Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Нийгмийг цочроосон хүүхэдтэй холбоотой хэрэгт эх хүний хувьд эмзэглэж суудаг

2020-2-05
0
ЖИРГЭХ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбоотой бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хаврын чуулганаар чуулганаар амжиж батлагдаж чадах болов уу?

-Амжиж батлагдана гэж бодож байна.

-Hуулийн өөрчлөлтөд ямар онцлог зүйл заалт орсон бэ?

-Гэр бүлийг төрөөс дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого зэрэг өнөөдөр тэдэнд тулгараад байгаа асуудал олон бий. Тийм учраас энэ асуудлын заримыг төрийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тусгасан. Гэр бүлийн хуульд өргөн судалгаатай хандах ёстой. Хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд үрчлэх, гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэний хүүхдийг хэрхэн бүртгэх, хэрэв саллаа гэхэд хэрхэх талаар сайн зааж өгсөн. Нэг сайн тал нь гэр бүлийн суурь хүмүүжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сургуулийн өмнөх боловсролд тусгахаар болсон. Үүнийг дагаад төсөв мөнгийг шийдвэрлэх асуудал яригдана. Манай улсад жилд 20 мянган гэр бүл шинээр бүртгэгдэж байна. Нийт 900 мянга гаруй гэр бүл байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээр гэр бүлд тулгараад байгаа хамгийн чухал асуудал нь орлогогын хомс байдал болон эдийн засгийн чадамж. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүдээс заавал 1-2 хүнийг ажилтай, орлоготой байх бодлогыг төр дэмжиж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр ажлын байрыг хэн бий болгох, ажил олгогчдыг хэрхэн дэмжих зэрэг нийгмийн бусад асуудал хөндөгдөнө. Бид гэр бүлийн харилцаанд үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлыг оруулсан болохоос биш ажилгүйдлийн байдал, маргаан зөрчлийг шийдвэрлэж чадаагүй.

-Гэр бүлд тулгардаг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зүйлийг хуульд тодорхой тусгаж чадаагүй гэсэн үг үү?

-Дэлхийн бусад орны адил төрийн бодлого нь гэр бүл рүү чиглэсэн байх ёстой юм. Учир нь манай улсын олон иргэн гаднын улсад ажиллаж, хөдөлмөрлөж байна. Үүнээс үүдэн гэр бүл салалтаас эхлээд олон зүйл бий болдог. Зургаан настай хүүхэдтэй гэр бүлийн салалт  сүүлийн үед нэмэгдсэн байна. Хүүхэд зургаан нас хүрээд сургуульд орох болоход ээж нь дагаад сумын төв рүү явдаг. Аав нь гэрээ хараад үлддэг. Ингээд эцэг эх, гэр бүл хол байснаас салалт явж байна. Тиймээс нийгмийн бодлогыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Хүүхэд хамгааллын асуудал нэн чухал байна. Төрөөс бодлогын түвшинд анхаарч ажиллаж байгаа ч энд эцэг эхийн үүрэг хариуцлага чухал үүрэгтэй. Гэр бүлийн хүмүүс бага насны хүүхдийг хайрлаж, хамгаалдаг хатуу хариуцлагыг бий болгох ёстой. Жишээ нь, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудалтай явахаас эхлээд замаар ганцааранг нь явуулж хэрхэвч болохгүй. Хороон дарга нарын гол ажил гэр бүлийг хамгаалах, тэдний харилцааг зохицуулах. Уг нь тэдний ажил тийм ч их биш. Тиймээс тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага бий. Энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал нэмнэ.  

-Хамтран амьдарч байгаа иргэд гэрээ байгуулах зүйл заалт орсон гэсэн. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Гэр бүлд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд байр, машинаа хэн авах гэдэг асуудал үүсдэг. Үүнтэй холбоотой маргааныг манайд өмнө нь зохицуулж байгаагүй. Нийгмийн хөгжил, гэр бүлийн харилцаанаас үүдсэн энэ асуудлыг гарцаагүй зохицуулах шаардлагатай гэж оруулж өгсөн.

-Гэр бүл зуучлалын заалт байх ёстой эсэх талаар гишүүд маргаантай байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ заалтыг хассан. Хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэж үзвэл буцааж үлдээх боломжтой.

-Энэ удаагийн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Тиймээс зарим асуудлыг шийдэхэд эмэгтэй гишүүдээс хүлээх нийгмийн хандлага их байдаг. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гарлаа гэхэд эмэгтэй гишүүд энэ талаар яагаад дуугарахгүй байна гэж их шүүмжилдэг. Ер нь хүүхэд хамгааллын асуудлаар эмэгтэй гишүүд хэрхэн ажиллаж байна вэ?

-Олон нийтийг цочроосон хэрэг их гарч байна. Мэдээж эмэгтэй гишүүд ээж хүний хувьд сэтгэл эмзэглэн суудаг. Энэ бүрт би өвдөж байна гэж хэлж болохгүй юм. Миний хувьд ноён нуруу байх ёстой гэж боддог. Яаж энэ төрлийн гэмт хэргийг зогсоох, урьдчилан сэргийлэх вэ гэж боддог юм. Тиймээс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Уг хуульд хүүхдийг сургууль, гэр бүл, амьдрах орчны нөхцөлд хамгаалах талаар түлхүү зохицуулж өгсөн. Тухайн хүүхдийн талаарх судалгааг сайн хийж иргэн, хуулийн этгээд хамтрах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал чухал байна. Энэ хүрээнд санхүүжилтийг сайн баталж өгсөн. Түүнчлэн зөрчил, эрүүгийн хуулиас орж байгаа торгуулийн 40 хувиас доошгүй мөнгийг урьдчилан сэргийлэх хуульд зарцуулахаар тусгаж өгсөн. Мөн мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах замаар хариуцлагыг чангатгах байдлаар хүүхдээ тал талаасаа хамгаалаад байвал хүчирхийлэл багасна гэж харж байна. Гэмт этгээдүүд ч айна. Гэмт хэрэг бидний эргэн тойронд гарч байна. Тиймээс холбоод байгуулагдаад энэ хүүхэд аль хорооны хүүхэд билээ гээд холбооноос хороо, нийгмийн ажилтан руу ярьдаг. Өдөр тутамдаа хараа хяналттай бол хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг буурна. Ингэж бууруулах зорилгоор уг хуулийн төсөлд ажилласан юм. Ер нь эмэгтэй гишүүд бүгдээрээ санаа зовж, чадах чинээгээрээ юм хийчих юмсан. Амьдралд хэрэгжихээр хууль гаргачих юмсан гэж ярилцдаг.   

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.212.116.235)
    Мөнхнаран ээж фесбүүк бүлгэмд нэгд
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    oron nutgaas nyydeg suudagiig zogsoo l dooo!!!!! Delhiin byh orond l baidag baidag gazraa l baidag shdee…..mongol shig huuli dyremgui dur zorgooroo nyyj baidag uls 21-r zuund baihgui, medeej zaaval garah shaardlag tohioldoh yed yavdag zarchim dyrem juram baihgui baina shdee, ali ch hogjson orond iim duraaraa um baidaggui
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Ажлаа хийж чадахгүй бол чацга царайлаад зүгээр л зайлж төрийг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулна уу
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Ажлаа хийгээч чи
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Энэ гэнэт сэрдэг 4 жил унтдаг зангаа та нар хэзээ болих вэ. Оюунхорол, одоо энэ
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    Тэгээп та яагаап дуугардаггүй юм бэ. Та яагаад эхчүүдээс, хүүхдүүдээс тэр боломжийг нь хулгайлдаг юм бэ. Тайлбар өгөх үү
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.73.114)
    Монгол банкны эрсдлийн сангаар хаалгасан 10 тэрбум төгрөгөө төлөөч балай хар авгай минь ээ Бас их юм илүү дутуу гуцна
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.19.30)
    Хар авгай одоо л хүчирхийлэл байдгийг мэдэж дээ.4 жил өчнөөн хүүхэд хүчирхийлүүлж бхад юу ч дугараагүй байж муу хар мэлхий
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.19.30)
    Одоо ухаарах нь дээ.4 жил дугуй суухад балиар хар авгай
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • ах (203.91.112.130)
    банкаар хаалгасан мөнгөө төлөөч тэр мөнгөөр хүүхдүүдэд цэцэрлэгэ сургууль хэрэгтэй байна худлаа шогшироод хулгайчаа
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.10.20.34)
    TA NART EMZEGLEHEES ILUU HIIH BOLOMJIIG UGSUN SHUDE.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    Энэ худлаа.4жил юм хийх байтугай дуугараагүй .эмзэглэх гэж доромжлол уу.хаашаа юм. Сонгогдох гээ горидцон
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Нэргүй (43.228.131.42)
    Эмзэглэх яахав гар сэтгэлээ хөдөлгөө ч
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    4 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    40 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    51 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 5 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    1 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    1 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    1 цаг 49 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    2 цаг 21 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    3 цаг 21 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    5 цаг 24 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    5 цаг 56 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    6 цаг 56 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    7 цаг 4 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    7 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    7 цаг 28 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    7 цаг 42 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    7 цаг 43 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    7 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК