Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орноо гэсэн тэдний сэтгэл рүү битгий ус цац!

2020-2-01
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Ухань хотод гарсан шинэ төрлийн корона вирусийн халдвар тус улсыг төдийгүй дэлхий нийтийг бүхэлд нь түгшүүрт автуулсан энэ долоо хоног шувтрах тийшээ хандаж байна. ДЭМБ-аас сүүлийн хоёр хоногийн турш БНХАУ болон бусад оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзсэний эцэст 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусийн дэгдэлтийн үеэр авч байсан арга хэмжээний адил олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа.

Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар /2020 оны нэгдүгээр сарын 31-ний/ коронавирусийн халдварын 9692 орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 213 хүн нас баржээ.

Үүнтэй холбогдуулж, эдийн засаг, худалдаа наймаа, аялал жуулчлалын томоохон бүс нутаг болсон БНХАУ-д халдварын голомтоос АНУ, Япон, Франц, БНСУ тэргүүтэй улс орон иргэдээ эх оронд татах хүсэлтийг тус улсын Засгийн газарт уламжилж, түрүүчээсээ тусгай үүргийн онгоцыг тийш явуулж байна. Ухань хотод суралцаж буй Монголын 31 оюутнаа татах Засгийн газрын шийдвэрийг Хятадын тал хүлээж авсны дагуу МИАТ компанийн зүгээс тусгай үүргийн онгоцыг бэлтгэж, өчигдөр шөнө халдварын голомтыг зорьж, эх оронд нь авчирлаа. Сайн мэдээ, бахархмаар үйл явдал.

Засгийн газар, Гадаад харилцааны яамны төвшинд хэд хоногийн турш Хятадын талд удаа дараа хүсэлт тавьсан нь ийнхүү биеллээ оллоо.

Г.Баатарцогт даргатай, Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир нарын нисгэгч бүхий бусад албаныхнаас бүрдсэн 737-800 онгоцны багийнхан Ухань газардаж, тэнд сурч, амьдарч байгаа 31 оюутныг эх оронд нь авчрах үүргийг хүлээсэн нь энэ. Хачирхалтай нь, энэхүү үйл явдлыг үгүйсгэж, тэднийг чичлэх хандлага өнгөрсөн өдрүүдэд ямар их явах, ялангуяа сошиал орчинд. “Халдварын голомтод байгаа оюутнуудыг авчирч яах юм” л гэнэ. “Түүгээр явсан гайг үүгээр дуудлаа” л гэв. Бүр сүүлдээ “Тэнд нь үлдээгээд, халдварын тархалт намжсаны дараа эх оронд ирүүлэх байсан юм. Ямар ч хэрэггүй юманд татвар төлөгчдийн мөнгийг үргүй хоосон зарцуулж байна” гэсэн хандлага давамгайлах шинжтэй. Юу гэсэн үг вэ?!.

“Дайраад ирэхэд далай шиг. Буцаад ирэхэд булаг шиг” гэдэггүй бил үү? Эвсэл монгол түмний өв уламлжлал ингэтгээ хар бараанаар будагдаж, бусдыгаа үгүйсгэж, чичлэхийн цондон болчихсон гэж үү?

Цаашлаад сошиал орчин хэмээх хийсвэр ертөнцийн хэрэглээ, тэнд цаг тутамд хөвөрдөг эзэн биегүй стресс биднийг хөтөлсөөр хэдийнэ хана хэрэм босгочихсон хэрэг үү?. Үгүй ээ!. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг шиг Ухань хотоос 31 оюутнаа авчрахаар болсон Засгийн газрын шийдвэрийн хүрээнд БНХАУ-ыг зориод онгоцны багийн бүрэлдэхүүнд харин ч баярлаж, тэднээр бахархах ёстой. Хүнд хэцүү үед иргэнийхээ үүргийг биелүүлж, сайн дурын үндсэнд, аюулт өвчний голомт руу монгол иргэдээ авчрахаар явсан тэд бол энх цагийн баатрууд. Ухань хотоос авчирсан Монгол иргэдийн асуудал тэгтлээ сандарч, болгоомжлоод байх асуудал ч биш. Ном журмынх нь дагуу 14 хоног тусгаарлаад, холбогдох арга хэмжээг нь авах л асуудал.

Тэнд 30 байтугай гурав, бүр нэг иргэн байсан ч авчрах нь энэ бидний төрийн үүрэг. Эрх биш Монгол Улс төртэй, засагтай, тусгаар улсын хувьд авч, хэрэгжүүлэх л арга хэмжээ. Тэндээс ирсэн Монголын иргэд бидний л адил аавтэй, ээжтэй, ахтай, дүүтэй, үнэрлэх үртэй, өр зүрхэндээ тээж явдаг эх оронтой. Цөөхөн монголчуудын нэгээхэн хэсэг. Ажил, амьдралын шаардлага, бусдын болон өөрийн эрхээр харь улсыг зорьсон ч эцсийн дүндээ эх орон, элгэн садан нь тэдний сэтгэлд үргэлж хадаатай явдаг юм. Тиймээс одоо тайвширцгаа. Тэд эх орондоо ирлээ. Эх орноо гэсэн сэтгэл рүү нь битгий ус цац! 

Эцэст хэлэхэд, Ухань хотоос эх орондоо ирсэн монголчуудаас гадна сэтгэл түгшин хүлээж байсан тэдний эцэг, эх, гэр бүлийнхэн нь нэг хоног ч гэсэн бүтэн нойртой, сэтгэл амар хонохоор болсон нь чухал. Юу сайхан энэ л сайхан.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.126.89.214)
    Сурах гэж байгаа юм бол Хятад биш еер улсад яв Монголчууд сурах хусэлгуй бас чадваргуй Хятад хэл сураад л буцдаг гэж нэг Хятад багш ярьж ьайсан даа
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.213)
    Ирэхийн буруутгахгүй ирээд халдвар тээгч бол та нар хэрэлдэж амжихгүй цуваад явна шүү үнэндээ эх орноо бодсон бол тэндээ хянатанд бж бгаал ирэх ёстой бсан юм
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • Г,Эрдэнэцогт (150.129.143.31)
    Монгол улсын Засгийн газар,ЭМЯам,Нисэх бүрэлдүүн,ХӨСҮТөвийн эмч нар,Нисэхийн Хамгаалалтын бүрэлдэхүүн,Хил гаалийн бие бүрэлдэхүүн ,хэвлэл мэдээлэлийн сэтгүүлч зураглаач нар,Гадаад явдлын яам,Хятадын Гадаад харилцааны яамны бүх ажилтан үнэхээр сайн ажилласаан,,,сайн үйлс дэлгэрэх болтугай хурай3,,, та бүхэнд баяр хүргээд,ажлын өндөр амжилт хүсье, Монгол Улс ИРГЭНЭЭ аварсаан,,,эх оронд нь авчирсаан,
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.190.17)
    Сайхан эх орондоо хүрээд ирдэг нь болж дээ. Төр засаг түүний шийдвэрийг хэрэгжүүлж буй байгууллагууддаа энэ залуучуудын өмнөас баяарлалаа.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    nutagtaa irexgyi oor xaachik bolj baunaa
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • багш (192.82.75.211)
    Үнэн шүү. Эх орондоо ирж л таарна шүүдээ. Адилхан Монгол хүмүүс.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.195.83)
    МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ДАГУУ ЭХ ОРОНДОО ИРЭХ ЁСТОЙ ЭРХТЭЙ. ХЭДЭН МУУ САЙН ЮМНУУД ДЭМИЙ ЯРИАД ЯАХАВ. ӨӨРСДӨӨ Л ТИЙМ БАЙДАЛД ОРЧХООГҮЙДЭЭ БАЯРЛА
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • баяр хүргъе (192.82.72.183)
    эх орон нь иргэдээ авч байна. Бахархах ёстой. БОЛОМЖ л гарвал аливаа зүйлийг харлуулах гэж байхаа болиоч. ЭНЭ өвчин шүү. ӨӨРИЙГӨӨ хянаад үз. ЯАХААРАА дандаа бусдыг буруутгаж байдаг юм вэ? ЭМЧЛҮҮЛ. ЭХ орноорооо бахархаж сур.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • zo (202.179.26.218)
    eh orontoi anhaarah tortei.odoo alzahgui ee
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • demjigch (182.160.36.218)
    tiim shii irsend ni talarhay. eh orondoo tavtai moril. bidnii l eh oron negtuud. harin irsen hyatduuig yah ve oros butsaaj bn bn mongolin hileer .. eh orond mini shigchihed butsahgui bol yah ve...
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.94)
    Аль аль нь буруу ярьж байна: иргэд өвчний голомтоос шууд халдвар орж ирэхээс болгоомжлох нь зүйн хэрэг! Үүнийг 100% үгүйсгэн зүхэх нь буруу! Нөгөө талаас- гамшигт өртөөд байгаа иргэнээ аварч хамгаалах нь төрийн үүрэг! Гагцхүү төр энэ үүргээ биелүүлэхдээ аль аль талын эрх ашгийг баталгаатай хангах ёстой!!! Өөрөөр хэлбэл, авчирсан иргэдээ 100% карантины нөхцөлд байлгаж, өвчингүй нь 100% баталгаатай нотлогдсон үед нийгэмд гаргах ёстой!!!
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
    • BAT & BAT
      ТѲР ЗАСАГ ЭРХБИШ ТҮҮНИЙГЭЭ МЭДЭХТЭЙГЭЭ БАЙЛГҮЙ ДЭЭ
      2020 оны 02 сарын 01
  • ээж (59.153.85.113)
    Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шүү дээ
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.16.156)
    Авчирсан н сайн хэрэг Хариуцлагатай ажиллаа Бух юманд ийм баймаар Монголд 2019 онд А торлийн Н. 3 Н 2 вирусын уушигны хатгаагаар 400 гаруй хун амиа алдсан байна Тэр талаар Эруул мэндийн яам урьд нь огт мэдээлээгуй иргэдэд анхааруулж байгаагуй Утаанд хордсон иргэдэд засгаас тусалчихаж чадаагуй унэтэй эмчилгээг оорсдоо чадан ядан гаргасан Энийг бич сэтгуулчээ
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.12)
    bugdiin em ogood alchih tegeed gazar bulchih amar zgeer
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (192.82.71.244)
    Eh orontoi hymyys shyy bid. Awchrahgyi yah yum.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • mongol (122.201.24.118)
    Bid haanach baisan ev negdeltei bie biedee tusalj baihgui bol bidniig geh uls oron baihgui bolno shuu bertegchin zangaasaa saltsgaasan ni deer shuu zarim humuusiin huvia hicheesen bertegchin zangaas bolj mongolchuud manjid ezlegdeed olon zuun jil bolj zovson shuu uuniigee yamagt sanaj baitsgaa
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • уханиас ирээгүй (202.9.46.26)
    с.гандөл минь чиний хэлж буй ч маш буруу даа. өвчин авчраад олон хүн үхвэл яах болж байна. тэндээ байж байгаад л үхэх нь үхнэ биз. хүний хувь тавилан аз заяа л тэр шүү дээ. нисгэгчдийг ч магтаад байх юм ер байхгүй. үүргээ л гүйцэтгээ биз. мангар гандөл
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
    • монгол хүн
      ээ бурхан минь чи чинь яасан арилсан дотортой,цэцэгнээс төрж,эрэгнээс унасан хүүхэд вэ?бурхан чамайг цээрлэх биз,,хүн чанар чинь энүү?,,чи ийм муухай бодолтой хэзээч олигтой явахгүйдээ хө,
      2020 оны 02 сарын 01
    • ЧАМД ТУСАХ БОЛТУГАЙ
      СѲРѲГ БОДОЛТОЙ ХҮНД ЭХЛЭЭД ТУСДАГ ГЭСЭН ШҮҮ
      2020 оны 02 сарын 01
    • H
      Bitgii iim zavaan har amia l hohoolj bai l daa.Chi navch tsetsegnes urgaa yu? Hun shd mgl hun ted hitadad bol gadni hun.Uls ni irhenee avchirna cham baitugai eniig shuudguin.
      2020 оны 02 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    21 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    2 цаг 37 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    2 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    3 цаг 13 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    3 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 38 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    4 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    4 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    4 цаг 22 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 50 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    4 цаг 54 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    5 цаг 54 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    7 цаг 57 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    8 цаг 29 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    9 цаг 29 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    9 цаг 37 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    9 цаг 47 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    10 цаг 1 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    10 цаг 15 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    10 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК