Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Нийслэлийг 24 мандаттай болгосон нь Үндсэн хуультай харшлах ёсгүй

2020-2-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Өнгөрсөн чуулганаар УИХ-ын сонгуулийн мандатын хуваарилалтыг баталсан. Ингэхдээ нийслэлийн мандатаас орон нутаг руу шилжүүлэхээр зохицуулсан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Мандат хуваарилах гол ач холбогдол нь иргэд тэгш, шударга зарчмын дагуу саналаа өгөхөд байх ёстой. Ингэхдээ газар нутаг, хязгаарлагдмал нөхцөл байдал, нягтрал, хүн амын тоог бодох хэрэгтэй. Эдгээрийг бодолцож хуулийн төслийг баталлаа. Гол өөрчлөлт нь урьд өмнө нь хоёр мандаттай байсан Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь зэрэг аймгуудад нэг нэг мандат нэмсэн. Өмнө эдгээр аймгууд хоёр мандаттай байсныг нь нийслэл рүү шилжүүлсэн. Тэгэхээр буцаад орон нутаг руу нь шилжүүлж байгаа гэсэн үг. Нөгөөтээгүүр, нийслэлчүүд мандатыг нь хассанд гомдолтой байгаа байх. Тиймээс нийслэлийг мөн бодолцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд нягтрал сайтай ажиллаж, мэдээлэл авах боломж бололцоо нь байна. Санал өгөх орон байр, унаа тэрэг зэрэг эрх ашиг нь алдагдах зүйл бага болов уу гэж бодож байна. Орон нутгийн хувьд машин тэрэг, мэдээлэл авах, уулзалтад очих зэрэг асуудал хязгаарлагдмал байдаг. Тухайлбал, миний бие Булган аймагт нэр дэвшихдээ нэг баг, сум дээр нэг очоод л тойроод явчихсан. Энэ бүрт иргэд хонь малаа хаяад уулын мухраас ирж чадах уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Улмаар уулзалтад оролцож чадалгүй, мэдээлэлгүй хоцордог. Тиймээс үүнийг бодолцож үзэх нь чухал.

-Нийслэлийн мандатыг цөөрүүлсэн нь иргэд сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна. Мөн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээн АН-аас мэдэгдээд байгаа. Үнэхээр Үндсэн хуультай зөрчилдсөн асуудал бий юу?

-Маргаан гарах зүйлийг харахгүй байна.

-Өмнө нь УИХ болон ИТХ-ын сонгуулийн нэг дор явуулдаг байсан. Гэвч Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийг тусад нь явуулахаар зохицуулалт орлоо. Ер нь сонгуулийг ингэж салгаж явуулах нь зөв юм уу?

-Гол зарчмаа л дагах ёстой. Орон нутаг болон нягтаршилтай холбоотой зүйлээ тухай нутгийн иргэд нь жигд сонгуулийн мандаттай. Тухайн мандатаараа УИХ-ын гишүүнээрээ дамжуулж, хууль болон бусад бодлогод оролцуулахыг жигд хангах нь чухал.

-Орон нутгийн сонгуулийн санал өгөх хугацааг тухайн өдрийн 20.00 цаг болгож өөрчилсөн. Их Хурлын санал өгөх цаг ямар байх вэ. Хугацаанд өөрчлөлт орох уу?

-Үгүй. 22.00 цаг хэвээрээ байгаа.

-Н.Номтойбаяр гишүүний асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Их Хурлын гишүүн ч бай Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө талаар мэдээллийг өгөхийг Үндсэн хуулиар баталсан шүү дээ. Тэр хүн мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан эсвэл тухайн хэргийг онц ноцтойгоор гуйвуулсан, хэргийн ул мөрийг балласан нөхцөл байдалд хэнийг ч байсан таслан тусгаарлах арга хэмжээ авдаг. Гэтэл Н.Номтойбаярын хэлж байгаагаар мэдүүлэг өгөхөөр очиход мөрдөгч нь байдаггүй. Өвчтэй, зовлонтой гээд явчихлаа. Маргааш, нөгөөдөр ир гэдэг. Очоод дэмий тэнэж байгаад таардаг. Сүүлдээ мэдүүлэг өгье гэж нэхэж байж өгсөн гэж байгаа. Ийм нээлттэй байгаа тохиолдолд хуулийг арай чангаруулж хэрэглээд байгаа юм болов уу гэсэн ойлголт харагдаж байна.

-Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд тэтгэврийн зээлгүй ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байна. Тиймээс тэдгээр ахмадуудад хүн тус бүр 3 сая төгрөг бэлнээр олго гэдэг шаардлага тавьж, хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьсан гэсэн. Та энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлын байр, үйлдвэрлэл бий болгооч. Ядуурлыг бууруулаач, амьжиргааг дээшлүүлж, дунд шатны иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудал яриад байгаа. Тэгэхээр ажлын байрыг хэн бий болгох юм бэ. Төр бий болгож чадахгүй шүү дээ. Үүнийг аж ахуйн нэгж, хэвийн хэвшлийнхэн бий болгоно. Тиймээс энэ тал руу хандсан үйл ажиллагааг төр явуулах ёстой гэж яриад байгаа юм. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тус санд мөнгө хийх шаардлагатай байгаа тэлээр хэлсэн. Гэвч 2020 онд сан руу ямар ч мөнгө хийсэнгүй. Гэтэл ахмадуудын зээлийг дарахад 900 тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм учраас төрийн бодлого яагаад жигд явахгүй байга талаар асуудал дэвшүүлсэн. Хэдэн ахмуудаасаа юугаа харамлах вэ. Гэхдээ төрийн бодлого жигд байх ёстой. Уг нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа идэвхжих тусам эдийн засгийн чадавх сайжирна. Улмаар өрхийн чадавх сайжирна шүү дээ. Миний бодлоор энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн бол сэтгэл хангалуун байх байсан гэж бодож байна.   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.170.68.38)
    nerteigeer n malin toogoor mandat ogoe
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Хахаха (182.160.39.51)
    Хөдөөнөөс сонгогдсон гишүүний үг Хахаха
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (58.109.161.167)
    mandaat Ug ni mongol HAA-n oron Hot-uls bish shuu
    2020 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    1 цаг 23 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    1 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    2 цаг 0 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    2 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 24 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    2 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    3 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    3 цаг 8 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 36 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    3 цаг 40 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    4 цаг 40 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    6 цаг 43 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    7 цаг 15 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    8 цаг 16 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    8 цаг 23 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    8 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    8 цаг 48 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    9 цаг 2 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    9 цаг 2 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    9 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК