Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Билгүүн: Уйлахгүйг хичээн биеэ барин зогсох эхнэрээ хараад “Удахгүй Монголдоо очно оо” гэж хүүдээ шивнэсэн

2020-2-03
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Ухань хотод тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй түгэж байгаатай холбогдуулж Монголын Засгийн газраас тэнд суралцаж байгаа 31 оюутныг татах хүсэлтийг тус улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлснийг хүлээн авсан билээ. Энэ дагуу МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн бямба гарагт Ухань хотоос 31 оюутан, нэг хүүхэд нийт 32 иргэнээ авчирч ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэдний төлөөлөл болох Б.Билгүүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт Вуханиас ирсэн юм.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНХАУ-д суралцдаг юм бол. Тэнд суралцаад хэдэн жил болж байгаа вэ?

-Намайг Баяраагийн Билгүүн гэдэг. 28 настай. БНХАУ-ын Ухань хотын Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдийн засгийн сургуульд Хүнд аж үйлдвэрийн эдийн засаг мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцаж байна. Энэ жил төгсөх курсын оюутан. Дөрөв дэхь жилдээ Ухань хотод суралцаж байна. Манай эхнэрийг Р.Болорцэцэг гэдэг. Хамт суралцдаг. Мэргэжил нь менежментийн мэргэжлээр магистраар сурдаг. Бас төгсөх курсын оюутан.

-Хүүхдээ хэзээнээс Уханьд аваачсан юм бэ?

-Өнгөрсөн есдүгээр сард Монгол ирээд буцахдаа Ухань руу хүүхдээд агуулан явсан юм. Хоёулаа төгсөх курсын оюутан учраас судлах хичээл нь дууссан байна. Хоёулаа судалгааны ажлаа бичиж байсан болохоор ээлжилж хүүхдээ харах боломж, бололцоо гарсан. Тиймээс хүүгээ өөрсөд дээрээ өсгөх хэрэгтэй гэж үзсэн.

-Шинэ төрлийн коронавирусийн халдвар анх гарсан тухай мэдээллийг ямар шугамаар мэдсэн бэ? Тухайн үед ийм төрлийн вирусийн халдвар тархаж эхэлснийг яаж мэдээлсэн байдаг юм бол?

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар анх нэгдүгээр сарын 9-нд Хятадын мэдээний суваг CCTV 13 телевизийн мэдээнээс олж мэдсэн. Ухань хотын Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргасан байсан. Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа ард иргэдээс илэрч байгаа учраас ард иргэдийг болгоомжтой байхыг сануулсан.

-Вирусийн голомт гэгдэж байгаа Ухань хотод сурч, амьдарч байсан хүний хувьд тухайн мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өвлийн амралтынхаа нэг сарын хугацааг ашиглаж диплом болон судалгааны ажлаа бичиж дуусгах зорилогоор тэнд үлдсэн. Манай сургуулийн хувьд өвлийн амралт албар ёсоон нэгдүгээр сарын 9-нд эхэлсэн. Анх уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа тархаж байгаа тухай сонсоод хүүхдээ болон өөрсдөө гэрээсээ гарахгүй байхаар шийдсэн.

Харин нэгдүгээр сарын 18-наас уг өвчнөөр өвчилсөн хүний тоо эрс нэмэгдсэн байхыг хараад айж сандарсан. Тиймээс өвчний талаар илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл уншсан. Улмаар Ухань хотоос хүүхдээ хурдан авч нутаг буцах хэрэгтэйн байна гэж бодсон. Нэгдүгээр сарын 18-нд шийд гаргаж буцах билет авах гэсэн боловч тухайн үед Хятадын Цагаан сарын баяр болж таарсан. Онгоц болон галт тэрэгний билет олддоггүй. Гэр бүлийн хүнтэйгээ эрчимтэй билет хайсны эцэст 23-ны өглөө Бээжин явах онгоцны билетийг захиалж чадсан.

Ингээд гэрээсээ огт гарахгүй Монгол буцах бэлтгэлээ хийгээд байж байтал 23-нд Ухань хотод хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Бид гурвын захиалсан билет автоматоор буцаж, мөнгө нь орж ирсэн.

-Вирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн талаар мэдээлэл өөрт тань болон гэр бүлийн хүнд нь яаж туссан юм бол. Жишээ нь, онц байдал зарлаад хөл хорио тогтоож эхлэхэд..?

-Нөхцөл байдал илүү хүндэрч байгааг ойлгоод 23-нд өөрөөө маск давхарлаж зүүгээд битүү хувцаслаж, гэртээ хамгийн ойрхон байрлах супермаркетаас хүнс хоолоо нөөцөлсөн. Нөөцөлсөн хоолоороо Монгол руу нүүлгэн шилжүүлтэл гэрээсээ гаралгүй гэртээ хүлээсэн.

Онц байдал зарласны дараа Ухань хотын засаг захиргаанаас онцын шаардлагагүй бол гадагшаа гэрээсээ гарах хэрэггүй. Гараа тогтмол угаах, маск тогтмол зүүх, хоолоо сайн идэж сайн унтаж амрах, халуун буцалсан ус сайн уух зэрэг зөвөлгөөнүүдийг хүргэсэн. Бас онгоц болон тусгай машинаар агаарт ариутгалын бодис цацсан.

-Онц байдал зарлах үеэр ар гэрийнхэнтэйгээ шууд холбоо барьсан уу. Юу гэж захьсан бэ?

-Онц байдал зарласан болохоор гэрийхэнтэйгээ шууд холбогдсон. Үүссэн нөхцөл байдлыг хэлээд эндээ гэрээсээ гарж чадахгүй нөхцөл байдал байгаагаа дуулгасан. Гэрийнхэн болон хамаатан, найз нөхөд таньдаг хүмүүс бүгдээрээ залгаж мессеж бичсэн. Гэрээсээ огтхон гарж болохгүй, сайн унтаж амрах хэрэгтэй. Хоолоо сайн ид, гэрээ маш сайн цэвэрхэн байлгаараа зэрэг зөвөлгөө өгч, сануулсан.

Ээж, аав, гэрийнхэн хүмүүс залгахад эхнэр маань уйлахгүй гээд биеэ барьж байгаа нь надад шууд анзаарагдсан. Түүнийг нь хараад хүүгээ тэврээд гал тогоондоо орж “Удахгүй Монголдоо очно” гэж хүүдээ шивнэсэн.

-Тэнд суралцаж байсан бусад оюутнуудтай хэрхэн холбоо барьж байв?

-Ухань хотод байсан Монгол оюутнууд wechat-аар групп үүсгэж хоорондоо мэдээлэл солилцсон.

-Онц байдал тогтоосон газарт байнгын анхааруулга, сэрэмжлүүлэг дунд амаргүй байсан болов уу? Нялх хүүхэдтэй хүний хувьд хүнд тусч байсан нь мэдээж?

-Хүүхэдтэйгээ хамт байсан болохоор нэн тэргүүнд янз бүрийн өвчин тусгачихгүй юмсан гэж санаа зовж байлаа. Агааргүй жижигхэн өрөөнд удаан байхаар хүүхэд хүчилтөрөгчгүй болчих байх гээд Монголоос авч очсон шингэн хүчилтөрөгчийн уулгасан. Хоол ундыг нь сайн өгсөн. Манай хүүхэд ид хөдөлгөөнд орчихсон үе нь болохоор юм юм руу гүйчих гээд л. Гарч, орж болохгүй болохоор жижигхэн өрөөнд удаан байх нь хүүхдэд хэцүү байсан.

-Монголоос Уханьд байгаа оюутнуудаа эх оронд нь авчрах шийдвэр гарсныг сонсоод юу бодогдож байв?

-Монголоос Вуханьд байгаа оюутнуудыг эх оронд авчрахаар болсон мэдээг сонсоод үнэхээр их баярласан. Тэнд байсан бүх оюутнууд ямар сайхан мэдээ вэ гээд л хөөр баяр болсон. Ямар ч байсан Монголдоо ирчихсэн сайхан байна. Биднийг ирэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

-Ар гэрийнхэнтэйгээ байнгын холбоотой байгаа юу. Эмнэлгийн зүгээс Та бүгдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Байнгын холбоотой байгаа. Эмнэлгийн зүгээс хоол унднаас эхлээд үйлчилгээ нь маш сайн байгаа.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд хаашаа явахаар төлөвлөж байна вэ?

-Хамгийн түрүүнд ээж, аав хамаатан садантай уулзана даа. Биднийг Монгол Улсад авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МИАТ-ийн хамт олон, Гадаад харилцааны яам, Бээжин дэх Монгол Элчин сайдын яам, төр, засаг, ХӨСҮТ-ийнхэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Мөн сэтгэл санаагаар дэмжиж байсан ард түмэндээ баярлалаа.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (66.181.179.174)
    Манай Хүүк л энэ сайхан үйл явдлыг шийдсэн ш лээ үнэхээр Монголоо гэсэн мундаг удирдагч өөр тайван даа
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • fa (202.9.40.164)
    220к ресиденс хотхонд 4 өрөө байрыг ОНЦГОЙ үнийн саналаар худалдана.Та 25,000$ үнэтэй дулаан зогсоол үнэгүй ав !!! Та шууд залгануу 8869-8877 "Түгжирлээс зугтаж, Төвд амьдарая " | 123м2 | 4 өрөө | 9-р давхарт | Шинэ байр|
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Tungaa (202.126.89.174)
    Bid tsuuhvvleeshde. Ewtei bhdaa hvchtei.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Багш (103.57.92.45)
    Тусгаар тогтносон улсын иргэн байхын үнэ цэн ингэж л мэдрэгдэж байгаа юм!
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Buya (64.119.16.31)
    Zarim humuus arai l uhamsar dord bh yumaa uuruu esvel chinii hamaatan sadan ur huuhed bsan bol yah bsan bol gej uuriiguu neg bodoj uzeerei
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Монгол (139.5.219.97)
    зарим хүмүүс их муухай сэтгэгдэл бичих юм муу хүнээс л муухай үг гарна.Монголчууд минь эрүүл энх байхболтугай .
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.161.50)
    Yachixsan muuxai xumuus bdgiin be, yu gesen ugiinirex xereggui bsiin gedeg chini
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • зочин (64.119.22.239)
    гадаа гудамжинд эрчүүд ялангуяа нус цэр шээсээ хаяхаа бооимоор байнаа хөдөө хээр талд байгаа биш дээ
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Эги (202.126.88.133)
    Энэ хэд ирэх ёсгүй бсийм. Монгол улс ард иргэдийнхээ төлөө эднийг авчирч болохгүй. Тэнд нь блгах бсийм. Бид үхээд эхэлвэл энэ хэдийг хараагаад ч барахгүй гай ирнэ. Чи тэндээ л бх бсийм за. Гавъяа бгуулсийм шиг ярьж нтр.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
    • Боогий
      сулиор мэдрэл гацаа аминдаа хайртай байх нь бас нээх эрл саруул ухаантай хүн шиг сэтгэгдэлэ бичиж нтр
      2020 оны 02 сарын 05
    • Чиний хүүхэд байсан бол чи тэгэж хэлж чадах уу авчирах гээд л чичрэнэ дээ
      2020 оны 02 сарын 05
    • G
      Yun muuhai setgel ed nar chin zvgeer gsn shv de
      2020 оны 02 сарын 05
  • Зочин (122.201.31.250)
    Yuuch surteich ym dee
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
    • ТИ
      ЧАМД ЯГ ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДДОСОЙ ТҮЙ ТҮЙ ТҮЙ
      2020 оны 02 сарын 04
  • Ам (64.119.20.116)
    Төр засаг маань ард иргэдийнхээ төлөө болох бүхнийг л хийж зүтгэх юм. Одоо иргэд бид өөрсдөө жаахан ухаантай дэмтэй баймаараа
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
    • Tungaa
      Yag vnen. Bid jhn ch gsn hicheeh heregtei. Dendvv hainga bga yum shig sanagdaad bhin.
      2020 оны 02 сарын 04
    • Зочин
      Яг үнэн санал нэг байна. Иргэн бүр ухаантай дэмтэй байвал болох гээд л байна даа. Заримдаа хийхээсээ илүү шүүмжлэгчид их болчих юм даа
      2020 оны 02 сарын 04
  • А (64.119.20.116)
    Хөөрхийдөө!
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • мгл (202.72.245.123)
    Монгол төр чадалтай болсон байна
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Монгол (64.119.25.146)
    Эргээд ирэх Эх орон ээж аав элгэн садан сайхан даа. Бурхан өршөө
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.22)
    Сэтгэл санаагаар ард түмэн чинь дэмжиж байсан юм шүү. Хүүхдийн төлөө ард түмэн чинь залбирч байсан ард түмэндээ бас баярлах хэрэгтэй
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
    • Баярлалаа гээд Монголоор хэлээд байгааг нь ойлгохгүй байгааг чинь гайхнам
      2020 оны 02 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    1 цаг 24 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    1 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    2 цаг 0 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    2 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 25 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    2 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    3 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    3 цаг 9 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    3 цаг 41 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    4 цаг 41 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    6 цаг 44 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    7 цаг 16 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    8 цаг 16 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    8 цаг 23 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    8 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    8 цаг 48 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    9 цаг 2 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    9 цаг 3 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    9 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК