдаж байна?

-Энэ харилцааг ойлгуулах ёстой. Уул уурхайгаас олсон орлогын тэдэн хувийг танай аймаг, сумд ийм байдлаар зарцуулна. Тэдийг нь улсын төсөвт оруулна гээд тайлбарлаж өгөх ёстой. Зөв ойлгосон иргэд хяналтаа зөв тавьж эхэлнэ. Нөгөөтээгүүр, Уул уухайн яам зэргээс эхлээд холбогдох байгууллагууд хяналтаа зөв тавьж явах ёстой. Жишээ нь, алт хилээр гараад явчихав уу яав гээд цагдаа, тагнуулаа хяна гээд байдаг. Гэтэл ухаад гаргаж байгаа газар нь яагаад хянаж болдоггүй юм. Шууд сорьцлоод танай компани тэдэн кг алт олборлолоо. Үүнийгээ тоо хэмжээгээр нь Монголбанкинд тушаа гэж хэлж болно шүү дээ. Гэтэл үүн дээрээ хяналт тавиугүй байж гараад явсан хойно нь хил гааль дээр хяналт тавьсангүй гэх юм.

-УИХ-ын сонгуулийн мандатын тойргийн асуудлаар та байр ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын сонгуулиар нийслэл 29 тойрог, 24 мандаттай болж байна. Сонгуулийн тухай хуулийн гол өөрчлөлт нь хүн амын тоонд харьцуулсан зохицуулалт юм. Энэ хүрээнд дөрвөн аймгийн асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Сүхбаатар, Дундговь, Говь-Алтай, Булган зэрэг аймгийн мандатыг 2016 оны сонгуулиар нэг, нэг болгосон. Үүнийг буцаад хүн амтай нь харьцуулаад хоёр болгох асуудал яригдаж байна. Мөн нийслэлийн хоёр тойргийг дунд нь хуваах бодлого явж байх шиг байна. Түүнчлэн захын гурван дүүргийг нэг тойрог болгох хуваарилалтад хийгдэж байна.

-Нийслэлийн хоёр мандатыг орон нутаг руу шилжүүлнэ гэж яриад байсан шүү дээ?

-Мандатын тоог хуваарилах асуудалд бараг өөрчлөлт ороогүй. Өгсөн мандатынхаа тоог л буцааж татаж байна.

-АН-аас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьсан байна. Тэтгэврийн доод хэмжээг огцом өсгөх боломж бололцоо манай улсад бий юу?

-Уг нь зөв. Дээр хэлсэнчлэн иргэдийнхээ амьжиргааг сайжруулах талаар анхаарах ёстой. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цалингийн доод хэмжээг дээшлүүлэх, тэтгэврийн доод хэмжээг өсгөх зэрэг шаардлагатай байна. Тэтгэврийн зээлийг тэглэлээ. Энэ нь нэг талдаа доголтой асуудал гэж хараад байгаа юм. Уг нь энэ хэмжээний мөнгийг уул уурхайн орлогоос татах боломж бий. Баялгийн сан бий болгоод тэтгэврийн доод хэмжээ болон хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх боломж байсан. Нөгөөтээгүүр, буцаад эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх арга хэмжээг давхар авахгүй бол болохгүй байна. Тэгж байж бусад хөрөнгө оруулалт орж ирнэ. Улмаар татварын сан нэмэгдэнэ. Яг үнэндээ саарал байшингаасаа их юм хийгээд байна гэж яриад байгаа боловч иргэдэд үнэлэгдэхгүй байна. Учир нь иргэдийн амьдрал өөрчлөгдөхгүй байна шүү дээ.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.215.122)
    tor irgedee ajlaar hangah yyrgee hezeech bielyylj ireegui, irgedee zond ni haysan oron mongol shyydee
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    зөв ажлын байрыг бий болгох хэрэгтэй шүү гэхдээ бүүр болохгүй бол Дотоодын ААНБайгуулагуудад заавал иргэдийг ялгарлан гадуурхахгүйгээр ажлуулах журмыг баталгаажуулж өгөх хэрэгтэй
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.88.172)
    Их л цэцэн хэлжээ
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    19 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    2 цаг 35 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    2 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    3 цаг 12 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    3 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 36 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    4 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    4 цаг 13 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    4 цаг 20 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    4 цаг 52 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    5 цаг 52 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    7 цаг 55 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    8 цаг 27 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    9 цаг 28 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    9 цаг 35 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    9 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    10 цаг 0 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    10 цаг 14 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    10 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК